Их Британид 60 мянган шил виски хулгайлсан хэрэг гарчээ

Их Британид Jägermeister брэндийн агуулахаас 60 мянган шил виски хулгайлсан хэрэг гарсан байна.
Тус хэрэг Блоксвич тосгоны Фрайерс Рөүд гудамж дахь агуулахад өнгөрсөн хоёрдугаар сард гарчээ. Одоо цагдаагийн байгууллага алдагдсан вискинүүдийг хэн худалдаалж байгааг илрүүлэхээр ажиллаж байгаа юм.
Алдагдсан вискинүүдийн лонх нь албан ёсоор худалдаалагдаж буй Jägermeister-ээс ялгаатай гэдгийг албаныхан онцолсон байна.

Тухайлбал вискинүүдийн ар дээр Их Британийн татвар төлсөн гэх маркийн оронд цагаан, ямар нэгэн бичиггүй наалт байгаа аж.
Хулгай хоёрдугаар сарын 16-ны 23:00 цагаас 17-ны 05:00 минутын хооронд болсон гэж цагдаагийн албанаас мэдээлжээ. Алба хаагчид ардаа цагаан толботой Jägermeister худалдаж авсан эсвэл хаана зарж байгааг нь мэдэх хүн цагдаа нарт мэдэгдэхийг хүссэн байна.
Эх сурвалж: BBC
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Монголд байх вий дээ !
Хэзээний Монголд ирчихэж хахахаа
Энэ нь мэдээ гэхээсээ илүүтэй архины сурт�##�чилгаа байна.
Энэ бол д�##�д сурт�##�чилгаа.