Top StoriesЯрилцлага

“Ноорог”-ийн өмгөөлөгч Б.Наранцэцэг: Наад зах нь О.Алтангэрэл сайд уучлал гуйх ёстой, үүнээс цааш яригдана

“Ноорог” медиад өмгөөллийн үйлчилгээ үзүүлж буй Б.Наранцэцэгтэй ярилцлаа.

Энэ хэрэгт түүнээс гадна “MN partners” хуулийн фирмийн өмгөөлөгч С.Тэгшжаргал,  “MDS khanlex” хуулийн фирмийн өмгөөлөгч М.Ариунзул нар хамтран ажиллаж байгаа юм байна.

Өмгөөлөгч Б.Наранцэцэгийн хувьд Засгийн газраас өргөн бариад буй Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл дээр ч мөн судалгаа хийгээд байгаа аж. Иймд “Ноорог” медиагийн асуудлаас гадна шинэ хуулийн төслийн талаар ч зарим асуултад хариулт авсан юм.

-Гуравдугаар сарын 17-ны шөнө “Ноорог”-ийн найман ажилтныг яг ямар хэрэгт холбогдуулан шалгасан болж таарсан бэ?

-Бид хойшлуулах ажиллагаа явуулсан анхдагч шалтгаан буюу иргэний гомдолтой албан ёсоор танилцсан.

Togosoo TG нэртэй, ХЭҮК-ын мэдээлснээр иргэн Н.О-гийн Фэйсбүүк хаягаас “Ноорог гэдэг пэйж хуудас дандаа худал мэдээлэл оруулдаг. Үүнээс нь болоод хүмүүс (хүн биш хүмүүс) амиа хорлоход хүрлээ” гэж бичсэн байсан.

Цагдаагийн байгууллага аливаа гомдол мэдээллийг хүлээж авахдаа, санаатайгаар худал мэдээлэл өгсөн бол үүрэх хариуцлагыг тайлбарлаж, үүнийгээ тэмдэглэлд тусган гарын үсэг зуруулдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан. Энэ ажиллагаа хийгдсэн байгаасай гэж найдаж байгаа.

Учир нь гомдол өөрөө худал мэдээлэл агуулсан байх магадлал өндөр. “Ноорог” ямар нэг хувьд хүнд чиглэсэн контент хийж байгаагүй. Тус байгууллагын санал болгодог хоёр төрлийн үйлчилгээ, хэвлэн нийтлэх үйл ажиллагаа бүхэлдээ хувь хүнд хамааралгүй байдаг. Тиймээс “Ноорог” нь гомдол гаргагч иргэн Н.О, түүний гомдолд дурдагдаж буй амиа хорлох оролдлого хийсэн гэх хүмүүсийн нэр төр, алдар хүндэд халдсан байх үндэслэлгүй. Тодруулбал, иргэн Н.О-гийн гомдлын агуулга баримтаар нотлогдохгүй. Жишээлбэл, нэг биш хүн амиа хорлох оролдлого хийсэн байж болзошгүй гэх үндэслэлийг хэрхэн тогтоосон байх вэ?  

Бодит бус, худал гомдол болж таарлаа гэхэд нэгэнт мөрдөн шалгах ажиллагаа эхэлсэн тул адгийн зарга арав хоног гэгчээр хэдий хугацаанд үргэлжлэхийг таашгүй. Тэр хэрээр л энэ байгууллагын хэвлэн нийтлэх эрх чөлөө хязгаарлагдаж, бизнесийн үйл ажиллагаа алдагдана.

Тиймээс мөрдөгч нар гомдол бодит эсэхийг шалгасан уу, иргэн Н.О-гийн гарын үсгийг авч албажуулснаар хойшлуулшгүй ажиллагаа явуулсан уу, үүнийгээ хожим нотолж чадах уу гэдэг анхаарал татаж байгаа.  

Ямартай ч өнөөдрийн байдлаар Эрүүгийн хуулийн 13.14 буюу “Худал мэдээлэл тараах” заалтаар гэмт хэргийн шинжтэй үйл ажиллагаа явуулсан эсэхийг мөрдөн шалгаж байна.  

