Ахмадуудын эмнэлгийн барилгыг дуусгахад ₮12 тэрбум хэрэгтэй
Ахмад настнуудад зориулсан цор ганц томоохон бүтээн байгуулалт царцаад 14 дэх жилтэйгээ золгож байна. Урт настай, удаан жаргалтай энэхүү барилгын ажлын санхүүжилт шийдэгдэх юм бол нэг жилийн хугацаанд 60 хувьтай царцсан барилгыг гүйцээх боломжтойг холбогдох хүмүүс хэлж байлаа.
Улмаар анхны төсөвт өртөг 3-4 дахин өсөж, 60 хувьтай боссон барилгын чанар улам бүр алдагдсаар байна. Барилгын гүйцэтгэгч “Арвис интернейшнл” компани барилгыг бүрэн дуусгахад 12 тэрбум төгрөг шаардлагатай гэж байгаа ч хэрхэн санхүүжүүлэх нь тодорхой бус эзэнгүй орхигдоод байгаа аж.
Геронтологи буюу ахмад настан судлалын энэ салбар манай улсад тэртээ 1977 онд үндэс сууриа тавьж, “мэндэлж” байсан ч өдгөө хүртэл “хөлд орж” чадсангүй мөлхсөөр 43 дахь жилийнхээ нүүрийг үзлээ. Энэ салбарт зүрх сэтгэлээ зориулдаг цөөн хэдэн хүн хамаг чадлаараа хичээсэн ч төр төмөр нүүрээ үзүүлсний уршгаар хамгийн чухал салбар дорвитой хөгжсөнгүй өнөөдөртэй золголоо.
Геронтологийн үндэсний төв бол Монгол Улсын хэмжээнд ахмад настан судлалын үндэсний төвийн хэмжээний ЭМЯ-ны харьяа УНТЭ, ШКТЭ, ХӨСҮТ ийн эмнэлэг шиг настны эрүүл мэндийн чиглэлээр лавлагаа шатны тусламж үзүүлдэг эмнэлэг юм. Гэтэл өдгөө энэ эмнэлэг хувийн хэвшлийн байрны ганцхан давхарт хавчигдмал орчинд үйл ажиллагаа явуулаад 15 жил боллоо.
Энэ асуудлаа шийдвэрлэж, үйл ажиллагаагаа өргөтгөж, олон ахмад настныг амьдралын чанартай, эрүүл, урт наслах боломжоор хангах зорилгоор насжилт өндөр хөгжсөн орнуудад нэвтэрсэн настны өдрийн асаргаа, сувилгааны төв, настны сургалт судалгааны төв, өдөр өнжүүлэх, сэргээн засах төв, настны эрүүл мэндийг дэмжих төв, хөнгөвчлөх өвчин намдаах клиник бүхий настны бүх тусламж үйлчилгээг цогцоор нь төлөвлөж ахмад настны шинэ эмнэлгийн зураг төслийг боловсруулж, 2011 онд Хан-Уул дүүрэг Яармагийн дэнжид суурийг нь тавьсан ч өнөөдрийг хүртэл эмнэлэг ашиглалтад орж чадсангүй.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ахмад биш хүүүхдийн эмнэлэг гэвэл түргэн ашигл�##�танд орно доо тэгээд нэг давхрыг настангуудад өгөөч дээ
Эх нялхас эрүүл мэндийн төрөлжсөн ХОЕР ч эмнэлэг байдаг.Мөн дүүргүүдийн эмнэлэгт хүүхдийн тасаг байдаг . Ахмадын эмнэлэг гэж огт байдаггүй . Засаг төр нь ахмадуудаа анхаар*л тавьдаггүй.Дээрээс нь дээрхи этгээд шиг ахмадуудаа нүд үзүүрлэж байдаг нь үнэхээр эмгэнэлтэй орон юм.
ахмадын эмнэлэг барьчихв�##� ахмадууд эмчилгээ хийлгэж урт наслаад ажил хийлгүй тэтвэрээ аваад улсыг хохирооно гэж бодоод байгаа бололтой. Өнөөгийн эрх баригчид та нарын замд чинь юм тохиолдохгүй бол хөгширнөө гэдгээ үргэлж санаж яваарай.
modgui haragdjiin
Хурдан бариач. Хөгшин хүмүүсийг хөгшин нас руу нь түлхээд олигтой үздэггүй. Ту�####�а эмнэлэгтэй болбол жоохон ажил хэоэгч болох байх
Ахм�##� настны эмнэлгийг царцааж байгаагийн гол ш�##�тгаан нь: 1-рт ахмад настнуудыг эмчилж урт наслуулж хэрэггүй тэтгэвэр олон жил аваад улсад хохирол учруулна гэж үзэж байгаа. 2-рт нийгэмд баялаг бүтээх чадваргүй болсон хүмүүст анхаар�##� хандуулах шаардлагагүй гэж үзэж байгаа. 3-рт сайд дарга нар өөрийнхөө аав ээжийг гадаад оронд аваачаад эмчлүүлчихдэг учраас улны ахмадууд эмчлүүлэх шаардлагагүй гэж үзэж байгаа. Иймээс энэ ганцхан зүйлийг эрх баригч дарга сайд нарт хэлчихье. Хэрвээ замд чинь ямар нэг золгүй явд�##� тохиолдохгүй бол бүгдээрээ адилхан хөгширдөг. Мөн дарга, сайдын �##�бан туша�##� чинь мөнхиынх биш шүү.
Ядуу бид нар хурдан үхэж д�##�д орох нь зөв юм.
Хулгайч баячууд зуу нас�##�ж жаргах бол бурхнаас заяасан азтай улсууд юм.
Энэ эмнэлэг дуусахаас өмнө 60 аас дээш насныхан бүгд үхэж д�##�д ороод сонгууль шударга сайхан болдог болно.