Нийгэм мэдээ

“Энэ оны тусгай зориулалтын ангийн хугацаа болоогүй, ташаа мэдээлэл байна”

Өнгөрсөн өдрүүдэд цахим орчинд "Гадны иргэд хууль бусаар манай улсад аргаль агнаж байна. Жил бүр дураараа орж гарч, дархан цаазат амьтдыг агнадаг энэ байдалд хяналт тавимаар байна" гэх байдлаар иргэд байр сууриа илэрхийлж эхэлсэн.

Бид энэ талаар БОАЖЯ-наас тодрууллаа. Тэрбээр, “2024 оны тусгай зориулалтын ангийн хугацаа болоогүй бөгөөд нэг ч Туркийн аялал жуулчлалын компанид, ямар ч зөвшөөрөл олгоогүй. Долоодугаар сарын 15-наас 10 дугаар сарын 1-ний өдөр хүртэл агнах эрх нээллттэй болдог.

Аргалийг алтайн болон говийн гэсэн хоёр бүст хувааж, агнах тусгай зөвшөөрлийг гадны иргэдэд олгодог. Ингэхдээ төлбөр тооцох ба төлбөрийг тухайн орон нутгийн дансанд төвлөрүүлэх зохицуулалт үйлчилнэ.

Одоогоор нэг аргаль, угалзыг 24 мянган доллароор дуудлага худалдаанд оруулж байгаа аж.

Мэдээлэл хүргэхэд, 

1.Амьтны тухай хуулиар ахуй, үйлдвэрлэл, тусгай зориулалтаар амьтан агнах барих зөвшөөрөл олгодог. 

2. Монгол улсын хэмжээнд агнуурын чиглэлээр үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл бүхий  90 гаруй аж ахуйн нэгжүүд бий.

3. Тусгай зөвшөөрлийн тухай 2022 онд батлагдсанаар тусгай зориулалтын ан хийх зөвшөөрлийг дуудлага худалдааны журмаар аймгийн Засаг дарга олгож байгаа. /Амьтны тухай хуулийн 25.1-д заасан тусгай болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнуурын амьтан агнах, барих тусгай зөвшөөрлийг Зөвшөөрлийн тухай хуулийн 5.6 дугаар зүйлд заасны дагуу дуудлага худалдааны журмаар олгодог.

4. Амьтны тухай хуулиар тусгай зориулалтаар болон ахуйн зориулалтаар агнах хугацааг тогтоосон байдаг. Амьтны тухай хуулийн 7.5-д заасан үндэслэлээр агнах ховор амьтныг дор дурдсан хугацаанд олзворын ангийн зориулалтаар агнахыг хориглоно:

9.7.1.Угалзыг жил бүрийн 10 дугаар сарын 01-ний өдрөөс дараа оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл;

9.7.2.Тэхийг жил бүрийн 10 дугаар сарын 16-ны өдрөөс дараа оны 7 дугаар сарын 14-ний өдөр хүртэл;

9.7.3.Хар сүүлтийн зээрийн ооныг жил бүрийн 11 дүгээр сарын 01-ний өдрөөс дараа оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүртэл;

9.7.4.Халиун бугыг жил бүрийн 9 дүгээр сарын 30-ны өдрөөс дараа оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл.

5. Тусгай зориулалтаар агнах ангийн төлбөр хураамжийг Засгийн газрын 2017 оны 339 дүгээр тогтоолоос та бүхэн харж болно.

Цахим хуудсанд оруулсан мэдээлэл нь олон нийтэд буруу ташаа ойлголт өгч байна. 

2024 оны тусгай зориулалтын ангийн хугацаа болоогүй бөгөөд Туркийн аялал жуулчлалын компанид одоогоор ямар  ч зөвшөөрөл олгоогүй” гэлээ. 

Энэхүү зөвшөөрлийг олгохдоо аргалийн тоо толгой өмнө онынхоос өссөн үзүүлэлттэй гарсан үгүйг заавал харгалзан үздэг байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button