-Гэтэл салбарын сайд, ЦЕГ-аас өөр хэд хэдэн хэргийг тайлбар болгосон шүү дээ?

-Гурван тусдаа асуудлыг зориуд хольж, сольж ярьсан. Миний өмгөөлж байгаа Togosoo TG-гийн гомдлыг шалгах ажиллагаанд ямар ч мөрийтэй тоглоом зохион байгуулсан, бусдыг амиа хорлоход хүргэсэн асуудал яригдахгүй байгаа. ХЗДХ-ийн сайдын мэдэгдлүүд “Ноорог” дээр хойшлуулшгүй ажиллагаа явуулсан үндсэн асуудалд шууд хамааралгүй байсан. “Ноорог”-ийн найман ажилтныг хууль бусаар саатуулсан, ажлын байранд нь нэгжлэг хийсэн, техник хэрэгслийг нь хураан авсан асуудал зөвхөн Эрүүгийн хуулийн 13.14, “Худал мэдээлэл тараах” заалтад хамаарч байгаа.

Гуравдугаар сарын 18-ны өглөө өмгөөлөгч нарыг очиход найман ажилтнаар нууцын баталгаанд гарын үсэг зуруулах гэж оролдсон. Энэ нь мөрдөн шалгах ажиллагааны явцын талаарх мэдээлэл, төрийн болон албаны нууцыг задруулж болохгүй агуулгатай. Мөн хэрэг бүртгэлийн хэрэг нээсэн тохиолдолд л зуруулах зохицуулалттай. Иймд зуруулаагүй, тухайн өдөр хэвлэлийн бага хурал хийж, хууль бус ажиллагааг ил тод мэдээлж чадсан.

Ерөөсөө өдөр 14.00 цагт чатаар ирсэн гомдлын дагуу дөрвөн мөрдөгчтэй ажлын хэсэг байгуулж, 21.00 цагт хойшлуулшгүй ажиллагаа явуулчихсан. Ердийн тохиолдолд Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газар Эрүүгийн хуулийн 26, “Кибер аюулгүй байдлын эсрэг” гэмт хэргийг голчлон шалгадаг. Үүнд хамааралгүй гомдлыг хүлээж авдаггүй, харьяа дүүрэгт нь шилжүүлдэг. Харин “Ноорог” дээр илэрхий Эрүүгийн хуулийн 13.14 буюу “Худал мэдээлэл тараах” гэмт хэрэгт хамаарах гомдлыг хүлээж аваад, бүр хойшлуулшгүй ажиллагаа явуулж, хугацаа сунгаж шалгаад байгаа.

-Хэрэг бүртгэлийн хэрэг нээсэн үү?

-Үгүй, өнөөдрийн байдлаар гомдлын дугаартай хэвээр байна. Аливаа гомдол, мэдээллийг хүлээж аваад, гэмт хэргийн шинжтэй эсэхийг тав хоногийн дотор тогтоодог. Шаардлагатай бол албаны дарга 14 хүртэл хоногоор сунгадаг. “Ноорог” дээр сунгасан байгаа.

-Хэрэг бүртгэлийн хэрэг нээгээгүй тохиолдолд тодорхой зүйл заалт хэлэх боломжгүй гэх юм билээ?

-Хуулийн байгууллагын зарим төлөөлөл тэгж ярьж байх шиг байсан. Угтаа хүн ямар хэрэгт сэжиглэгдэж байгаагаа бүр тухайн цаг үедээ даруй мэдэх ёстой. PC-нд байхад нь явж ороод л “Гар утсаа хураалга” гэж хэлсэн гэсэн. Зүй нь ямар гомдлоор, ямар зүйл ангид хамаарах хэрэгт сэжиглэснээ тайлбарлах ёстой. Сэжигтэн үүнийгээ даруй мэдэж, улмаар өмгөөлөгч авах дараа дараагийн эрхээ хэрэгжүүлэх боломжтой болдог. Гэтэл үүрийн 04.50 цагт “Үндэсний эв нэгдлийг бусниулах” гэх зүйл анги яригдах хүртэл юу ч мэдээгүй байгаа юм.

