П.Мөрөн: 10 гаруй жил мото спортоор хичээллэсэн. Ирэх онд мөрөөдлийн тэмцээн "Дакар Раллид" оролцох гэж байна

Сүүлийн жилүүдэд хамгийн их хөгжөөн дэмжигчтэй спортын төрлийн нэг бол мотоцикл, тэр дундаа бартаат замын мото спорт болоод байна. Энэ спортод ОУХМ П.Мөрөн хүүхэд байхдаа хөл тавьж, амжилтын гараагаа алтан медаль, аваргын цом өргөж эхлүүлсэн байдаг. Түүний хувьд өмнө нь мото кроссын УАШТ, Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээнд тус бүр гурван удаа түрүүлж, аваргаар тодорсон бол 2015 онд ОХУ-ын Зүүн Сибирь болон Иркутск, Ангарск, Улаан-Үд хотод зохион байгуулсан олон улсын тэмцээнд мөн л\ тэргүүлэн эх орныхоо нэрийг гаргасан юм. Австралийн Мельбурн хот дахь Күинслэндийн их сургуулийг бизнесийн удирдлага, олон улсын харилцааны мэргэжлээр суралцаж төгссөн тэрбээр өнгөрсөн жилээс хоббигоо сэргээжээ.
Дөрвөн жил эрдмийн мөр хөөж, мотоциклоос түр холдсон ч “5ИК ууау” олон улсын раллид хурд сорьж, “Ва!Їу 27, “Junior 25", “ЭР” ангилалд тус бүр түрүүлэн шилдэг 10 тамирчинд олгодог “Топ 10" цом гардсан байдаг. Энэ цагаас хойш мото спортоор тасралтгүй хичээллэж, уралдаан тэмцээнд оролцож амжилт үзүүлсээр буй. Тэрбээр 2025 онд хамгийн том мөрөөдлийн тэмцээн болох "Дакар Ралли" уралдаанд оролцохоор ханцуй шамлаад байгаа аж.
Иймд энэ удаад Eguur.mn мэдээллийн агентлаг Монгол Улсын Мотоспортын ОУ-ын хэмжээний мастер П.Мөрөнтэй тус уралдааны явц, болон сүүлийн үеийн тэмцээнүүдийн тухай ярилцлаа.
-Их багаасаа энэ спортоор хичээллэж эхэлсэн юм билээ. Их хэцүү спорт шүү дээ. Анх яагаад хичээллэх болов?
-Энэ спортоороо 2010 оноос хойш хичээллэж эхэлсэн. 2016 онд биеийн байдлаас мото спортоо дөрвөн жил орхисон. Энэ дөрвөн жилийн Австралид дөрвөн жил бакалаврын зэрэгт суралцаж, төгсөөд ирсэн.
Тухайн үед элэг жоохон асуудалтай байсан л даа. Монголдоо ирээд дахин шинжилгээ өгөхөд хариу нь хэвэндээ байсан. Гэсэн хэдий ч үнэхээр сонирхож, хаяж чаддаггүй байсан учраас буцаад хичээллэх сонголтыг хийж хичээллэсэн байдаг. Ингээд жил гарны дараа дахин шинжилгээ өгөөд үзэхэд бие өмнөхөөсөө хамаагүй дээрдсэн байсан.
Уг нь бол Монголд миний биеийн байдалд мото спортоор хичээллэж болохгүй гэсэн заалттай байсан. Гадагшаа гараад эмчилгээ хийлгээд ирэх юм бол асуудалгүй гэж хэлж байсан.
Тэгэхээр хүмүүст хэлэх гээд юм гэвэл, “Хүн дуртай зүйлээ хийнэ гэдэг аз жаргалын гормоноо ялгаруулж байгаагийн нэг шинж шүү дээ. Үүнийг яг эрүүл мэндийн талаас нь юу гэж хэлэхээ мэдэхгүй байна. Гэхдээ хүн жаргалтай, дуртай юм аа хийгээд явахаар цаанаасаа эрүүлжээд явчихдаг юм байна гэдгийг маш сайн ойлгож авсан даа.
-Одоо бие нь зүгээр болсон уу?
-Тийм ээ. Биеийн байдал тогтворжоод явж байгаа.
-Экстрим спортоор хичээллэхэд аюулгүй байдлаа хэрхэн хангадаг вэ?
