Сурвалжилга, Нийтлэл

БАГЦ: EGUUR.MN сайтын 2019 оны ОНЦЛОХ контентууд

Мэдээ, мэдээллийн EGUUR.MN сайтын өнгөрөгч буй 2019 оны онцлох контентуудыг нэг дор багцлан хүргэж байна.

УЛС ТӨР, ЭДИЙН ЗАСГИЙН АЛБАНЫ ОНЦЛОХ КОНТЕНТУУД

БАЛАГ:Шүүхийн зардалд 37.8 тэрбум төгрөг зарцуулсныг “нам дарж”, Х.Бадамсүрэн “Ocean Partners” компанид давуу эрх олгосон түүх

АСУУДЛЫН УЧИГ: УЛС ТӨР, БИЗНЕСИЙНХЭНТЭЙ ОЙР “OCEAN PARTNERS” КОМПАНИЙГ ЯАГААД ЗУУЧЛАЛД ОРУУЛАВ

Ш.Батхүүгийн “Стандарт” банкны өрийг “Эрдэнэт” үйлдвэр төлөхдөө зэсийн баяжмалын трейдер компаниар зуучлал хийлгэсэн нь ихээхэн анхаарал татаж буй. Бүр нарийн нарийн яривал “Ocean Partners” компани нь 2006 онд Ш.Батхүүг “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалан зээл авах асуудалд давхар зуучлагчаар оролцсон түүхтэй.

Гэтэл “Эрдэнэт” үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэн “Асуудалтай компани гэдгийг нь мэдээгүй” гэж сэтгүүлчдэд өгсөн тайлбартаа онцолсон юм.

Уг “асуудалтай” компанийн захирлаар Д.Мөнхбаяр гэгч Монгол Улсын иргэн ажилладаг.Зуучлагч компанийн эзэд Таванбогд группийн захирал Ц.Баатарсайханы эхнэртэй нэгэн үес хамтарсан бизнестэй байсан. Мөн MCS-ийн баялаг түүхээр дамжин УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилтой ч бизнесийн зам хоршуулсан түүхтэй зэрэг баримтуудыг хэвлэлүүд сөхсөн. Уг асуудлаар Таванбогд группийн захирал Ц.Баатарсайхан “Би Д.Мөнхбаяр гэдэг хүнийг огт танихгүй” гэж хариулсан нь хардлагыг улам дэврээсэн юм.

НИЙТЛЭЛИЙГ энд дарж БҮРЭН ЭХЭЭР НЬ УНШИНА УУ


БАРИМТ: “Эрдэнэт”-ийн удирдлагууд Жарден хотхонд 4.7 тэрбумын пентхаусыг ҮЙЛДВЭРИЙН МӨНГӨӨР авчээ

ТАНСАГ ЗЭРЭГЛЭЛИЙН ХОЁР ПЕНТХАУСЫГ АВТО ГРАШИЙН ХАМТ ХУДАЛДАН АВЧЭЭ-

“Эрдэнэт” ТӨҮГ-ын удирдлагууд Зайсангийн тойруу гудамжид орших “Жарден” хотхоны 202, 302  тоот пентхаусуудыг 4.7 тэрбум төгрөгөөр авч, ашиглахгүйгээр нуужээ.  Уг худалдан авалтыг 2017 оны наймдугаар сард хийсэн байна.

Тухайн үед “Эрдэнэт” үйлдвэрийн Гүйцэтгэх захирлаар өнөөгийн удирдлага Х.Бадамсүрэн, Үйлдвэрийн Тэргүүн дэд захирлаар Б.Шинэбаатар, Үйлдвэрлэл эрхэлсэн орлогчоор Д.Эрдэнэцогтыг, Хөгжил, их барилгын асуудал эрхэлсэн орлогчоор П.Батболор, Эдийн засаг эрхэлсэн орлогчоор  Д.Дэлгэрбаяр  нар ажиллаж байв.

Зайсанд байрлалтай тансаг зэрэглэлийн “Жарден” хотхонд,

  • НЭГ ДЭХ БАЙРЫГ : 1 тэрбум, 406 сая, 250 мянган төгрөг,
  • АВТО ГРАШИЙГ: 156 сая 250 мянган төгрөгөөр
  • ХОЁР ДАХЬ БАЙРЫГ : 2 тэрбум, 812 сая, 500 мянган

АВТО ГРАШИЙГ: 312 сая 250 мянган төгрөгөөр тус тус худалдан авчээ.