Маргааш өглөө 10.30 цагийн үед өмгөөлөгч нар очиж “Эхлээд хэний гомдлоор, ямар хэргээр шалгаж байгаагаа хэл. Ингэснээр дараагийн ажиллагааг хийлгэнэ” гэж шаардлага тавихад сая Togosoo TG-ийн гомдлын талаар мэдсэн. Харин “Үндэсний эв нэгдлийг бусниулах” зүйл ангиар баривчлах зөвшөөрөл хүссэн байсан. Иймд “Энэ гэмт хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоохын тулд шөнөжин ажиллагаа явуулсан гэж ойлгох уу?” хэмээн асуугаад хариулт авч чадаагүй.  

-Мөрдөгч “Үндэсний эв нэгдэл бусниулах” гэсэн заалтыг яагаад хэлсэн юм бол?

-(Мөрдөгчийн гар утаснаас бичсэн мессежийг үзүүлэв). Ер хэрэглэгддэггүй, бүр буруу хэлээд, хэл эвлэхгүй байгаа заалт. Би хувьдаа ийм зүйлчлэл дээр өмгөөлөл хийж үзээгүй, Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газарт харьяалагддаггүй.  Яагаад энэ заалтаар баривчлах зөвшөөрөл хүссэн нь маш ойлгомжгүй.

 -Гэтэл энэ хойшлуулшгүй ажиллагааг прокурор хүчинтэйд тооцсон байна. Хууль зүйн байнгын хорооны хуралдааныг сонсоход хэн ч яг ямар үндэслэлээр хойшлуулшгүй ажиллагаа явуулсныг хэлж чадахгүй байсан?

-ХЭҮК-ын хувьд прокурорын байгууллагаас уг хойшлуулшгүй ажиллагааг яагаад хүчинтэйд тооцсон талаараа мэдээлэл өгөөгүй гэдгийг дурдсан. Уг нь хүчинтэйд тооцохгүй байх хангалттай үндэслэл байгааг ХЭҮК баталгаажуулсан, өмгөөлөгч нар холбогдох хүсэлт, гомдлоо гаргасан. Прокурорын тогтоолыг хэргийн материалтай танилцах үе шатанд үзэх боломжтой. Гэхдээ хэзээ хойно тэр тогтоолтой танилцаад  яах ч билээ.

Прокурор хойшлуулшгүй ажиллагааг хүчинтэйд тооцчихвол алдаатай, хүний эрхийн зөрчилтэй байсан эсэхээс үл хамаарч мөрдөн шалгах ажиллагаа хуулийн дагуу үргэлжилдэг. Тийм болохоор мөрдөгчийн саналыг прокурор хянах 24 цагийн хугацаанд багтаж, бид олон алдаатай, хүний эрхийн зөрчилтэй ажиллагаа хийгдсэнийг дурдан, “Хүчингүйд тооцож өгөөч” хэмээн хүсэлт гаргасан. Энэ хүсэлтийг шийдвэрлэх хугацаа дуусаагүй байна. Гэтэл адил агуулгатай мөрдөгчийн саналыг 24 цагийн дотор шийдвэрлэх хуультай сууж байна. Ер нь энэ кейс дээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хууль тус болсонгүй.

-Ер нь процесс хэд хүртэлх хоног сунжрах боломжтой вэ?

-Хоног хэлэх боломжгүй. Ийм гомдлоор, харьяаллын бус байгууллага хойшлуулшгүй ажиллагаа явуулсныг харахад ердийн бөгөөд санамсаргүй тохиолдол биш, зорилго чиглэлтэй гэж дүгнэж байгаа.  Тэр зорилго, чиглэлдээ процессын хугацааг ашиглаж байгаа юм шиг санагдаж байна.  

