Нийгэм мэдээ

Бусдын утсыг ашиглан апплэйкшнээр нь нэвтэрч 900,000 төгрөгийн зээл авчээ

Цагдаагийн байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 08 дугаар сарын 09-ний өдрүүдэд хэрэг бүртгэлтийн 35.336, мөрдөн байцаалтын 2.865 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж “Шүүхэд шилжүүлэх саналтай” Прокурорын байгууллагад 238 хэргийг хүргүүлжээ.

Шийдвэрлэсэн онцлог хэргээс дурдвал,

Нэр бүхий иргэн нь Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Б.А-ийн “Соно” нэртэй зээлийн апплэйкшн рүү хууль бусаар нэвтэрч халдан орж 900,000 төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт иргэн Ж.У-г Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Нэр бүхий иргэд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Дээд салхитын .... тоотод оршин суух иргэн Д.Э-н эзэмшлийн цахим фейсбүүк хаягт хууль бусаар нэвтэрч мэдээллийн сүлжээнд хууль хандсан гэх хэрэгт иргэн С.Л, С.С, Б.М, О.А, Г.Г нарыг Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн  26.1 дүгээр зүйлийн 2, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Нэр бүхий иргэн нь Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо .... тоотод оршин суух иргэн Н.О-н цахим фейсбүүк хаягт хууль бусаар нэвтэрч мэдээллийн сүлжээнд хандсан гэх хэрэгт иргэн С.Ш-г энэ оны 08 дугаар сарын 08-ны өдөр Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж хэргийг нэтгэх саналтай Налайх дүүргийн прокурорын газарт хүргүүлжээ.

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасан мэдээлэл нээлттэй, ил тод, үнэн зөв байх, бодитой мэдээллээр хангах үндсэн зарчмын дагуу гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг чанд баримтлан товч байдлаар олон нийтэд мэдээлж байгаа болно.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
8 сар 13, 2024 15:30

Ямарч боловсрол мэдлэггүй төлөгнүүд л ингэж хулхидуулж байгаа юм шүү дээ.

User
User
8 сар 13, 2024 16:06

Yuun galzuu hunii udriin temdeglel shig 3 uur sedew niiluuleed niitelchihsen yum be?

Уранцэцэг
Уранцэцэг
8 сар 14, 2024 18:55

ийм асууд�##� байнаа хаан хандахуу

Холбоотой мэдээ

Back to top button