Гадаад мэдээ

Лиам Пэйн гадны нөлөөтэй нас барсныг илтгэх баримт олдоогүй

Алдарт One Direction хамтлагийн гишүүн байсан Лиам Пэйн лхагва гарагт /2024.10.16/ 31 насандаа нас барсан. Прокурорууд пүрэв гарагт /2024.10.17/ мэдэгдэл хийхдээ түүнийг Аргентины нийслэл Буенос-Айрес хот дахь зочид буудлын тагтнаас унан гэмтэл авч, дотоод цус алдалт үүссэний улмаас нас барсан гэсэн юм.

Хэрэг болсон газрыг анхан шатны байдлаар шалгаж үзэхэд түүний унасан шалтгаан нь сэтгэцэд нөлөөлөх бодис хэтрүүлэн хэрэглэсэнтэй холбоотой байж магадгүй гэх дүгнэлт гарсан байна. Задлан шинжилгээний эхний албан ёсны мэдээлэлд Пэйн өндрөөс унасны улмаас үүссэн бэртэлтэй нийцэхүйц 25 гэмтэл авсан байсан гэжээ. Прокурорууд мэдэгдэл хийхдээ уг явдалд гадны нөлөө байсныг илтгэх ямар нэгэн баритм олдоогүй, гэхдээ түүний үхлийг сэжигтэй тохиолдол гэж авч шалгаж байгаа аж.

Түүний үхлийн талаарх нарийн мэдээлэл одоогоор тодорхойгүй хэвээр байна. Гэхдээ Пэй өмнө нь алдар нэрээс үүдэлтэй дарамтыг даван туулахын тулд согтууруулах ундаа хэрэглэж эхэлсэн мөн сэтгэл зүйн эрүүл мэндийн асуудалтай тулгарснаа ярьж байжээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button