-Үндэслэл нь эргэлзээтэй мөрдөн шалгах ажиллагааны явцад техник хэрэгслээ ашиглаж чадахгүй байна. Мөн үндсэн хэрэгт хамааралгүй, зөвхөн хувь хүмүүсийн өмнө нь холбогдон шалгагдаж байсан асуудлуудыг хамаатай мэтээр зарлачихлаа. Энэ нэр хүндэд ч халтай явдал боллоо. Тэгэхээр энэ асуудал нэг тийш боллоо гэхэд “Ноорог” хохирол нөхөн төлүүлэх болон эргээд шүүхэд нэхэмжлэл гаргах боломж бий юу?

-“Ноорог креатив студио” ХХК-ийн хувьд байгууллагын ажил хэргийн нэр хүнд, бизнесийн хэвийн үйл ажиллагаа, хэвлэн нийтлэх эрх чөлөө гээд олон асуудал яригдах нь тодорхой. Нөгөө талд найман ажилтны эрх яригдана. ХЭҮК дүгнэсэнчлэн тэдний халдашгүй, чөлөөтэй байх эрх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх зөрчигдсөн. Мөн төрийн өндөр, дээд албан тушаалтан төөрөгдүүлсэн мэдээлэл хийснээс болж огт хамааралгүй асуудалд нэр, нүүр нь ашиглагдаж дүрсийн эрхээ зөрчүүлсэн. Энд нэр төр, алдар хүндийн асуудал яригдах ёстой. Гэм буруугүйн зарчим ч зөрчигдсөн.

Төрийн албан хаагчдын буруутай үйл ажиллагаа нотлогдвол, “Ноорог”-т учирсан хохирлыг ЗГ-ын Тусгай сангаас нэхэмжлэх боломжтой.

Өмнө нь 2024.12.30-ны шөнө О.Уламсайхан руу Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын мөрдөгчид “Хойшлуулшгүй ажиллагаа явуулах гэж байна, байгаа газарт чинь очъё” гэж ярьсан. Тухайн үед өмгөөлөгчийн хувиар мөрдөгчидтэй холбогдож, шөнийн цагаар ажиллагаа хийлгэхгүй гэсэн шаардлага тавьж, маргааш нь хамт очиж байсан. Энэ нь “Ноорог”-ийн хийсэн мийм дээр ЕТГ-аас гомдол гаргасан л асуудал болж таарсан. Өмнө нь нэг удаа хойшлуулшгүй ажиллагаа явуулах гэж оролдсон гэсэн үг. Сүүлийн тохиолдолд ч би 22.30 цагийн үед мөрдөгчтэй яриад “Тэднийг явуул, ажлын цаг эхлэхээр хуулийн дагуу ажиллагаагаа эхэл” гэдгийг хэлсэн.

Тэгэхээр цаашид энэ хууль бус, хүний эрхийн мэдрэмжгүй, харьяаллын бусаар хаа хамаагүй асуудал шалгадаг явдлыг таслан зогсоох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл хохирол нэхэмжлэх төдийд орхиж болохгүй гэж харж байгаа. Уучлал гуйх хэмжээний соёл шаардмаар байна. Асуудал өндрөө аваад, хуулийн байгууллагын удирдлагууд богино хугацаанд яаран сандран мэдээлэл өгөхдөө буруу дутуу ярьсан гэж бодоход уучлал гуйчих хэрэгтэй. Харьяаллын бус гомдол хүлээж аваад ингэж зорилго чиглэлтэй юм шиг ажилладгаа ч болимоор байна.

-Мөн “Хүний хувийн мэдээлэл олж авсан, задруулсан” гэх нэг зүйл заалт хэлсэн, энэ юу вэ?

-Үүнийг хэлсэн хүмүүс нь өөрсдөө тайлбарлаж чадсангүй.

Togosoo TG-ийн гомдлоор шалгаж байгаа ажиллагаанд яригдаагүй, анхнаасаа ийм асуудал байгаагүй.

