"Хангай шиг гурван хүүгээ хамтад нь цэрэгт мордуулах бахдам сайхан байлаа"
Өнгөрсөн жилийн яг өдийд Дархан-Уул аймгийн иргэн М.Алтанбагана тэрсхэн өссөн гурван хүүгээ хугацаат цэргийн албанд хамтад нь мордуулж, нийгмийн сүлжээ ах дүү хөвгүүдээр тэр чигтээ бахдан бахархаж байв.
Том хүү А.Наранбат 100 жилийн түүхт Зэвсэгт хүчний 032 дугаар ангид, дунд хүү А.Ариунбат 80 жилийн түүхт Зэвсэгт хүчний 014 дүгээр ангид, удаах хүү А.Ариунбаяр 37 жилийн түүхт Зэвсэгт хүчний 311 дүгээр ангид тус тус хуваарилагдаж, эх орныхоо өмнөө хүлээсэн үүргээ нэр төртэй гүйцэтгэчхээд саяхан бэлтгэлээр халагдаад байгаа билээ. Ах дүү ахлах байлдагч нарыг аав ээж, ахан дүүсээс гадна орон нутгийнхан ч аймгийнхаа төв талбайдаа ёс төртэй угтан авч, зуун зуун залууст үлгэрлэл болгон зарлаж, талархал дэвшүүлсэн нь дэндүү сайхан үйл явдал байсан юм.
Ингээд эх орныхоо өмнө хүлээсэн үндсэн үүргээ нэр төртэй биелүүлсэн эх орны хөвгүүдийн сэтгэгдлийг элдэв хачиргүйгээр хүргэж байна. Өдгөө ахлах байлдагч А.Наранбат Дархан-Уул аймаг дахь ХААИС-ийн ойн инженер мэргэжлээр суралцаж байгаа бол хоёр дүү нь мал ахуйгаа хариуцаж, өвөлжөө юугаа дулаалж, аав ээждээ тусалж байгаа аж.
Бэлтгэл ахлах байлдагч А.Наранбат “Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн хүндэт харуулын ротод алба хаасандаа баяртай байна. Алба хаах хугацаандаа төрийн болон цэргийн ёслолын олон ажиллагаанд оролцож, төрийн хүндэт харуулын түүхийг өөрийн хэмжээндээ бичсэндээ бүр их баярлаж байна. ОХУ-ын Ерөнхийлөгч, Бутаны хатан хаан, Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч, Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгчийг угтан авч, Үндэсний Их баяр наадам, Төрийн далбааны өдрөөр ч торгон цэргийн үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн. Өөр нэг бахархал гэвэл бид хугацаат цэргийн салаагаараа Зэвсэгт хүчний 2024 оны аварга шалгаруулах “Марш-тусгай бэлтгэл”-ийн тэмцээнээс хүрэл медаль хүртсэн” гээд үргэлжлүүлэн ангийн удирдлагууд нь “Онц сурлагатан”, “Тамирчин дайчин” медалиар шагнаж, ахлах байлдагч цол олгосныг бахархан ярилаа.
Харин ах дүү хоёртойгоо дөрөө харшуулан албандаа мордсон А.Ариунбатын хувьд Зэвсэгт хүчний 014 дүгээр ангид хуваарилагдаж очоод 43 хоноод эрүүл мэндийн шалтгаанаар халагдсан байна. 2023 оны 11 дүгээр сард нэгэн гашуун үйл явдал тохиолдож, Зэвсэгт хүчний нэгтгэл, ангийн хугацаат цэргүүдэд Цэргийн төв эмнэлгээс дахин үзлэг, оношилгоо хийсэн дээ. Тэгэхэд А.Ариунбатыг цэргийн эмч нар зүрхний хэм алдагдалтай байна гэж үзэж, цэргийн албанаас халах шийдвэр гаргажээ. Энэ талаар А.Ариунбат ярихдаа “Яг л цэргийн тангараг өргөхөөс ердөө гуравхан хоногийн өмнө эрүүл мэндийн шалтгаанаар халагдсан. Миний хувьд цэргийн албыг ах дүү хоёроосоо илүү их хүсэж, мөрөөдөж өссөн гэхэд болно. Даанч эрүүл мэндийн асуудалтай байсан учраас өөртөө гомдоод яах билээ. Халагдаж ирээд ах дүү хоёрыг иртэл аав ээждээ тусалж, адуу малаа маллаж байлаа” гээд ирэх хавар сайн бэлтгэж байгаад ҮБХИС-ийн Ахлагчийн сургуульд элсэх бодолтой буйгаа ярилаа.
Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн ахлах байлдагч А.Ариунбаяр алба хаах хугацаандаа “Онц буудагч”, “Тамирчин дайчин” медалийг тус тус хүртэж, Зэвсэгт хүчний 2024 оны аварга шалгаруулах “Марш-тусгай бэлтгэл”-ийн тэмцээнд оролцсон байна. Мөн онжавуудтайгаа жолооны дамжаанд С ангиллаар суралцаж, дүүргэжээ. Тэр мөн л Дотоодын цэргийн ангид ахлагчаар элсэж, алба хаахаар төлөвлөж буйгаа ч дуулгав.
Ийнхүү Дархан-Уул аймгийн иргэн М.Алтанбагана, түүний гэргий Г.Наранцэцэг нарын гурван хүү цэргийн албаараа бахархаж, анги хамт олноо үгийн сайхнаар урлан магтаж, аав ээж, ах эгч, дүү нартаа маш их хайртайгаа дамжуулж, цэргийн албанаас олон сайхан нөхөрлөлийг олж авснаа онцоллоо.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ҮҮНИЙГ ГАЙХАМШИГ ГЭХГҮЙ БОЛ ЮУГ ГАЙХАМШИГ ГЭХИЙН МИНИЙ ДҮҮ ЗҮГЭЭРЭЭ ЗҮРХНИЙ ХЭМ АЛДАЛТ БОЛ ЭМЧЛЭГДЭНЭЭ ЧИ МЭРЭГЖЛИЙН ЦЭРЭГ БОЛНО.ОЛОН УЛСЫН ЭНХИЙГ ХАМГААЛАХ ҮЙЛСЭД ХҮЧИН ЗҮТГЭНЭ ЭНЭ БОЛ БАТАЛГААТАЙ ЯАГААД ГЭВЭЛ ЗОРЬСОНДОО ХҮРЭХ ГЭЖ ХҮСЭЖ ТЭМҮҮЛЖ БАЙГАА ХҮНИЙГ БУРХАН ИВЭЭДЭГ ЮМ АМЖИЛТ ЗАЛУУ ЭРҮҮЛ ЭНХИЙГ ХҮСЬЕ.МАШ САЙХАН ЭР ЦЭРГИЙН ЗАЛУУСЫГ ТӨРҮҮЛЖ ӨСГӨСӨН ААВ ЭЭЖЭЭР НЬ БАХАРХАЖ БАЙНА ШҮҮ БАЯРАЛЛАА ТА НАРТАА
шижигнэсэн 3хүү сайхан юмаа
Алтанбагана гуай зоригтой юмаа. Хүүхдүүдээ цэрэгт явуулах ч ...
Гоё юмаа.Амжилт хүсье
Дунд зогсож бгаа хүү яасан хөөрхөн юм бэ эгдүүн
Үхсэн нохойн баас
Иргэний үүргээ биелүүлсэн 3 дүүдээ баярл�##�аа амжилт хүсье.Жил болгон арг�##�ах гээд л хүн царай �##�даад л ажлаасаа чөлөө авч зард�##� үрээд л яваагүй байхад хэцүү шүү.Цэргийн �##�ба хаах сайхан шүү.Эргэн дурсах бүр ч сайхан шүү.Би 6 ахтай 5-нь �##�ба хаасан 18 насандаа өөрөө очиж зарлангаа авч Ээждээ Аавдаа үнсүүлээд явж байлаа.Монгол Улсын Төлөө Зүтгэе.
Эр хүн болж төрөөд, эцэг эхийн өврөөс эх орноо хамга�##�ах эр цэргийн �##�банд мордож эрхэм үүргээ биелүүлээд эргэж ирсэн хөвгүүдэд баяр хүргэе! Ер нь цэргийн �##�ба хаана гэдэг бол эр хүн болж төрсний ид хаваа гайхуулсан бахарх�##�т үылс юмшүүдээ. Тулгын гурван чулуу үиг түшигтэй гурван хүүгээ эх орон, элгэн садан, эгэл олныхоо энх амг�##�анг сахин хамга�##�ах эр цэргийн �##�банд үдэж мордуулаад, үүргээ биелүүлсэн үр хүүхдүүдээрээ бахархаж байгаа аав ээж хоёрт нь эрүүл энх урт удаан нас�##�ж, аз жарг�##� сайн сайхан бүхнийг ерөөе!