Энтертайнмент
Фото: Австралийн гал сөнөөгчдийн 2025 оны хуанли гарлаа
Австралийн гал сөнөөгчид 2025 оны ээлжит хуанлийгаа гаргажээ.
Халуухан гал сөнөөгч залуус 30 жилийн өмнө буяны зорилгоор цээж нүцгэн зургаа авхуулж, хүнд түлэгдэл авсан хүүхдүүдэд тусалснаар энэхүү уламжлал тогтсон түүхтэй. Царайлаг, булчинлаг залуусын зураг бүхий хуанли тэр даруйд борлогдсон байна. Түүнээс хойш Ногоон тивийн гал сөнөөгчид жил бүр түлэгдсэн хүүхдүүдэд туслах санд хандив өргөсөөр байна. Өнгөрсөн хугацаанд нийт 3.4 сая ам.доллар цугларчээ.
Энэ удаад 2025 оны зургаан төрлийн хуанли гаргажээ. Хоёр төрөлд нь дүрэлзэж буй галын өмнө авхуулсан гэрэл зургууд багтсан бол бусад хувилбарт нь гал сөнөөгчид амьтадтай зургаа татуулжээ. Түүнчлэн зөвхөн амьтдын зурагтай хуанли ч гаргасан байна. Нэг хуанли 15 ам.долларын үнэтэй аж.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.