Нийгэм мэдээ

"Урт цагаан"-ы тохижилтын ₮44 тэрбумын тендерийг зарлалаа

Өчигдөр /2024.05.27/ Нийслэлийн Урт цагааны гудамжны тохижилтын тендерийг зарлалаа.

Батлагдсан төсөвт өртөг: 44,175,500,000 (дөчин дөрвөн тэрбум нэг зуун далан таван сая таван зуун мянга) төгрөг юм.

Тодруулбал, Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд байрлах Нийслэлийн өмчийн III байр буюу “Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн дахин төлөвлөлтийн талаар иргэдээс санал авахад 96 хувь нь цэцэрлэгт хүрээлэн байгуулахыг дэмжсэнээр тус барилгыг буулгаж, чөлөөлсөн билээ.

Иргэдийн санал хүсэлтийн дагуу чөлөөлсөн 1.3 га талбайд авто машины далд зогсоолтой, дээрээ ногоон байгууламжтай цэцэрлэгт хүрээлэн байгуулах зураг төсөл боловсруулсан байна. Зураг төсөлд гурван давхар үйлчилгээний төв, далд, ил зогсоол, задгай мини театр, дугуйн зогсоол, усан оргилуур зэргийг төлөвлөсөн бөгөөд бүтээн байгуулалтын ажил нь ирэх 10 дугаар сард дуусах юм.

Мөн хуучин урт цагааны гудамжид үйл ажиллагаа явуулж байсан иргэд, ААН-ийг 32- ийн тойрог руу нүүлгэхээр болжээ.

32-ын тойрогт 182 автомашины зогсоолтой, хоёр давхар, 2600 мкв барилгыг барьж “Дархчууд” гудамж барихаар төлөвлөсөн байна. Одоогоор тус ажилд 16.5 тэрбум төгрөг төсөвлөн байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-05-28 07:59

Хүмүүсийг нь хөөж явуулаад дахиад үйлчилгээний төв барих нь л дээ

Зочин
Зочин
2024-05-28 09:31

ЮУН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВ НТР ГЭЭД ХУЦААД ЯВЧИХАВ АА ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН Л БАРЬНА ГЭЭ БИЗДЭЭ �######�ААЧЭЭ

Холбоотой мэдээ

Back to top button