Нийгэм мэдээ

Жоншны компани Монгол улсын хилээр 5 кг химийн аюултай бодис оруулж иржээ

Цагдаагийн байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 08 дугаар сарын 16-ны өдрүүдэд хэрэг бүртгэлтийн 36.311, мөрдөн байцаалтын 3.134 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж “Шүүхэд шилжүүлэх саналтай” Прокурорын байгууллагад 322 хэргийг хүргүүлсэн.

Зарим хэргээс онцлон дурьдахад,

  • Жонш баяжуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “С” ХХК нь Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Бичигт дэх Гаалийн хяналтын бүсээр энэ оны 06 дугаар сарын 04-ний өдөр “Монгол улсын засгийн газрын 2007 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 95 дугаар “Жагсаалт батлах тухай (Монгол улсад ашиглахыг хориглосон химийн хорт болон аюултай бодисын жагсаалт, Монгол улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисыг жагсаалт)” тогтоолын 2 дугаар хавсралтын 28 дугаарт багтсан (Triethanolamine) гэх 5 кг бодисыг нэвтрүүлсэн. Уг хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлсэн. 
  • Жонш баяжуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “У Ж” ХХК нь лабораторийн байрандаа нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, эрүүл мэнд, спортын сайдын хамтарсан А/356/396 хамтарсан тушаалын 3 дугаар хавсралтын Химийн хорт, аюултай бодисын ангилалд багсан Натрийн сульфид (Na2S) Натрийн сульфид (Na2S), Аммони хлорид (NH4CI) хүхрийн хүчил /H2SO4/ нийт 55 кг бодисыг зохих зөвшөөрөлгүйгээр хадгалсан. Уг хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3  дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлсэн гэж ЦЕГ-аас мэдээллээ.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн
8 сар 20, 2024 14:00

ЗА ОДОО ЕРӨӨСӨӨ ИНГЭЖ ШИЙДЭЦГЭЭЕЭ ЭНЭ ХУУЛЬ БУС ХОРИОТОЙ ХОР ЭХ ОРОНДОО ОРУУЛЖ ИРЖ БАЙГАА ХҮМҮҮСИЙГ БӨНДИЙТӨЛ БУУДААД ОРОН НУТГИЙН ИРГЭДЭЭР ТОЛГОЙГООР НЬ ХӨЛ БӨМБӨГ ТОГЛУУЛЧИЙ БУСАД НЬ НАМ БОЛНО. ЭНЭ ХУУЛИЙГ ЭХ ОРОН ГЭЖ ИХ ОРИЛДОГ ХИНШҮҮ ГАНБААГААР САНААЧЛУУЛЖ БАТЛУУЛЬЯ.

Зочин
Зочин
8 сар 20, 2024 22:58

Допинг уу бөхөд зар

Зочин
Зочин
8 сар 21, 2024 09:51

Уран химийн хорт бодисоор баяжихгүй , хойч үеэ аюулаас аврах хэрэгтэй. Энэний төлөө шун�##�тагсдыг тэнгэр бурхан минь бүгдийг бүр хурдан аваач

Зочин
Зочин
8 сар 22, 2024 09:46

Хорлонтой муу шоронгийн зэвтэй хадаас юм даа.

Холбоотой мэдээ

Back to top button