Нийгэм мэдээ

Бусдын амь насыг хохироогоод зугатсан 5 иргэнийг орон нутгаас баривчиллаа

Цагдаагийн байгууллагаас автомашинаар бусдыг мөргөж амь насыг нь хохироосон жолооч мөн гудамжид бусдыг зодож бүрэлгээд зугатсан бүлэг этгээд тус тус олж тогтоон баривчиллаа.

Тодруулбал, 2024 оны наймдугаар сарын 02-ны өдөр цагдаагийн байгууллагад “Эрдэнэт хотоос Булган аймаг руу гардаг зам дээр 54 настай, эрэгтэй “Г” нь автомашинд мөргүүлж, амь хохирчээ. Цагдаагийн алба хаагчид шалгалтын ажиллагаа явуулахад иргэн “Д” нь Prius-20 маркийн автомашинаар мөргөж, уг гэмт хэргийг үйлдэн хэргийн газраас зугтаасан болохыг шуурхай илрүүлж, сэжигтэй этгээдийг Булган аймгийн Бугат сумаас олж тогтоосон байна.

Түүнчлэн Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2024 оны 08 дугаар сарын 02-ны 23 цагийн орчимд 39 настай, эрэгтэй “М” нь үл таних хүмүүст зодуулж нас барсан.

Цагдаагийн алба хаагчид мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Д, Г, Б, Ж нарын 4 этгээд уг гэмт хэргийг үйлдсэн бөгөөд тэднийг Өвөрхангай аймгаас олж тогтоон, шалгалтыг үргэлжлүүлэн явуулж байна гэж ЦЕГ-аас мэдээллээ.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн
2024-08-06 09:15

ЗАГАСАН НҮДЭТ МОНГОЛЫН ЦАГДАА ГҮҮД ОДОО НҮҮРСНИЙ ХУЛГАЙЧ НАРАА БӨНДИЙТӨЛ БАРИВЧЛААЧ ТААНУУД

Зочин
Зочин
2024-08-06 10:13

Машин ачилтын хулгайч байсан гэсэн муу үхдэл. Хохь нь ээ

Зочин
Зочин
2024-08-06 10:14

ЦАГДААГИЙХАНД АМЖИЛТ ХҮСЬЁ

Зочин
Зочин
2024-08-07 09:48

Алуурчид сэтгэлгүй бнаа. Хүн �##�ахдаа гарамгай �##�уурчид сэтгэл зүрх гэж байдаггүй бхаа. Эцэг эх гэж суурь хүмүүжлийн асууд�##�тай араартан бхаа

Холбоотой мэдээ

Back to top button