Улс төрийн мэдээ

Төсөв 2025: Хэнтийд хуваарилсан төсөв 10 дахин буурч, Өмнөговь аймгийнх 3 дахин өсжээ

Монгол Улсын төсвөөс 2025 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагчийн зарцуулах зардлыг хэмжээг гаргасан. Үүнээс жил бүр аймгуудад хуваарилсан төсвийн хэмжээ анхаарал татдаг. Мөн аймгуудад тавьсан төсвийн хэмжээг УИХ, ЗГ-ын албан тушаалтнуудтай холбон тайлбарладаг.

Учир нь сүүлийн гурван жил Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн төрөлх нутаг Хэнтий аймагт хамгийн их буюу бусад аймгуудаас гурав дахин их төсөв тавигддаг байсан. Харин улсад хамгийн их төсөв төвлөрүүлдэг ч улсаас хамгийн бага төсөв тавиулдаг нь Өмнөговь аймаг байсан.

Тэгвэл энэ онд Өмнөговь аймаг хуваарилагдсан төсвөөрөө тэргүүлж Нийслэлтэй энэ зэрэгцэн орж ирсэн бол Хэнтий аймгийн төсөв 10 дахин буурчээ.

Өнгөрсөн онтой харьцуулахад, Хэнтий аймагт хуваарилсан төсвийн дүн 2024 онд 255 тэрбум байсан бол 2025 онд 23.7 тэрбум болж буурсан. Өмнөговь аймагт хуваарилсан төсвийн дүн 2024 онд 17.7 тэрбум байсан бол 2025 онд 60 тэрбум болж нэмэгджээ.

Ирэх онд Өмнөговь аймагт 60 тэрбум 770 сая, Нийслэл 60 тэрбум 333 сая төгрөг, Дорноговь 55 тэрбум 686 сая төгрөг буюу хамгийн өндөр төсөв тавьсан бол Архангай, Баян-Өлгий аймгуудад 14 тэрбум төгрөг, Булган аймагт 15 тэрбум 258 сая төгрөг, Говьсүмбэр аймаг 8 тэрбум 374 сая төгрөг буюу хамгийн бага төсвийг тавьсан байна.

Аймгуудад хуваарилсан нийт дүн 599 тэрбум 54 сая төгрөг болж байна. Энэ нь Төрийн гурван өндөрлөг болон шадар сайдуудад хуваарилсан төсвөөс 100-200 тэрбумаар бага байна.


-Ирэх онд таван аймаг улсын төсөвт 1.9 их наяд төгрөг төвлөрүүлж, 16 аймаг төсвөөс нэмэлт санхүүгийн дэмжлэг авна-

Ирэх 2025 оны төсвийн жилд орон нутгийн төсвөөс улсын төсөвт:

  • Дорноговь аймаг 10 тэрбум 478 сая төгрөг
  • Өмнөговь аймаг 1 их наяд 754 тэрбум 708 сая төгрөг
  • Сэлэнгэ аймаг 94.8 сая төгрөг
  • Дархан-Уул аймаг 1 тэрбум 362 сая  төгрөг
  • Орхон аймаг 136 тэрбум 487 сая төгрөг буюу таван аймаг нийтдээ улсын төсөвт
  • 1 их наяд 903 тэрбум 132.1 сая төгрөгийг төвлөрүүлэх юм байна.

Харин доорх 16 аймаг улсын төсвөөс санхүүгийн дэмжлэг авна.