Эдгээрийн нийлбэр нь, 4 тэрбум 687 сая 250 мянган төгрөг юм. Уг байруудыг “Эрдэнэт” үйлдвэрийн үндсэн хөрөнгөнд бүртгэж, ашиглалтын зардлыг байгууллагаас бүрэн хариуцаж ирсэн байна.

НИЙТЛЭЛИЙГ энд дарж БҮРЭН ЭХЭЭР УНШИНА УУ


Мөн Эрдэнэт үйлдвэртэй холбоотой бусад БАРИМТ бүхий цуврал нийтлэлүүд бий. Үүнд: ШАЛГАЛТ: Хөгжлийн банкинд барьцаалагдсан Белазийг “Эрдэнэт”-д шахаж, захирлууддаа ЗЭЭЛИЙН КАРТ хэрэглүүлжээ, ОРХОН АЙМАГ: Д.Батлут, П.Пүрэвлхагва нар “Эрдэнэт”-ээс LAND CRIUSER 200 машин авч унажээ, зэрэг нийтлэлүүдийг энд дурдаж болно.


БАРИМТ: Ж.Эрдэнэбат 1463 га тусгай зөвшөөрлийг 5 САЯАР АВЧ, “Алтай Констрашкн”-ы Х.Бат-Эрдэнэд НЭГ САЯАР ЗАРЖЭЭ

ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ НЬ ГАРААД ГУРВАН САР БОЛСОН ТАЛБАЙГ ХУДАЛДАН АВААД, ЗУРГААН САРЫН ДАРАА ДАХИН ШИЛЖҮҮЛЖЭЭ-

Монгол Улсын  29 дэх Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат 1462.82 га талбайг хамаарах  ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ТАВАН САЯ төгрөгөөр худалдан авч, улмаар өөрийн сайн найз “Алтай Констрашкн”-ы Х.Бат-Эрдэнэд НЭГ САЯ төгрөгөөр заржээ.

УГ АСУУДЛЫГ БАРИМТААР ТОДРУУЛБАЛ, “Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших “Улаан сайр”2” нэртэй ….тоот дугаартай талбайг 2017.12.21-ний өдөр “Элбэг орд” ХХК-иас “Хэрх-илч” ХХК худалдан авах гэрээ байгуулсан байна.

Худалдан авагч “Хэрх-Илч” компанийг Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэт өөрийн төрсөн дүү Ж.Эрдэнэтөгс нар 31/68 хувийн харьцаатайгаар хуваан эзэмшдэг аж.

НИЙТЛЭЛИЙГ энд дарж БҮРЭН ЭХЭЭР НЬ УНШИНА УУ


БАРИМТ: Ж.Эрдэнэбат 1463 га лицензийг ААН-д НӨХӨН ОЛГОВОРТ өгч, ТАВАН САЯАР өөрөө эргүүлэн худалдаж авчээ

Ж.ЭРДЭНЭБАТ ЕРӨНХИЙ САЙДЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ БАЙХДАА НӨХӨН ОЛГОВОР ОЛГОХ ТОГТООЛЫГ ЯАРАН БАТАЛЖЭЭ

Монгол Улсын  29 дэх Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат 1463 га талбайг хамаарах  ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ТАВАН САЯ төгрөгөөр худалдан авч, улмаар өөрийн сайн найз “Алтай Констрашкн”-ы Х.Бат-Эрдэнэд НЭГ САЯ төгрөгөөр зарсан баримтыг бид сөхсөн.

Хотын захын 22-ын товчоонд  энгийн хэрэгцээний 1 га газар 100 сая төгрөгөөр үнэлэгдэж буй. Газрын ханш ийм өндөр байхад Ж.Эрдэнэбат хэвлийдээ ашигт малтмал бүхий 1463 га тусгай зөвшөөрлийг ТАВАН САЯ  төгрөгөөр худалдан авсан нь ихээхэн анхаарал татдаг билээ.