-Намайг 2010-аад онд уралддаг байхад монголд мотоциклийн хувцас хэрэглэлийн албан ёсны дэлгүүр байгаагүй. Зориулалтын хамгаалалтын хувцаснуудыг нь авч чадахгүй учир гэмтэх тохиолдол их байсан. Харин одоо олон газар зориулалтын хувцас хэрэглэл оруулж ирж байгаа. Зориулалтын хувцас, бүх хамгаалалтаа өмссөн байхад гэтэл бага учирна. Мөн мотоциклийн спортын 60-70 хувь биеийн бэлтгэлээс хамаардаг тул кроссфит, эндюрэнс буюу биеийн хүч, тэсвэр тэвчээрийг сайжруулах дасгал хийх хэрэгтэй байдаг.
-Өвөө, аав хоёр нь энэ спорт руу түлхэж оруулсан юм байна?
-Тийм ээ. Өвөө, аав хоёр минь түлхэж өгч байсан. Түүнээс биш мото спорт, техникийн спорт гэдэг бол яалтачгүй хичээллээд, яваад үзэх бол үгээр хэлэмгүй сайхан байдаг. Энэ спортод нэг орчихсон л байх юм бол тухайн үеийн мэдрэмжийг авах гэж юу ч хийхээс буцахгүй болчихдог л доо.
Зарим хүмүүс мото спортыг аюултай гэж хардаг. Мөн өөр нэг хандлага нь “Хүн мотоциклыг авч нэг баясдаг, амьд үлдсэндээ нэг баярладаг, зарж нэг баясгадаг” гэх мэтчилэн ярианууд байдаг. Тэр бүгд бол худлаа.
Одоогоор бол ялангуяа хамгаалалтын малгай, хувцас хэрэглэл түгээмэл болчихсон. Бүхий л газрууд дэлхийн стандартаа дагадаг болчихсон. Тэр ч утгаараа илүү хамгаалалт талаасаа анхаардаг болсон. Манай улсад ч гэсэн эдгээр зүйлүүд ойлгогдож, хөгжиж байгаа.
-Та Улаанбаатарт байх үедээ авто зам дээр ямар техникээр явдаг вэ?
-Би замын хөдөлгөөнд скүүтэр, мопедтой оролцоод явдаг. Яагаад гэвэл бүх талаас нь цагаа хэмнэнэ. Дээрээс нь бензин хэмнэнэ. Мөн бүх ажлаа ямар ч стрессгүй, асуудалгүй шийддэг болохоор дээрх хэрэгслүүдээр явдаг даа.
Харин гадагшаа тэмцээнд явах эсвэл улсдаа болж байгаа тэмцээнүүд рүү уралдааны мотоциклоо хэрэглэдэг.
-Скүүтэртэй авто замаар явдаг гэлээ. Сүүлийн үед хүүхэд, залуучууд осол гаргах тохиолдол ихэссэн шүү дээ. Таны хувьд хүндрэлтэй зүйл ажиглагдав уу?
-Түрээсийн скүүтэр, дугуй манай улсад орж ирж байгаа нь сайн хэрэг. Энэ тал дээр би үнэхээр их дэмжиж байгаа. Харин нөгөө талаасаа зорчих хэсгүүд яалтачгүй хаалттай, зарим газруудаар эвдэр скүүтэрүүд их харагдаж байна шүү дээ. Зориулалтын бус замаар явахаар яалтачгүй тулгарах асуудлууд харагдаад байгаа юм.
Түүнээс биш давуу талуудыг дурдах юм их бий. Хамгийн наад зах нь түрээсийн скүүтэр унаж сурсан хүүхэд дараа нь өөрийн гэсэн скүүтэртэй болно. Цаашлаад суррон, мотоцикл гээд өөрийн сонирхлоо ч гэсэн олж болох сайхан арга. Тийм ч учраас мото спортод дуртай болох хүүхэд, залуусын тоо нэмэгдэх ч боломжтой юм.
-“Хүүхэд байхдаа 2013 онд зохион байгуулсан Азийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлснийг тань санаж байна?
