Нийгэм мэдээ

Хэнтий аймагт дулааны станц баригдаж байна

МУ-ын Засгийн газар, БНСУ-ын Засгийн газар хооронд байгуулагдсан хөнгөлттэй зээлийн гэрээний хүрээнд арван аймагт төвийн дулааны станц бүтээн байгуулах төсөл хэрэгжиж буй.

Эдгээр аймгийн нэг нь Хэнтий аймаг. Дулааны станцын барилгын ажлын гүйцэтгэгчээр БНСУ-ын “Бьюксан инженеринг” компани, туслан гүйцэтгэгчээр “Хасу Мегаватт” компани ажиллаж байна.

Одоогийн байдлаар зуухны үндсэн барилга угсралтын ажил хийгдэж байгаа бөгөөд ажлын талбарт 50 гаруй хүн ажиллаж байгаа бөгөөд ирэх онд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Дулааны станц ашиглалтад орсноор хэрэглэгчид дулаан хангамжийн найдвартай эх үүсвэрээр хангагдаж байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө буурна. Нүүрсний хэрэглээ 40-50% хүртэл, үнсний гаралт 25% хүртэл буурах юм. Мөн дулаан хангамжийн үйлдвэрлэлд ажиллагсдын хөдөлмөрийн нөхцөл сайжирч, 100 орчим байнгын ажлын байр шинээр бий болохоос гадна 10,000 м дулааны шугамыг шинээр болон шинэчлэн өргөтгөх ажил хийгдэнэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button