Төрийн өндөр албан тушаалтанд зах зээлийн бодит үнэлгээнээс хэдэн мянга дахин доогуур үнэлгээтэйгээр зарагдсан “Улаан сайр-2”  ордын түүхийг хөөж үзэхэд маш сонин сэжүүр олдсон юм.

Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ж.Эрдэнэбатыг 2017.09.07-ны өдөр огцруулах шийдвэрийг УИХ-аас гаргаж байв. Улмаар 2019.10.04-ний өдөр У.Хүрэлсүх Ерөнхий сайдын албан үүргээ хүлээн авсан. Хуулийн дагуу Ж.Эрдэнэбат огцорсон өдрөөсөө /2017.09.07/ хойш шинэ Ерөнхий сайдыг томилогдох хүртэл /2017.10.04/ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ статустайгаар ажилласан байдаг.

НИЙТЛЭЛИЙГ энд дарж БҮРЭН ЭХЭЭР НЬ УНШИНА УУ


2020 ОНД НДШ 26 ХУВЬД ХҮРСНЭЭР: 900.000 төгрөгийн цалинтай хүн 234.000 төгрөгийн НДШ төлнө

Ирэх 2020 онд иргэн таны төлөх Нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээ 26 хувьд хүрч өснө. Нийгмийн даатгалд хамрагддаг шимтгэлийн нэг төрөл болох тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг нэмэгдүүлэхээр 2017 онд хуульчилсан. Энэхүү бодлогын хүрээнд нийгмийн даатгалын шимтгэлийг 2018 онд 2 хувь, 2019 онд 1 хувь, 2020 онд мөн 2 хувь нийтдээ 5 хувиар нэмэгдүүлэх шийдвэрийг гаргасан байдаг.  

Уг өгсөх эрэмбээр ажил олгогч, ажилтны төлдөг нийт татварын хэмжээ 2017 онд 21 хувь, 2018 онд 23 хувь, 2019 онд 24 хувь, 2020 онд 26 хувь болон нэмэгдэх юм. Үүнийг задалбал,

  • 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс ажилтан 11 хувь, ажил олгогч 12-14 хувийн шимтгэл /ямар үйл ажиллагаа явуулж буйгаас хамаарч/ төлсөн
  • 2019 оны нэгдүгээс сараас ажилтан 11.5, ажил олгогч 12.5-14.5 хувийн шимтгэлийг Нийгмийн даатгалын санд төлсөн
  • 2020 оноос ажилтан 12.5, ажил олгогч 13.5-15.5 хувийн шимтгэлийг Нийгмийн даатгалын санд төлөх болж байна.

НИЙТЛЭЛИЙГ энд дарж БҮРЭН ЭХЭЭР НЬ УНШИНА УУ


НИЙГМИЙН АЛБАНЫ ОНЦЛОХ КОНТЕНТУУД

СУРВАЛЖИЛГА: Хөсөр хаягдсан хүүхдүүд хүчирхийлэлд өртсөөр, халаглаж суухаас өөр ид шид Төрд алга

Үжин төвийн үүсгэн байгуулагч Д.Ундраатай хэсэгхэн ярилцаж суух нь ээ, хүүхдүүд танихгүй хүнээс бэргэж, өөр өрөөний буланд очин зогсох нь анзаарагдана. Тэдэн рүү харж зүрхэлсэнгүй. Харчихвал эмзэглэчих байх гэж бодов. Удалгүй тэд хажууд ирж зогсоод яриа сонсов. Тэднийг сонсож байгаа болохоор бид хоёр яриагаа зөөлрүүлэн, хөгжилтэй тийш хандуулж, тоглоом, шинэ жил, багш нар, хүүхдийн ур чадварын тухай ярилцана. Тэднийг эмзэглүүлчих вий гэж эмээсэндээ тэр. Удалгүй тэд надад дасаад, нэг нь ирж “тэврүүлье” гэв. Хүүхэд гэдэг ийм л гэгээн, цагаан ертөнц. Тиймээс ч тэд хүчирхийлэлд өртсөнөө өөрийнхөө л буруу гэж бодно, өрөөнүүдийн ханаар аав, ээжээсээ уучлалт гуйсан захидал дүүржээ.

