СПОРТ

Монгол дугуйчид олон улсын тэмцээнээс багаараа хүрэл медаль хүртлээ

Дэлхийн дугуйн холбооны 2.2 зэрэглэлд багтдаг "Tour Of Sakarya" тэмцээн дөрвөн өдрийн турш үргэлжиллээ. Тус тэмцээнд 14 улсын 89 баг тамирчид өрсөлдсөн аж.

Манай улсаас олон улсын хэмжээний мастер Б.Идэрболд нийлбэр дүнгээр дөрөвдүгээр байранд орж, Монголын дугуйн холбоонд UCI-ийн 20 оноо авчирсан юм.

Харин тэмцээний тэргүүн байранд Хятадын баг, дэд байранд Узбекистаны баг тус тус шалгарчээ. Монголын багийн дараагийн тэмцээн энэ сарын 27-31-ний өдрүүдэд Узбекистан улсад болно.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button