Нийгэм мэдээ

Бодит мэдээллийн “Асуу” чатбот ашиглалтад орж буй талаар мэдээлнэ

2024 онытавдугаар сарын 15-ны лхагва гарагт болох зарим үйл явдлын тоймыг хүргэж байна.

09.30-10.00 цагт: УИХ-ын ажлын хэсэг, байнгын хороод хуралдана.

-Засгийн газрын ээлжит хуралдаан болно.

10.00 цагт"Үндэсний эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаяр мэдээлэл хийнэ. Утас: 9900-7925, 9111-7815.

11.30 цагт: “Монгол ньюс” төвд: Монголын ээжүүдийн холбоо хэвлэлийн хурал зарлажээ.

“ЗМ”-ний мэдээллийн төвд:

11.00 цагт: Технологийн “Meedan” компанийн хөгжүүлсэн бодит мэдээллийн “Асуу” чатбот ашиглалтад орсон талаар сэтгүүл зүйн инновац хөгжлийн “Үүр төв”, Монголын баримт шалгах төвөөс мэдээлнэ.

11.30 цагт: “Health transformation club” эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааны доголдол, хууль бус үйл ажиллагааны талаар "Эрүүл мэндийн салбарын дампуурал" сэдвээр хэвлэлийн хурал зарлажээ.

12.00 цагт: Уламжлалт мал аж ахуйд уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах хууль Үндсэн хууль, төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим болон УИХ-ын төсөв батлах бүрэн эрхэд халдсан талаар иргэдийн төлөөлөл Үндсэн хуулийн цэцэд хандсан талаар мэдээлнэ.

17.00 цагт: НҮБ-ын суурин зохицуулагчийн газар, Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төв (ОУСТ) худалдаа, эрчим хүч, тээвэр, логистикийн талаар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах ёслол болно. Утас: 941-1120.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button