Даанч тэднийг хамгаалж чадсангүй…

НИЙТЛЭЛИЙГ энд дарж БҮРЭН ЭХЭЭР НЬ УНШИНА УУ


“Бурхан намайг 5000 сонсголын бэрхшээлтэй хүнд туслаарай гэж илгээсэн байх аа”

“Бурхан намайг таван мянган сонсголын бэрхшээлтэй хүнд туслаарай гэж илгээсэн байх аа” хэмээн ярих энэ хүнийг Д.Баасандорж гэдэг. Сонсголын бэрхшээлтэй тэрээр өөртэйгээ ижил бэрхшээлтэй хүмүүст туслахаар чин сэтгэлээрээ зүтгэж яваа нэгэн юм.

Түүнийг анд найз, ар гэрийнхэн, ойрын хүрээллийнхэн нь Улаанаа хэмээн дотночлон дууддаг. Тэрээр, эмчийн буруугаас болж сонсголын бэрхшээлтэй буюу “дүлий” хүмүүсийн эгнээнд багтах болжээ. Түүнийг төрөхөд эх барьж авсан эмч, хүйг нь бохир хайчаар хайчилснаар цусны өвчин халдварласан байна. Улмаар “Түүнийг амьд үлдэхгүй ч байж магадгүй, гомдолгүй” гэсэн бичгийг ээжээр нь зуруулан авч, хүчтэй тариа тарьжээ. Цусанд дахь бохир хорыг багасгах тариа түүнийг амьд үлдээсэн ч, сонсголын бэрхшээлтэй болгосон байна.  

Тэглээ гээд тэр өөртөө гутарч байсан удаагүй. “Өөртэй нь ижил хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст туслуулахын тулд бурхан намайг ингэж сонсголын бэрхшээлтэй болгосон” хэмээн хувь тавиландаа талархаж явдаг тухайгаа бидэнтэй хуваалцсан юм. Нэг ч гэсэн сонсголын бэрхшээлтэй хүнийг ажлын байртай, амьдралын баталгаатай болгохын төлөө чин сэтгэлээсээ тэмүүлж яваа нь түүний үг, үйлдэл бүрээс нь мэдрэгдэж байлаа.

НИЙТЛЭЛИЙГ энд дарж БҮРЭН ЭХЭЭР НЬ УНШИНА УУ


“ЭГҮҮР”-ИЙН СЭДЭВ: Хөндүүлсэн ураг хаачдаг вэ

Цагдаагийн байгууллагын алба хаагчид гудамжинд амьгүй хэвтэх нярайн цогцос олон ч удаа олсон талаараа халаглан ярьдаг. Нийгэмд тэр бүр мэдээллээд байхгүй энэ гашуун мэдээллийн мөрөөр бид сурвалжиллаа. Хамгийн сүүлд ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Ц.Баатархүү нэгэн хувийн эмнэлэг аборт хийгээд ургийг гудамжинд хаядаг байсныг илрүүлэн шалгаж буй тухай мэдээлсэн. Тухайн эмнэлэг өдөр тутмын сонинд “Бид л баригдсан болохоос бусад нь ч адилхан хаядаг шүү дээ” гэх сэтгэл сэртхийлгэм хариулт өгч байв. Энэ ч орцноос, тэр ч гудамжны мухраас нярайн цогцос олдлоо гэх мэдээллүүд шил шилээ даран гарах болсон энэ үед бид юуны учир ийм хэргүүд гарах болсон талаар сурвалжлан хүргэж байна.

СПОРТЫН АЛБАНЫ ОНЦЛОХ КОНТЕНТУУД

М.Уранцэцэг: Тэмцээнээс ганзага хоосон ирж, монгол түмнийхээ итгэлийг алдах эрх надад байхгүй

ДАШТээс алт, мөнгө, хүрэл медаль авсан Монголын анхны, дэлхийн дэвжээнээс гурван медаль хүртсэн улсынхаа хоёр дахь (Түүнээс өмнө Хөдөлмөрийн баатар Д.Сумъяа)жүдоч, Гавьяат тамирчин Мөнхбатын Уранцэцэгтэй ярилцлаа. Баянхонгор аймгийн БаянОвоо сумын харьяат, Үндэсний шигшээ баг, “Женко” клуб, “Жи мобайл” компани, “Хүч” спорт хорооны тамирчин тэрбээр энэ жил ДАШТээс хүрэл медаль хүртэн, монгол түмнээ баярлуулсан юм. Өдгөө 29 настай М.Уранцэцэг жүдогийн спортоос мэндэлсэн Монголын анхны эмэгтэй дэлхийн аварга.

