Нийгэм мэдээ

Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл харилцан тохиролцох байдлаар үйлдэгддэг

Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийн гэмт хэргийн харилцан тохиролцох байдлаар бэлгийн хүчирхийлэл үйлдэгддэг байна

Дээрх үйлдлийн аргад өртөж хохирсон охид 12-17 насныхан, харин холбогдогч нар нь 16-28 насныхан байна.

Цагдаагийн байгууллагаас мэдээлснээр,

  • Цахим орчинд эсрэг хүйсийн хүмүүстэй ихээр танилцаж, улмаар үерхэх, татагдах зэргээр бэлгийн хүчирхийлэлд өртсөн байна
  • Найз нөхдийн ятгалагт орж тэдний найз нөхөдтэй хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэснээс үүдэн бүлэглэн хүчирхийлэлд өртөх, дээрх явдлаас ичих зэргээр бусдаас нуух
  • Эцэг, эх, асран хамгаалагчийн хараа хяналт сул, цахим орчинд хэнтэй хэрхэн харьцаж байгаад хянадаггүй зэрэг шалтгаанаас өртсөн байна.

Дийлэнх тохиолдлууд холбогдогчийн гэрт болон зочид буудалд үйлдэгдсэн бөгөөд бэлгийн боловсролын ойлголт дутмагаас хүсээгүй жирэмслэлт болон бэлгийн замын халдварт өвчинд өртөж хохирсноор илрэх тохиолдлууд дийлэнх байна.

Тиймээс урьдчилан сэргийлэх чиглэлээр,

  • Дээрх үйлдлийн аргаас урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл, технологийн компаниудтай хамтран цахим орчинд охид, хөвгүүд, өсвөр насныхан, асран хамгаалагчдыг хамруулсан цогт арга хэмжээг хэрэгжүүлэх
  • Хүүхдийн эсрэг цахим орчинд болон цахим бус орчинд үйлдэгдсэн хүчирхийллийн талаарх оролцогч талуудын зан үйлийн өөрчлөлтөд нөлөөлөх, хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд, тэдэнд үзүүлдэг үйлчилгээ, хүчирхийллийг мэдээлэх механизмын талаарх мэдээллийг нэмэгдүүлэх, хүүхдийг эерэг аргаар хүмүүжүүлэхийг дэмжих
  • Зочид буудлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэн, аж ахуй нэгжүүдэд тавих хяналт, хууль, эрх зүйн мэдлэг дээшлүүлэх зэргээр ажиллаж байна.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
8 сар 16, 2024 11:31

Монголын Цагдаагийн газраас зохион байгуулсан зах и�##�гат нийтлэл бна, ингэж байгаад Сэлэнгийн цагдаа нарыг ялгүй гаргахым биз дээ !!!
Ийм хэргээс урьдчилан сэргийлж авах арга хэмжээнүү дээ дурдсан нь дан хориглох цагдах, мөрдөх мөшгих, захиргаадах юм биччихсэн байхым аа.
Монголын цагдааг Сүхболдоос нь эхлээд бүгдийг нь х�##�ж явуулаад дандаа шинэ хүмүүс тавих хэрэгтэй !!!

Ул улсын иргэнд
Ул улсын иргэнд
8 сар 17, 2024 05:37
Reply to  Зочин

Б�##�айраад бгаарай чи!!

Холбоотой мэдээ

Back to top button