  • Архангай аймаг 52 тэрбум 186.4 сая төгрөг
  • Баян-Өлгий аймаг 34 тэрбум 200.2 сая төгрөг
  • Баянхонгор аймаг 41 тэрбум 955.9 сая төгрөг
  • Булган аймаг 24 тэрбум 117.3 сая төгрөг
  • Говь-Алтай аймаг 34 тэрбум 310.4 сая төгрөг
  • Дорнод аймаг 2 тэрбум 424.5 сая төгрөг
  • Дундговь аймаг 24 тэрбум 007.4 сая төгрөг
  • Завхан аймаг 53 тэрбум 371.4 сая төгрөг
  • Өвөрхангай аймаг 42 тэрбум 994.9 сая төгрөг
  • Сүхбаатар аймаг 28 тэрбум 334.3 сая төгрөг
  • Төв аймаг 9 тэрбум 001.9 сая төгрөг
  • Увс аймаг 42 тэрбум 073.9 сая төгрөг
  • Ховд аймаг 19 тэрбум 295.9 сая төгрөг
  • Хөвсгөл аймаг 60 тэрбум 435.3 сая төгрөг
  • Хэнтий аймаг 47 тэрбум 348.3 сая төгрөг
  • Говьсүмбэр аймаг 11 тэрбум 725.4 сая төгрөг буюу нийт 527 тэрбум 783.5 сая төгрөгийн дэмжлэг авна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Соёлмаа

СУИС РТМУС-ийг 2021 онд төгссөн. Сэтгүүлзүйн салбарт гурван жил ажиллаж байгаа. Нийгэм, Улс төрийн чиглэлээр дагнан ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Baljmaa
Baljmaa
10 сар 26, 2024 07:33

Төв аймгийн их хурлын гишүүд юу хийж байнаа. Хөгжих тавилангүй газар шүү

Зочин
Зочин
10 сар 27, 2024 09:18
Reply to  Baljmaa

Төсөв хувиарласан байдлаас харахад нөгөө БҮСЧИЛЖ ХӨГЖҮҮЛЭХ гэсэн юм харагдахгүй л байна даа . Бүсийн төвдөө арай илүү өгөх хэрэгтэй юм биш үү . Хэнтий ч арай хэтэрхий татвар төлөгчдийн мөнгө хэрэглэсэн дээ.Ид шид нь гарахгүй бол хариуцлага тооцох хэрэгтэй .

Зочин
Зочин
10 сар 26, 2024 10:20

Хэнтийнхэн замбараагүй их төсвөө �######�өндөө чихэж Оюукийнхээ нэрээр сонгуульдаа ялна гэж бардамнаж яваад үсрэв гэж

Зочинкккк
Зочинкккк
10 сар 26, 2024 11:15

Орон нутагт Ардчилсан нам гарсан болохоор МАН төсвөө татаж л дээ ккк

Last edited 1 Сар Өмнө by Зочинкккк
Зочин
Зочин
10 сар 27, 2024 14:51

Хэнтийд МАН-ял�##�т байгуулсан 8-н жилийн хугацаанд төсвийн асар их мөнгийг хувиарлаж байгаад, саяын сонгуулиар Ардчилсан нам ялчихсан чинь өчүүхэн жаахан мөнгө хувиарлаж байна. Одоо 4-н жилийн дараа , Оюунэрдэнэ Хүрэлсүх Нямбаатар нар сонгуулийн өмнө Хэнтийд очоод, МАН-ыг сонгож байх үед манай аймаг ямар мундаг бүтээн байгуул�##�т хийж ямар их хөшөө барим�##� босголоо, АН-ыг сонгосон 4-н жилд хөшөө дурсг�##� босгоогүй байгаа биздээ, тийм болохоор МАН-ыгаа дахиад сонгоорой"- гэж иргэдийнхээ тархийг угаах гэж байгаа юм!!!... Сая Хэнтийчүүд МАН-ыг сонгосон бол Монголын асар их төсвийн мөнгийг Хэнтийрүүгээ зөөх байсан л даа!!!... Хэнтийн ард түмэн жинхэнэ Ардчилсан сонголт хийж АН-аар аймгаа удирдуулах сонгол хийчихсэн болохоор МАН-ынхан Хэнтийд долоох төдий жоохон мөнгө өгчээ!!!...........

Холбоотой мэдээ

Back to top button