Лиам Пэйний үхэлтэй холбогдуулан гурван хүнийг баривчиллаа
Алдарт One Direction хамтлагийн гишүүн байсан Лиам Пэйн аравдугаар сард харамсалтайгаар нас барсан. Тэгвэл цагдаа нар түүний үхэлтэй холбогдуулан гурван хүнийг баривчилсан байна. 31 настай Пэйн аравдугаар сарын дундуур Аргентин улсын нийслэл Буенос-Айрест зочид буудалд байхдаа гурван давхраас унаж амь үрэгсдэн. Задлан шинжилгээгээр түүнийг өндрөөс унасны улмаас бэртэл авч, гадаад дотоод цус алдалт үүссэж нас барсан гэх дүгнэлт гарсан юм.
Мөн токсикологийн шинжилгээгээр түүний биеэс согтууруулах ундаа, кокэйн, жороор олгодог сэтгэл гутралын эсрэг эмийн ул мөр илэрсэн гэж прокурорын газраас пүрэв гарагт /2024.11.07/ мэдэгджээ. Пэйний цогцсыг өнгөрсөн амралтын өдрүүдэд аав Жеоффт нь хүлээлгэн өгсөн байна.
Тэгвэл Аргентины цагдаа нар хар тамхи борлуулагч, Пэйнд кокэйн өгсөн байж магадгүй зочид буудлын ажилтан, түүнтэй ойр байсан хүнийг үхэлд нь буруутган баривчилжээ. Баривчлагдсан хүн болгоныг Пэйнд хар тамхи худалдаалахад оролцсон гэж буруутгасан юм. Мөн Пэйнтэй ойр дотно байсан гэх хүнийг хэн нэгнийг орхиж, улмаар тэр хүн нь үхсэн гэх хэрэгт буруутгаж байгаа. Тус хэрэгт 5-15 жил хорих ял оноодог юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.