Засгийн газар төсвийн асуудал хэлэлцэхээр 20.00 цагт ээлжит бус хуралдаан зарлалаа
Засгийн газрын ээлжит хуралдаан долоо хоног бүрийн лхагва гарагт болдог. Тэгвэл өнөөдрийн /2024.11.29/ 20.00 цагт ээлжит бус хурал зарлалаа. Тус хуралдаанаар төсвийн асуудлаа хэлэлцэх аж.
Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсантай холбогдуулан хууль, тогтоолын төслийг хэлэлцэх дэгийг Ч.Лодойсамбуугаар ахлуулсан ажлын хэсэг оруулж ирсэн. Өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар төсвийг нэг удаагийн дэгээр хэлэлцэхийг олонх нь дэмжээгүй юм.
Иймд Дэгийн тухай хуулийн 90.8 болон 90.3 зааснаар Төсвийн байнгын хороо болон Хууль зүйн байнгын хороо хамтарсан хурлаараа “2024.12.10-ны дотор Сангийн яам буюу Засгийн газар 2025 оны төсвөө дахин боловсруулж оруулж ир” гэсэн шийдвэр гаргасан.
Улмаар Засгийн газар 2025 оны төсвийг дахин боловсруулж, УИХ-д өргөн барихаар болсон билээ.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ajla hj chadahgui ogtsoroooo