Бид ярилцагынхаа цагийг товлоход тэрбээр “Хотоос зайдуухан салхинд гарч явна. Орой хотод орохоороо яръя. Тэгээд тухтай ярилцъя” гэв. 20.00 цаг өнгөрлөө. Би ч дотроо “За, ажил нь амжихааргүй болсон бололтой. Ийм орой юу гэж ярилцлага өгөөд суух вэ. ДАШТ–д оролцоод их ядарсан, ирэнгүүтээ амрах байх” гэж бодож суутал М.Уранцэцэг гавьяат утсаар холбогдон “Харьж явна, манайд хүрээд ир” гэлээ. ДАШТ–ээс ирээд удаагүй, их ядарсан мөртлөө 21.00 цагт цааргалалгүй ярилцлага өгөөд суудаг тамирчин хэд бол. Ялангуяа түүн шиг нэлээд жин дарах амжилт гарган, дэлхийн шилдгүүдийн өнгөнд яваа тамирчдын дунд бүр ч ховор.

ЯРИЛЦЛАГЫГ энд дарж БҮРЭН ЭХЭЭР НЬ УНШИНА УУ


Эх орондоо үнэнч үлдсэн бахархал, их театрын тайзан дээр гялалзаж яваа бахдалтай хос

УДЭТ-ийн залуу жүжигчин Б.Золжаргал, үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин, ДАШТ-ий хошой хүрэл медальт М.Анхцэцэг нарыг хос гэдгийг монголчууд сайн мэднэ. Урлаг, спортын салбарт мөрөө тод үлдээж, өнөөгийн залуусыг манлайлж яваа тэднээр олон хүн бахархдаг.

УДЭТ-д чамлахааргүй олон жил ажиллаж буй Б.Золжаргал өнгөрсөн жил “Гэгээн муза” наадмаас хүүхдийн жүжгийн шилдэг эрэгтэй дүрийн шагнал хүртэж, “Драм гурав” хамтлагийнхаа Б.Шинэбаяр, Э.Тодгэрэл нарын хамт “Тэрбумын хэрэг” киног бүтээн, үзэгчдийн хүртээл болгосон авьяаслаг жүжигчин.

“Би мөнгөний бус эх орныхоо төлөө штанг өргөдөг” хэмээн гадаадын орнуудаас тавьсан өндөр цалинтай саналаас татгалзан эх орондоо үнэнч үлдсэн М.Анхцэцэгийн амжилтын талаар бичвэл цаг, цаас нэлээд орно, уншигчид сайн мэдэх тул энд бичих илүүц биз ээ.

2018 онд ДАШТ–ээс медаль хүртсэн Монголын анхны туйванч болсон М.Анхцэцэг энэ жил ДАШТ–д нялх биетэй хүч сориод хошой хүрэл медальтан болж, монгол түмнээ баярлуулсан. Тус тэмцээнд түүний хань Б.Золжаргал хамт явж, баярт мөчийг нь хуваалцсан юм.

ЯРИЛЦЛАГЫГ энд дарж БҮТЭН УНШИНА УУ


Монголын иргэн болсон Моллаей Саеид аваргад тохиолдсон гунигт түүх

Иранчуудад нүд үзүүрлэгдэн, заналхийлүүлж, хүнд байдалд байхад нь түүнд Монгол Улс алгаа тослоо. Моллаей Саеид манай улсын нэрийн өмнөөс оролцох эхний тэмцээн нь БНХАУ-д энэ сарын 12-14-нд болох “World masters”. Ер нь ямар ч хүнд иргэншлээ солих амаргүй байдаг. Ялангуяа тамирчдад бүр ч хэцүү. Тухайн орны иргэд хэрхэн хүлээж авах, өөрийн орон зайгаа олж, амжилт гаргаж чадах эсэх гээд олон асуулт Моллаей Саеидийн өмнө байгаа нь мэдээж. Түүний шийдвэрт монголчууд бид хүндэтгэлтэй хандан, алгаа тосон угтъя. Айсуй амжилтад нь сүү өргөн, Монгол Улсын Төрийн дууллыг олонтоо эгшиглүүлж, Монгол Улсын Төрийн далбааг олонтаа мандуулахыг ерөөе.

