Нийгэм мэдээ

ТЦА: Насанд хүрээгүй хүүхэд суррон унавал торгож, саатуулна

Хууль зүй, дотоод хэргийн яам цахилгаан скүүтер, суррон дугуй, моторт тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол гэмтлийг судалж, эрх зүйн орчныг сайжруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн санал дүгнэлтийг хэлэлцэх, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр санал солилцох уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллсан.

Ажлын хэсэг дээрх төрлийн тээврийн хэрэгслийн олон улсын болон дотоодын нөхцөл байдал, хууль эрх зүйн зохицуулалтыг судалж, иргэдийн аюулгүй, амар тайван амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, зам тээврийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол батлуулах болон Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт оруулах зэрэг санал дүгнэлтийг гаргасан.

Тухайлбал, скүүтер мопидын дүрмээр, суррон мотоциклын дүрмээр замын хөдөлгөөнд оролцоно. Тиймээс тээврийн хэрэгслийг жолоодох этгээдийн насны хязгаар тогтоож, 18 насанд хүрсэн, жолоодох эрхийн А үнэмлэхтэй хүн дээрх хэрэгслээр хөдөлгөөнд оролцоно. Мөн суррон зэргийг бүртгэлжүүлэх, дугаар олгох ажлыг эхлүүлэх санал боловсруулж, Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт оруулаад буй.

Энэ талаар Тээврийн Цагдаагийн Албаны Урьдчилсан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Отгонтамираас зарим зүйлийг тодрууллаа.

Тэрбээр, "Цагдаагийн байгууллагаас 18 нас хүрсэн, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн А ангиллын үнэмлэхтэй хүн суррон унахыг шаардана. Мөн сурроныг улсын хилээр орж ирэхэд бүртгэлжүүлэх, улсын дугаар олгох, үзлэг оношилгоонд хамрагдуулахаар болсон.

Одоогоор ЕБС-ийн сурагчид зөвлөмж, эцэг эхэд нь заавар өгөх гэх мэт нөлөөллийн арга хэмжээ явж байгаа. Үүний дараа бага насны хүүхэд суррон унаад явж байвал цагдаагийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлд заасны дагуу түр саатуулах, торгох арга хэмжээ авна” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ц. Наранцацрал

СУИС-ийн харьяа РТМУС-ийг сэтгүүл зүй чиглэлээр сурч, төгссөн. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жил ажиллаж байна. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-09-18 11:59

зөв зөв

Холбоотой мэдээ

Back to top button