Тэр шөнөдөө хурааж авсан эд зүйлд үзлэг хийж байгаад “Ноорог”-ийн хийж байгаа сонгуулийн тухай баримтат киноны дүрсийг нээсэн болов уу. Улмаар хэд хэдэн хүнийг дагах байдлаар бичлэг хийснийг хараад, тэгж зүйлчлэх боломжтой гэж үзсэн үү. Тэгж л таамаглах байна. “Ноорог” бол дүрүүдээсээ зөвшөөрөл авч, гэрээ байгуулсан гэсэн. Яаран сандран мэдээлэл өгөхдөө хэлсэн энэ зүйл заалт нь тэгсхийгээд орхигдох шиг болсон.

Гэм буруугүйн зарчим гэж бий. Шүүхээр тогтоогдох хүртэл хэн ч хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй. Гэтэл ЦЕГ-ын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, ХЗДХ-ийн сайд хүмүүс ямар ч хамааралгүй хэргүүдийн талаар ярьсан. Хамаагүй зүйл анги хэлээд л, хаа хамаагүй асуудлыг тохоод байж болохгүй. “Сайд юм чинь үнэн хэлж таараа, энэ залуучууд мөрийтэй тоглоом л тоглодог юм байна” гэсэн дүгнэлт рүү шууд хөтлөх, хариуцлагагүй үйлдэл шүү дээ.

Ингэж мэдээлэл хийсэн нь өөрөө гэм буруугүйн зарчмыг ноцтой зөрчсөн. Тиймээс О.Алтангэрэл сайд бол энэ үйлдэлдээ “Ноорог”-ийн залуучуудаас уучлал гуйх ёстой.

-Одоо Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн талаар товч ярилцъя. Та уг хуулийн төсөлд судалгаа хийгээд, хэлэлцэхгүй байх дөрвөн үндэслэл бий гэж үзсэнээ танилцуулахгүй юу?

-“Сэтгүүл зүйн инновац хөгжлийн үүр төв” ТББ-ын захиалгаар судалгаа хийж, сэтгүүлчдэд танилцуулга хийсэн байгаа. Аливаа хуулийн төслийг боловсруулах, өргөн барих, хэлэлцэх, эцэслэн батлах, хэвлэн нийтлэх бүх процесс хуульчлагдсан. Гэхдээ өмнө нь Хууль тогтоомжийн тухай хуулийг зориуд өөрчилж байгаад Ковид-19-ийн хуулийг судалгаа, шинжилгээнд үндэслэлгүй баталж, хүний эрхийн ноцтой зөрчлүүд гаргасан удаатай. Манай хуулийн фирм үүнийг судалж байсан.

Мөн Төсвийн тухай хуулийг дагуулж олон тооны хуульд нэмэлт, өөрчлөлт оруулдаг буюу тэдгээр хуулийг Хууль тогтоомжийн тухай хуулийн үйлчлэлээс гаргаж байгаад баталдаг болсон. Үүн дээр ч хийсэн судалгаа хэвлэгдсэн байгаа. Иймд бодит судалгаанд үндэслээгүй хуулийн төсөл өргөн барих, түүнийгээ мэтгэлцэхгүй, олонхоор түрж батлах нь хууль хоорондын давхардал хийдэл үүсгэдэг, цаашлаад төсвийн үргүй зардал, хүний эрхийн зөрчил дагуулдгийг зоригтой хэлж чадна.  

Тиймээс дөрвөн үндэслэлээр энэ хуулийн төслийн эсрэг байр суурьтай байна.

Нэгдүгээрт, ер нь Засгийн газрын өргөн барьсан, яаралтай горимоор оруулж ирсэн ямар ч хуулийг баталмааргүй байна. Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын дарга “Яаралтай горимоор хууль оруулж ирэхийн эсрэг байгаа” гэж хэлсэн мөртлөө Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг яаралтай горимоор хүлээгээд авчихсан.

