Нийгэм мэдээ

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн тагтааг хооллохгүй байхыг уриаллаа

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэнд/ҮЦХ/ тагтаа хооллох хориотой хэмээн уриалга гаргажээ.

Тодруулбал, "Хүрээлэнд амарч зугаалж буй зарим иргэн тагтаа хооллож байгаа нь цэцэрлэгт хүрээлэнд тагтаа үүрлэх нөхцөлийг бүрдүүлж, тоо толгой нь хэвийн хэмжээнээс ихсэх, өд сангас нь хүрээлэн буй орчныг бохирдуулснаас тоосонцор үүсгэж, ханиад томуу дэгдээх, харшил үүсгэх шалтгааныг нэмэгдүүлж байна. Тиймээс Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэнгээ иргэн бүр хайрлаж, энэ мэт үйлдэл гаргахгүй байхыг уриалж байна" гэжээ.

Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэнгийн талбайд 32 зүйлийн 148,000 ширхэг мод сөөг 98.5 хувийн амьдралтай ургадаг байна. Дулааны улиралд өдөрт дунджаар 12-15 мянган, хүйтний улиралд 6-9 мянган хүн тус цэцэрлэгт хүрээлэнд зочилдог байна.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button