Аргентинд жилийн инфляц 289.4 хувь болж буурч, бодлогын хүүгээ 40 хувь болгон багасгалаа

Аргентинд инфляц дөрвөн сарын турш буурч өмнөх оны мөн үетэй харьцуулахад 289.4 хувь тул тус улсын төв банк бодлогын хүүгээ мягмар гарагт /2024.05.14/ бууруулжээ.
Тодруулбал төв банк бодлогын хүүгээ 50 хувь байсныг 40 хувь бол багасгасан байна. Ингэснээр тус улсын ерөнхийлөгчөөр эдийн засаг Хавьер Милей арван хоёрдугаар сард албан тушаалаа хүлээн авснаас хойш тав дахь удаагаа бодлогын хүү буурлаа.
Аргентинд сарын инфляц сүүлийн зургаан сард анхны удаа нэг оронтой тоонд орсон байна. Тухайлбал дөрөвдүгээр сард инфляц 8.8 хувь болжээ. Харин гуравдугаар сард инлфяц 11 байсан юм.
Милей арван хоёрдугаар сард албан тушаалаа хүлээн авах үед сарын инфляц хамгийн өндөр буюу 25 хувьд тулаад байсан билээ.
Хэдийгээр сар бүр инфляцын үзүүлэлт буурч байгаа ч энэ өөрчлөлт газар дээр бүрэн мэдрэгдэхгүй байгааг худалдаачид, хэрэглэгчид хэлж байна.
Буэнос-Айрес хотод жимс, хүнсний ногоо худалддаг Сандра Болуч “Хүн болгон инлфяц буурч байгаа гэж ярьж байна. Гэхдээ хэчнээн буурсан ч энд мэдрэгдэхгүй байгаа юм. Энд үнэ нь буусан байх ёстой хэр нь буугаагүй бараанууд бий” хэмээжээ.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
манайд ч бас мэдрэгдэхгүй л байна шүү хөө