Нийгэм мэдээ

ЦХИХХЯ 176 саяар сансар, хиймэл дагуулын талаар нэвтрүүлэг хийлгэнэ

ЦХИХХЯ-наас 176.6 сая төгрөгөөр сансар, хиймэл дагуулын талаарх танин мэдэхүйн мэдлэг мэдээллийг олон нийтэд таниулан сурталчлах нэвтрүүлэг бэлтгэн хүргүүлэх тухай тендер зарласан байна.

Тендерийн тодорхойлолтдоо "Харилцаа холбооны үндэсний хиймэл дагуулын талаар өндөр чанартай, бүрэн хэмжээний, стандартад нийцсэн, өндөр нягтаршил бүхий нэвтрүүлгийг бэлтгэж, телевизийн сувгаар дамжуулан олон нийтэд түгээх. Телевизийн нэвтрүүлэг нь 4 төрлийн цуврал ангитай, нэг анги нь 60-с доошгүй минутын нэвтрүүлэг байх шаардлагыг хангасан байна" хэмээн тусгажээ.

Тооцоолон үзвэл нэвтрүүлэг тус бүр 44.1 сая төгрөгөөр бүтнэ гэсэн үг. Тухайн тендерийг өнөөдөр буюу /2025-04-02/-ны өдөр зарласан материалыг энэ сарын 24 хүртэл хүлээн авна. Уг тендерт тусгагдсан нийт өртгийг сангийн хөрөнгөөс гаргах бөгөөд төсөвт өртөг энэ ондоо санхүүжихээр байгаа аж.

З.УЧРАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button