НИЙТЛЭЛИЙГ энд дарж БҮРЭН ЭХЭЭР НЬ УНШИНА УУ


УРЛАГ, СОЁЛЫН АЛБАНЫ ОНЦЛОХ КОНТЕНТУУД

Д.Цэрэндарьзав: Залуу насандаа эдлээгүй жаргалаа одоо л эдэлж явна

“Үүр цайхын өмнө”-ийн Д.Сүхбаатарын ээж Ханд, Ц.Навааны “Гал хам”-ын Жаргал, “Буяны нүгэл”-ийн Дунжаа, “Алтан түлхүүр”-ийн Мөөмөө зэрэг тайз, дэлгэцийн олон сайхан дүрээрээ монгол түмний сэтгэлд хоногшсон жүжигчин бол Д.Цэрэндарьзав.  Мөн түүний оролцон тоглосон “Хадаг ” кино дэлхийн кино наадмаас 60 гаруй шагнал хүртэж байсан нь саяхан.

Тэрбээр энэ удаа мөн Францын уран бүтээлчдийн Монголд ирж зураг авалтаа хийсэн “Ер бусын ертөнц ” нэртэй кинонд удганы дүр бүтээж, олны анхааралд өртөөд байна. Хөвсгөлийн тайгад өрнөх “UN MONDE PLUS GRAND” киноны зураг авалтыг францын уран бүтээлчид өнгөрөгч 2018 оны зун Монголд хоёр сарын турш хийсэн байдаг. Монгол оронд аялахаар ирсэн сэтгүүлч бүсгүй хэрхэн удган болж буй түүхийг өгүүлэх “Ер бусын ертөнц ” кино өчигдөр /2019.10.14/ Тэнгис кино театрт эхэлсэн Улаанбаатар олон улсын кино наадмын нээлтийн киногоор нэрлэгдэж, Монгол дахь нээлтээ давхар хийсэн юм.

ЯРИЛЦЛАГЫГ энд дарж БҮРЭН ЭХЭЭР НЬ УНШИНА УУ


Г.Нямжанцан: “The Hu” хамтлагийн уран бүтээлүүдэд лимбэ хөгжим эгшиглэсээр байх болно

Монголын хөгжмийн зах зээлд 2019 оноос эхлэн томоохон шуугиан дэгдээсэн “The HU” хамтлаг өнгөрсөн зун Европын орнуудаар өдөр алгасалгүй тоглолтоо хийж, эх орондоо амрахаар иржээ. Тун удахгүй тэд АНУ-ыг зорих урт удаан аялалдаа гарахаар бэлтгэлдээ шамдаж байна.

Энэ үеэр бид “The HU” хамтлагийн хөөмийчин, хөгжимчин Г.Нямжанцантай ярилцлаа. Тэрбээр хамтлагтаа үлээврийн төрлийн хөгжмүүд буюу төмөр хуур, цуур, лимбэ зэрэг хөгжмийн зэмсгүүдийг ашиглах, заримдаа дуулах үүрэг гүйцэтгэнэ.

Гэнэт л Хүннү рок урсгалыг бий болгож, Монголдоо төдийгүй дэлхийд танигдсан энэ хамтлагийн Г.Нямжанцан гэх гишүүн өмнө ямар амьдрал туулж, хэрхэн ардын урлагийн олон төрөлд суралцан, өвлөж уламжлан авсан, лимбэний битүү амьсгааг хэрхэн ЮНЕСКО-ийн Яаралтай хамгаалах соёлын биет бус өвийн жагсаалтад оруулахад гар бие оролцсон болоод “The HU” хамтлагт орохын тулд ямар зам туулсан тухай ярилцлаа.

