Б.Энххүслэн усанд сэлэлтээр АНУ-ын шилдэг сургуульд тэтгэлгээр суралцана

Усанд сэлэлтийн ОУХМ Б.Энххүслэнтэй АНУ-ын Невадагийн их сургуулиас холбогдож, тус сургуульд тэтгэлэгтэй суралцахыг санал болгожээ.
Б.Энххүслэн Тайланд дахь дэлхийн усан спортын “Таняпура” сургалтын төвд “Усан спортын тэтгэлэгтэй тамирчны хөтөлбөр”-т гурван жил хамрагдсан. Тэгвэл энэ удаа АНУ-д суралцахаар болж байна.
Түүний хувьд 10 настайгаасаа усанд сэлэлтийн дугуйланд суралцаж, мэргэжлийн тамирчин болохоор Төв бассейн буюу усан спорт сургалтын төвд Н.Баярсайхан багшийн удирдлага дор хичээллэж эхэлж байсан. Бэлтгэл хийж, тамирчныхаа замналыг хөөсөн гэвэл 2014 оноос эхлээд өнөөдрийг хүртэл зогсолтгүй тууштайгаар явж ирсэн байна. Усан спортоор хичээллээд 10 жил болж байна. Аав нь оюутан байхдаа сэлдэг байжээ.
1.Б.Энххүслэн 2001 оны 12 дугаар сарын 14-нд төрсөн
2.Тэрбээр 2012 онд аавыгаа даган усанд сэлэлтийн спорт руу орсон
3.УАШТ-ээс анхны түрүүгээ авсан нь 2015 он юм. Ингэхдээ дөрвөн дээд амжилтыг шинэчилж байсан.
4.2018 онд залуучуудын олимпын наадамд оролцох эрхээ авч байв.
5.2019 онд Нийслэлийн шилдэг хүүхэд болж байжээ.
6.Б.Энххүслэн Дэлхийн усан спортын холбооны тамирчны тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж 2023 оны долдугаар сар хүртэл тус улсад суралцсан юм.
М.АГАР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.