НИЙГЭМНийгэм мэдээ

"Үндэсний цэцэрлэгт хүрээлэн" ОНӨТҮГ-ын дарга Ё.Нямжавыг ажлаас нь чөлөөлжээ

"Үндэсний цэцэрлэгт хүрээлэн" ОНӨТҮГ-ын дарга Ё.Нямжавыг ажлаас нь чөлөөлөхөөр болсон байна. Тэрбээр 2024 оны есдүгээр сард "Үндэсний цэцэрлэгт хүрээлэн" ОНӨТҮГ-ын даргаар томилогдсон юм. Ажлаас нь чөлөөлсөн тухай өөрийн цахим хуудаснаа дараах мэдэгдлийг гаргажээ.

Тэрбээр "Ажлаасаа чөлөөлөгдөж байна. НЗДТГ-ын Хүний нөөцийн хэлтсийн дарга утасдаж, өнөөдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлж байгааг дуулгалаа. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Үндэсний урлагийн их театр барихад зориулж 5 га газар ашиглуулах гэрээнд гарын үсэг зурахгүй гэснээрээ сар гаруйн өмнөөс би томчуудынхаа нүдэнд торсон хог болсон. ҮАБЗ-өөс энэ асуудлаар саяхан намайг дуудаж уулзсан. Бичгээр байр сууриа өг гэсэн, би өгсөн. Цагаан сарын дараа НЗДТГ-ын дарга Оюунчимэгтэй уулзахдаа энэ талаар хэлсэн, бичгийг өгсөн. Тэр үед шийдвэр хэрэгжүүлээгүй, даалгавар биелүүлээгүй үндэслэлээр чөлөөлөгдөх болсноо ойлгосон.

Харамсах зүйл алга. Хог шиг торсон хэн нэгэн явж болно. Харин асуудлаа эргэж хараасай даа томчууд маань. Нийслэлд ганцхан томоохон, чухал байршилтай хүрээлэнгээ бетонон ширэнгэ болгочихгүй ногооноор нь аваад үлдчих сэтгэл ганц хүнд ядаж үлдээсэй билээ" хэмээсэн байна.

Б.АЗЖАРГАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Баяр
Баяр

Шинэ үе ийм л бх ёстой, бусад цүнх баригч,, зангианы өлгүүрүүд нь хараасай билээ.

Зочин
Зочин

маш зөв бодлого баримталжээ, үнэн хэзээд ялдаг, өнөөдөр хохирч буй юм шиг боловч ирээдүйд үнэнийг зөвөөр тунгааж нэр чинь түүхэнд үлдэнэ.

Иргэдийн нэгдэл
Иргэдийн нэгдэл

Мундаг бүсгүй байна..Нямбаатарыг зайлуулж энэ охин хотын дарга болбол их сайн юм хийнэдээ..боловсролтой өөрийн бодолтой зоригтой ирээдүйтэй удирдагч байна даа..

Зочин
Зочин

ҮАБЗ-д гэснийг харж байна уу мангараа. Хүрэлсүхийн чинь ажил байна

Факданх
Факданх

ҮЦХ нь Данх, Нямбактэр, Хэро нарын жүжгийн тайз биш!

Зочин
Зочин
Reply to  Факданх

Хүрэлсүх чинь л барих гэж бөйгаа тeатр

Зочин
Зочин

ҮАБЗ гэхээр Хүрэлсүхийн л хийж байгаа ажил юм байна

Зочин
Зочин

Jinhene Mongol emegtei Haymbakherig zailuul

Холбоотой мэдээ

Back to top button