Гадаад мэдээДЭЛХИЙ

Египетэд цахилгаан үнийг 50 хүртэлх хувиар нэмэх болжээ

Египетийн засгийн газрын эх сурвалжууд даваа гарагт /2024.08.19/ мэдэгдэл хийхдээ ОУВС-тай хийсэн гэрээний дагуу цахилгаан үйлдвэрлэгчдэд татаас өгөхөөс аажмаар татгалзаж байгаатай холбогдуулан цахилгааны төлбөрийг 50 хүртэлх хувиар нэмнэ гэжээ.

Эрчим хүчний яамны эх сурвалж “Reuters” агентлагт мэдээлэл өгөхдөө нэмэгдсэн үнийг өнгөрсөн бямба гарагт /2024.08.17/ урьдчилсан төлбөрт тоолуурын системд нэвтрүүлсэн хэмээсэн юм.

Харин энгийн тоолууртай айлуудад аравдугаар сарын 1-нээс эхлэн нэмэгдэл үнийг нэвтрүүлнэ гэсэн байна.

Эх сурвалжийн мэдээлснээр үнийг 14.45 хувиас 5 хувь хүртэл нэмжээ. Зуны эхээр тус улс үнийг нэмэх байсан ч цахилгаан ашиглалт нэмэгдэж, эрчим хүчний хомсдол үүссэний улмаас үнэ нэмэхээ түр хойшлуулсан юм.

Хэт халалттай холбоотой үүссэн эрчим хүчний хомсдолтой тэмцэж, цахилгааны дэд бүтцээ ажиллагаатай байлгахын тулд тус улс 1.18 тэрбум ам.долларын байгалийн хий, мазут шатахуун импортлох хэрэгтэй гэж мэдээлжээ.

Тус улс цахилгаан эрчим хүчнийхээ ихэнхийг байгалийн хий шатаах замаар үйлдвэрлэдэг юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-08-20 22:12

Манайд ч бас нэмэхээр л байгаа байх шүү !

Холбоотой мэдээ

Back to top button