УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Чуулган | Өчигдөр хойшлуулсан Цөмийн энергийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхээр санал хураалт явуулав. Хуулийн төслийг өчигдрийн хуралдаанаар хэлэлцсэн бөгөөд 2025 оны төсвийн хуулийн төсөлтэй холбогдуулан санал хураалтыг хойшлуулсан билээ. 

Тэгвэл өнөөдөр Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэж гишүүдийн олонх үзсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгэхээр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, төсвийн байнгын хороо, эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв. 

Монгол Улс 2009 онд Цөмийн энергийн тухай бие даасан хуулийн баталж, мөрдөж эхэлснээс хойш даруй 15 жил өнгөрсөн хэдий ч тухайн төрлийн ашигт малтмалын үндсэн олборлолт, боловсруулалтын үйл ажиллагааг хэрэгжүүлсэн туршлага байхгүй, хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаа юм.


Төсвийн байнгын хороо хуралдаж, Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг тодорхой асуудлын хүрээнд дахин явуулах тул чуулганы хуралдааныг түр завсарлав. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button