-Би 13 настайдаа Монголд болсон Азийн аварга шалгаруулах цуврал тэмцээнд оролцож, хүрэл медаль хүртсэн юм. 2013 онд зохион байгуулахад нь багийн төрөлд оролцож түрүүлсэн. Мото спортоор хичээллээд удаагүй байхдаа бэлтгэл шаргуу хийж, богино хугацаанд амжилт гаргасан. Анхны цом, медаль минь надад цаашид уралдах, урам өгч билээ. Энэ ташрамд мото спортоор сонирхож хичээллэдэг хүүхэд, залуус зориод ирвэл дэмжиж, мэддэг, чаддаг зүйлээрээ харамгүй тусална гэдгээ хэлмээр байна.
-“Дакар Ралли” бол мотоциклын ертөнцийн хамгийн том тэмцээн. Бусад тэмцээнүүдтэй харьцуулахад Олимп гэж хэлж болно-
-Сүүлийн үед олон улсын ямар, ямар тэмцээнүүдэд оролцов?
-Сүүлийн үед Раллигаар гүнзгийрээд явж байна. 2021 онд Торгоны зам буюу дэлхийн аваргын өмнөх шатны нэг тэмцээн болсон. Түүнд оролцоод ралли хоёр ангилалдаа түрүүлсэн. Тэгээд л яг энэ чиглэлээрээ явах нь зөв юм байна гэж бодсон. Түүний дараагаар “За одоо миний зорилго бол Дакар” гэж хараад 2021 онд Дакар Раллид бүртгүүлсэн чинь цуцлагдаад байсан. Учир шалтгаан нь бол “Чамд том манхан дундуур явсан туршлага байхгүй байна” гэсэн хариултыг өгсөн.
Би угтаа бол 2011 оноос хойш оролцсон бүх тэмцээн уралдаан, туршлагаа Эсээгээр бичиж явуулах хэрэгтэй байдаг юм л даа. Тэгээд би энэ уралдаанд гурван жил дараалан эсээгээ бичиж явуулсан ч хүлээж авахгүй байсан.
Харин энэ жилийн тухайд дахин энэ эсээгээ бичээд явуулсан чинь тэмцээнд уралдах эрх үүссэн. Энэ хариугаа аваад 5 хонож байна.
Хамгийн сүүлд Торгоны зам 2024 уралдаанд оролцсон. Энэ тэмцээний онцлог нь Монголдоо барианд орох явдал байлаа. Энэ тэмцээндээ хоёрдугаар байранд орсон. Нэгдүгээр байранд орох боломж байсан хэдий ч Ховдод мотоциклоо живүүлээд янзлах гэж цаг алдсан. Барианд орох мөчид нэгдүгээр байранд орсон хүнээсээ 10 минутын зайтай л барианд орсон байсан.
-Таны одоо оролцох гэж байгаа “Дакар Ралли” мото спортын хувьд олимпын уралдаан гэж ярьдаг юм билээ?
-Энэ уралдааны эхний шалгуур нь хувь тамирчны карьерын туршид уралдсан тэмцээнүүдийг шаардана. Хоёрдугаарт, бие физиолого, IQ, хувцасны стандарт, мотоцикл зэргийг шалгадаг. Тэгэхээр би хоёр дахь шалгуураа очоод өгнө гэсэн үг.
Саяхан мэдээж Дакар бол миний мөрөөдөл байсан. Би 2016 онд л дэлхийн том тэмцээнүүдийг танин мэдэж, зүгээр л ярихын төдийд л байсан бол энэ удаад тэр мөрөөдлийнхөө тэмцээнд оролцох гэж байна шүү дээ. Энэ бол үнэхээр гайхалтай мөч.
-Миний хувьд 45 нас хүртлээ лав энэ спортоо орхихгүй байнга хичээллэж, тэмцээн уралдаанаа оролцоод явна-
-Дакар Раллигийн тэмцээндээ хэзээ оролцохоор явах вэ?
-Дакар раллигийн тэмцээндээ ирэх нэгдүгээр сард оролцоно. Монголд Ралли төрлөөр урдуур орж байсан түүх байхгүй. Нэгд түүх болж байгаа мөн уралдаж буй залуус эсхүл сонирхогч дүү нарт бүх зүйл боломжтой гэдгийг харуулсанд баяртай байна.
-Тэмцээн болгон нь л үнэ цэнтэй байх л даа . Гэхдээ тэр дундаас санаанаас гардаггүй, одоог хэр нь бодогддог тэмцээн бий юу?
