Нийгэм мэдээ

Дарханы төрөх эмнэлэг ээжүүдэд зориулж "Хэрэгтэй нь аваарай" булан нээлээ

Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төрөх тасаг “Хэрэгтэй нь аваарай” булантай болжээ.

Хүмүүс бусдад өгөх зүйлээ цонхны тавцан дээр үлдээдэг байсан учраас тус эмнэлгээс бяцхан булан гаргажээ. Ингэхдээ өөрөө хэрэглэдэггүй, нярайдаа багадсан томдсон, бусдад хандивламаар санагдсан зүйлсээ энэ буланд үлдээдэг болсон байна. Яарч сандарсан болон туршлагагүй залуу эхэд хэрэгтэй юмсыг үлдээгээд орхисон нь ээжүүдэд ихэд нэмэр болж байгаа аж.

Хүмүүс ихэвчлэн памперс, хуурай нойтон салфетка, сүү оруулах жигнэмэг, ус, ундаа үлдээдэг байна.

Б.НОМТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button