"Зам тээврийн осол гаргаж, бусдын амь насыг хохироон, зугтсан жолоочийг олж тогтоосон"

Энэ оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 23 цаг 54 минутад цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт “Эрэгтэй хүн зам дээр хэвтэж байна” гэх дуудлага ирсэн.
Тус дуудлага, мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагчид очиход замын нэгдүгээр эгнээнд, ухаангүй хүн хэвтэж байсан. Алба хаагчид Нийслэлийн түргэн тусламжийн газарт дуудлага өгч үзүүлэхэд түргэний эмч зам тээврийн ослын улмаас үүссэн гэмтэл гэж урьдчилсан мэдэгдсэнээр Тээврийн цагдаагийн албаны алба хаагчид 05 дугаар сарын 22-ны 00:16 цагт ирж хошлуулаагүй ажиллагааг явууллаа.
Шалгалтын явцад 50 настай, эрэгтэй “Ц”-г, 23 настай, эрэгтэй нь “Т” нь автомашинаар дайрч, дээгүүр нь гарч, хэргийн газрыг орхиж явсан нь тогтоогдсон. Дээрх газар нь хяналтын камергүй байсан бөгөөд орой болсон учир хэргийг харсан хөндлөнгийн гэрч, нотлох баримт бүрэн бүрдүүлэх боломжгүй байв.
Ийнхүү алба хаагчид мэргэжлийн өндөр ур чадвар гаргаж, зам тээврийн осол гарган бусдын амь насыг хохироосон, хэргийн газрыг санаатай орхиж зугтсан хэргийг богино хугацаанд илрүүллээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Huduunii durem meddeggui teneg bga bizee
Zarimdaach sogtuu hvmvvs suuj baidag tohioldol ihshvv
Яагаад жолооч нар ухамсрын доройтол, дүрэм журмаа мэддэггүй хүмүүс байдаг бнаа.Дийлэнх жолооч нар явган хүний гарцаар гарах гээд явж байхад шууд хурдтай давхиад гардаг шдээ.Хэлхээтэй хэдэн төмөр машин барьсан жолооч нарын онгироо гэж яаанаа.Аймшиг. Ард иргэдээ машин сайн харж байж гарах хэрэгтэй. Жолооч нарт найдах хэрэггүй шүү.Дүрэм, журмаа мэдэхгүй Алуурчин жолооч, согтуу жолооч гээд зөндөө бгаа шүү !!!!!
Нохой дайраад хаясан юм шиг хүн дайрчихаад түргэн тусламж дуудах ёстой байж л�##�арын гөлөг вэ насаар нь хорих ял шаа!!!