Нийгэм мэдээ

Тэрбум мод төслийн хүрээнд Батширээт сум 120 саяар үр худалдаж авна

Хэнтий аймгийн Батширээт сумын ЗДТГ-аас тэрбум мод үндэсний хөтөлбөрийн хүрээнд 120 саяар үр худалдан авах тендер зарлажээ.

Тус тендерийн төсвийг байгаль хамгаалас сангаас гаргаж байгаа юм.

Уг тендерийн материалыг энэ сарын 21-ны 10 цаг 00 минут хүртэл хүлээн авах бөгөөд тендерийн хариуг мөн 21-ны 10 цаг 30 минутад шалгаруулах юм.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлж эхэлснээс хойших хоёр жилийн хугацаанд 42 сая мод тарьж, арчилж, хамгаалж байгааг НҮБ-ын Европын Эдийн Засгийн Хорооноос боловсруулах зорилгоор олон улсын шинжээчийн баг өнгөрсөн сард манай улсад ажилласан байна.

МУ-ын ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод" хөтөлбөрийг 2030 он хүртэл хэрэгжүүлэхэд ойн санг 9.0 хувьд хүргэж, цөлжилт, газрын доройтолд өртсөн газар нутгийг 4 хувиар бууруулж, ойн сангийн хүлэмжийн хийн шингэлтийг 11 хувиар нэмэгдүүлэх боломжтой хэмээн тооцоолол гарсан юм.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-10-01 09:17

Сая Өмнөговьд орсон 2-3 хоногийн их бороог манай Хүүк Еөк маань мод тарих гэж оруулсым бгаа з дээ !

bataa
bataa
2024-10-01 11:57

chiig leg mod ih gazar , salhind modnii ur ni hiisej ooroo urgadag gazar , mod tarina gej yu shaagaad bgaa yum bol , mongo shaah arga bna

Холбоотой мэдээ

Back to top button