Байгаль орчинНИЙГЭМНийгэм мэдээ

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Moon Dance” хамтлагийнхан Баянгол цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд намрын мод тарих нэгдсэн арга хэмжээ үргэлжилж байна. Энэ амралтын өдрүүдээр “Moon Dance” хамтлагийнхан, Баянгол дүүргийн жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн холбоо Баянгол цэцэрлэгт хүрээлэнд хайлаас, шар хуайс, гацуур, улиас моддыг тарилаа. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Баянгол цэцэрлэгт хүрээлэнгийн хамт олон энэ онд дүүргийнхээ нийтийн эзэмшлийн зам талбайд 803 мод тарихаар төлөвлөжээ. Тус цэцэрлэгт хүрээлэнд өнөөдрийн байдлаар 39 байгууллага 768 мод тариад байна. 

Харин нийслэлд энэ намар нийслэлийн хэмжээнд 13 байршилд 1.3 сая мод тарьж ургуулахаар төлөвлөөд байна. "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөн 2021 оноос хэрэгжиж эхэлснээс хойш Улаанбаатар хотын хэмжээнд 4.8 сая мод тариад буй. 

“Moon Dance” хамтлагийн зүгээс иргэн, аж ахуйн нэгж, байгууллага бүрийг “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэж, хотынхоо ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулахыг уриаллаа.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button