Нийгэм мэдээСПОРТ

"Монгол Ралли-2024" уралдаанд ОУХМ П.Мөрөн түрүүллээ

Монголын автомашин, мотоциклын спортын холбооны ерөнхийлөгч Г.Батхүү агсны нэрэмжит “Монгол ралли-2024” холын зайн улсын аварга шалгаруулах уралдаан 30 дахь жилдээ болж өндөрлөлөө.

Энэ жилийн оролцогчид таван өдрийн турш Төв, Дундговь, Өмнөговь, Өвөрхангай аймгийн нутгаар 2200 км замд уралдлаа. Дөрвөн ангиллаар болсон уг уралдааны мотоциклын төрөлд “Торгоны зам” раллигийн мөнгөн медальт, ОУХМ П.Мөрөн тэргүүлж, таван гарааны нийлбэр дүнгээр спортын мастер Дамдинсүрэн хоёр, Батмөнх гуравдугаар байр эзэлжээ. Харин дөрвөн дугуйтын ангилалд нэгдүгээр зэргийн тамирчин Б.Шижир, спортын мастер Б.Хосбаяр нар түрүүлж, аав хүү ОУХМ Ө.Бямбадэлгэр, Б.Тэгшдүүрэн мөнгө, ОУХМ Ч.Анар, спортын мастер А.Анар нар хүрэл медаль тус тус хүртлээ. Түүнчлэн жийп автомашины ангилалд аав хүү ОУХМ Ш.Гансүх, спортын мастер Г.Бат-Эрдэнэ нар тэргүүлсэн байна.

Энэ тэмцээнд гэр бүлийн тамирчид амжилттай оролцсоны нэг төлөөлөл нь ОУХМ Т.Саруулхангай, Г.Уянга нар байв. Тэд жийп машины ангилалд мөнгөн медаль хүртсэн бол залуу тамирчин О.Ууганбаяр, С.Ганбат нар хүрэл медаль хүртжээ.

М.АГАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button