-Одоо ингээд бодоход Хятадад болсон “Такламакан ралли” оролцож байсан үе санаанд орлоо. Яагаад гэвэл би тэнд өдөр болгон мотоциклоо янзалж явсан. Өмнө нь би уралдааны явцад бараг мотоциклоо янзалж байгаагүй. Тэгэхээр энэ нь надад маш том сорилт бас “Дакарт” бэлдэж өгч байгаа юм болов уу гэж бодогдсон доо. Хятадын энэ уралдаанд 10 өдөр уралдахад 8 өдөр нь дугуйгаа өөрөө янзалсан байсан.
Би Чингэлтэйд өссөн гэр хорооллын хүүхэд. Бага байхад л аав минь намайг өглөө дагуулж гарч гүйж, дасгал хөдөлгөөн хийдэг байсан үе бас хамгийн жаргалтай байдаг.
-Одоогоор хэдэн мототой вэ?
-Би хувьдаа 2-3 мототой. Үүнд мопид, уралдааны мотоцикл, унааны мотоцикл багтаж байгаа.
-Энэ спорт дээр хэдэн нас хүртэл карьераа хөөх боломжтой байдаг юм бэ?
-Насны хязгаар нь 55 хүртэл л байх даа. Миний хувьд 45 нас хүртлээ лав энэ спортоо орхихгүй байнга хичээллэж, тэмцээн уралдаанаа оролцоод явна. Тэрнээсээ цаашаа бол машинаар уралдана. Бүхээгтэй юман дотор айдасгүй шүү дээ. Харин мотоцикл бол биеэрээ унана. Тэр талаасаа жоохон хэцүү. Гэхдээ би зөндөө л унасан. Одоогоор гайгүй л байна. Учир нь хамгаалалтын хувцсаа стандартын дагуу унаж байгаа болохоор тэр асуудалгүй байдаг.
-Тамирчин хүн гэхээсээ илүү хувь хүний тал дээр ямар зорилготой байдаг вэ?
-Миний нэг зорилго бол “Олимпын хороо” гэдэг шиг Мотоциклын хороо байгуулаад түүндээ машин, мотоцикл зэрэг бүх авто зүйлийг хамруулж практик сургалт өгдөг ч юм уу. Дээрээс тэндээ стандарт хэрэгсэл зардаг хэрэгсэлтэй байх зэргээр их гэгээлэг зүйлсийг бодож явдаг. Энэ хүсэл минь нэг өдөр болох байх.
Мөн дээрээс нь хүүхдэдээ ерөөсөө цаг зав гаргаж чадахгүй байгаа. Тийм болохоор аль болох сайн аав байхыг хичээдэг. Мөн бусдад харагдах байдлаасаа ч тэр олонд буруу харагдчихгүй юм сан гэж зорьж яваа даа.
-Эхнэр нь энэ хүнд спортоор хичээллээд, уралдаанд ороод явахад эсэргүүцэж байсан тохиолдол байсан уу?
-Би тэмцээнээсээ ирээд “Зөндөө их ядарлаа. Массаж хийгээд өгөөч” гэхээр “Хайраа чи дуртай юм аа хийгээд ирсэн биз дээ. Өөрөө хүссэн биз дээ” зэргээр хааяа тоглоом шоглоом хийнэ. Түүнээс бол эхнэр минь намайг хамгийн сайн дэмждэг хүмүүсийн нэг. Явахын өмнөх долоо хоногт бүх зүйлсийг минь бэлдээд тавьчихдаг. Мөн манай аав, ээж хоёр маш гайхалтай дэмждэг.
Аав, ээж гэр бүл намайг дэмждэг хүмүүс байгаагүй бол энэ амжилтад хүрэх үнэхээр хол байсан байх.
Би нэг тэмцээнд орохын тулд 10 хоногийн өмнө явдаг. Тэгэхээр нэг тэмцээнд явлаа гэж бодоход гэр бүлээ бүтэн сар хаяад явдаг гэсэн үг. Тэр тал дээр хааяа гэмшээд байдаг.
Гэхдээ та бүхнийхээ итгэлийг алдахгүй хамгийн сайнаараа хичээх болно оо.
-Ярилцсанд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хотоосоо гарч мотоциклоор унаж байгаарай өргөн уудам монгол нутагт минь мото унах газар олон бна "дуурайдаг" юм үзээгүй бацаанууд хүн унтуулахгүй юм