ЯРИЛЦЛАГЫГ энд дарж БҮРЭН ЭХЭЭР НЬ УНШИНА УУ


Ж.Ариунжаргал: Зураач мэргэжил сонгосон ч дуучин болох хүсэл минь үргэлж нэгт явж ирсэн

Гэрэл зургийг: Ц.Мягмарсүрэн

“The Voice” шоуны шилдэг оролцогч гэдгээрээ олонд танигдсан Ж.Ариунжаргал (ARIU RU) саяхан “Тал нутгийн охин” шинэ уран бүтээлээ олон нийтэд цацаж, уг дуу нь одоо “Youtube” сувагт 480 мянга гаруй хандалт аваад байна. Энэ дууг дуучин финалд үлдвэл тайзан дээр дуулахаар бэлдсэн байсан ч шилдэг хоёрт шалгарч чадаагүй тул нууц хэвээр үлдсэн. Аяыг нь Төрийн соёрхолт Д.Болд, үгийг Quiza нар нэгэн шөнийн дотор зөвхөн Ж.Ариунжаргалд зориулан бичиж, дуу нь ч бэлэн болов. Гэвч үзэгчдэд хүрэхийн тулд яагаад жил хагасын хугацаа шаардлагатай болсон тухайд бид ярилцлаа.

ЯРИЛЦЛАГЫГ энд дарж БҮРЭН ЭХЭЭР НЬ УНШИНА УУ


ХОЁР СЭТГҮҮЛЧ - НЭГ ЗОЧИН ЦУВРАЛ КОНТЕНТ

Дэлхийн “дайд”-д хүрсэн Монгол хүчтэн Э.СОДНОМПИЛЖЭЭ

Eguur.mn сайт “ХОЁР СЭТГҮҮЛЧ-НЭГ ЗОЧИН” нэртэй ярилцлагын булангийн шинэ дугаараа уншигчдадаа толилуулж байна. “ХОЁР СЭТГҮҮЛЧ-НЭГ ЗОЧИН” ярилцлагын эхний зочноор пауэрлифтингийн пара болон IPF /энгийн/ төрөлд дэлхийн рекордыг  ДӨРВӨН УДАА шинэчлэн тогтоогч Э.Содномпилжээ уригдлаа.

14 насандаа “Зургаан сарын настай” гэсэн оноштойгоор нэг хөлөө тайруулж, пауэрлифтингийн спорт руу ээжийнхээ “өвлүүлсэн” их тэвчээрээр хөл тавьж байсан хүү эдүгээ дэлхийд данстай  тамирчин болжээ. Сүүлийн жилүүдэд түүний амжилт ямагт урагш цахилж буй. Тэр гол нь хэзээ ч үүндээ “шатдаггүй” аж. 

ЯРИЛЦЛАГЫГ энд дарж БҮРЭН ЭХЭЭР НЬ УНШИНА УУ


ТМС-ийн “хулигаан”-аас Төрийн түшээ хүртлээ өгссөн “Сахал” Ж.Бат-Эрдэнэ

“Eguur.mn” сайт бүтээлч, хөдөлмөрч зангаараа бусдад үлгэрлэн, салбартаа манлайлагчдыг онцолдог “ХОЁР СЭТГҮҮЛЧ-НЭГ ЗОЧИН” цуврал ярилцлагынхаа ээлжит зочноор УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг урилаа.

Ерөнхий боловсролын сургуулиа дүүргээд тухайн үеийн ТМС-д элсэж, хувь заяаны тохиолоор ОХУ-д дээд сургуульд суралцсан хүүгийн бизнесмен болсон дурсамж, эх орондоо ирээд алдарт Б.Жигжид сайдын гараар төрийн албанд бэлтгэгдсэн тухай, “солиотой юм шиг махарч” сайдаар ажилласан түүх хийгээд зав л гарвал Булган аймагтаа очин, “Шинэ хөдөө–Булган дэд хөтөлбөр”-хэрэгжүүлэн, олонд сурталчлахын тулд айлын үхрийн зэл, зөгийн аж ахуй, чацарганы талбай хэсч явдаг түүний тухай эндээс уншаарай.

ЯРИЛЦЛАГЫГ энд дарж БҮРЭН ЭХЭЭР НЬ УНШИНА УУ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button