Нийгэм мэдээ

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ өнөөдрөөс 792 мянган төгрөг болж нэмэгдлээ

Өнгөрсөн 2024 оны аравдугаар сард Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбоо, Монголын Ажил олгогч, эздийн холбоодын хамтарсан Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн үндэсний хорооны хурлаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2025 оны дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн 20 хувиар буюу 792 мянган төгрөг болгож нэмэгдүүлэх шийдвэр гаргасан.

Өмнө нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нь 660 мянган төгрөг байсан билээ. Мөн 2026 оноос хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1 сая төгрөгт хүргэх талаар санал гаргасан юм.

З.УЧРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн
4 сар 1, 2025 12:25

Энэ Төр Үнийн дарамтанд орсон настангуудаа Хөсөр хаяжээ,,,,,

Зочин
Зочин
4 сар 1, 2025 18:08

Асар их цаасан мөнгө зах зээл рүү чихнэ

Холбоотой мэдээ

Back to top button