Засгийн газар өнөөдөр 08:00 цагаас ээлжит бусаар хуралдана

Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдахаар зар тараав. Ээлжит бус хуралдаанаар өвөлжилт, хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил болон бусад асуудлыг хэлэлцэхээр товложээ. Урьдчилсан байдлаар хурал 08:00 цагаас эхэлж, 10:00 цагийн үед хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулна гэх мэдээлэл байна.
Ерөнхий сайд Н.Учрал өчигдөр Шадар сайд Н.Номтойбаяр тэргүүтэй холбогдох сайд нар болон аймаг, нийслэлийн Засаг дарга нартай цахим хурал хийж 2026-2027 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг эртнээс хангаж, шуурхай зохион байгуулах чиглэлээр үүрэг даалгавар өгсөн юм.
Мөн COP17 олон хурлыг зохион байгуулах бэдтгэл ажилтай танилцсан. Энэ үеэрээ Ерөнхий сайд хурлын үйд ажиллагаатай ходбоотойгоор түр хаах автозам, нийтийн тээврийн чиглэлийн өөрчлөлт, их дээд сургууль, ЕБС, цэцэрлэгийн хичээлийг хойшлуулах асуудлыг тодорхой болгож, наймдугаар сарын 1-нээс өмнө олон нийтэд албан ёсоор мэдээлэхийг үүрэг болгоод буй.
Тэгвэл Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар эдгээр асуудлыг эцэслэн шийдвэрлэж магадгүй гэсэн таамаг байна.
Ташрамд дурдахад, НҮБ-ын цөлжилттэй тэмцэх тухай конвенцын талуудын 17-р бага хурлыг /СОР17/ Монгол Улс энэ оны наймдугаар сарын 17-28-нд Улаанбаатар хотноо зохион байгуулна.
Д.ХАДААН











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Луйвраа л хийх гэж бгааз