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг 2011 онд Ерөнхийлөгч, Засгийн газар тус тусдаа боловсруулж өргөн барьсан ба хэлэлцүүлгийн явцад нэгтгэж, хоёр парламент дамжиж хэлэлцсэн удаатай. Харин 2013 онд хууль санаачлагч анхны хэлэлцүүлгийн үеэр төслөө татаж авсан байна. Үүнээс хойш 2014 онд УИХ-ын гишүүн М.Батчимэг нарын долоон гишүүн шинэчилсэн найруулгын төсөл өргөн барьсан нь УИХ-ын 2015 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад орсон ч хойшлуулсан. 2016 оны сонгуулиар бүрдсэн парламент шинээр байгуулагдсан Засгийн газрын санал, дүгнэлтийг авах шаардлагатай гээд тус хуулийн төслийг буцаасан.

Энэ цаг хугацаанаас хойш буюу 2016.01.01-2025.03.07-ны хооронд нийт 473 хууль баталсан байна. 107 нь анхдагч хууль, 98 нь шинэчилсэн найруулга, бусад нь нэмэлт өөрчлөлт, хууль хүчингүй болсонд тооцох зэрэг агуулгатай. Энэ 473-аас ердөө 125-ыг нь УИХ санаачилсан байна. Харин Засгийн газар 337, Ерөнхийлөгч 11 хууль санаачилж, өргөн барьсан байгаа юм. Засгийн газар хууль санаачлах эрхтэй. Гэхдээ тэнцвэр алдагдсан, сөрөг хүчингүй, хамтарсан Засгийн газар байгуулагдсан энэ цаг үед суурь эрх чөлөөний хуулийг Засгийн газрын өргөн барьсан нь ер өргөн хүрээнд хэлэлцүүлэхгүй батлах эрсдэлийг дагуулж байна. Нөгөөтээгүүр, хэвлэл мэдээллийн салбарын хуулийг анх удаа батлах гэж байгаа учраас Засгийн газар биш бусад субъект өргөн барих нь зохистой.

Хоёрдугаарт, хуулийн зүйл, заалтын 50 ба түүнээс дээш хувьд өөрчлөлт оруулж байвал шинэчилсэн найруулгад тооцдог л доо. Харин өмнө нь Монгол Улсад тухайн харилцааг хуулиар зохицуулж байгаагүй бол анхдагч хуулийн төсөл болдог. 1998 оны “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай” хууль бол дөрвөн заалттай, хэвлэн нийтлэх эрх чөлөөний хууль. Гэтэл Засгийн газрын өргөн барьсан хуулийн төсөл нь өмнө хуулиар зохицуулж байгаагүй харилцааг, тухайлбал хэвлэл мэдээллийн байгууллагын хэлбэр, төрөл, хэвлэл мэдээллийн хэрэгсэл болоод тэдгээрийн ил тод байдлыг хангах, төвлөрлөөс сэргийлэх, хэвлэл мэдээллийн салбарын өөрийн зохицуулалт (Хуулийн төслийн 4.1.6, 9.1, 10, 11, 12, 13, 14 дугаар зүйлүүд) зэргийг тусгасан. Тэгсэн атлаа Хууль тогтоомжийн тухай хуулийн 23.1-т нийцүүлж анхдагч хуулийн төсөл боловсруулаагүй, хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилж судлаагүй байна. Улмаар хуулийн төслийг хүлээн зөвшөөрөх боломжгүй хэмжээнд боловсруулагдсан гэж үзэх үндэслэл бүрдэж байгаа. Зүйл заалт бүрийн цаана “Яагаад” гэж лавлах эш үндэс тодорхойгүй. Миний хувьд салбарын хууль болсон гэж дүгнэж байгаа. Иймд анхдагч хууль гэж үзнэ.

Гуравдугаарт, хэвлэл мэдээллийн зохицуулалт бол хэвлэлийн эрх чөлөө, олон ургалч байдал, цаашлаад хэрэглэгчийн хамгаалалтыг гол зарчим болгодог. Мөн технологийн хөгжил, улс төрийн ялгаатай байдлаас үүдэлтэй элдэв зорилгыг даван туулахад чиглэдэг.

Гэтэл Засгийн газрас өргөн барьсан хуулийн төсөл нь цаг үеийн хөгжлийн шинж чанарыг тусгаагүй. Интернэт орчин, цахим хуудас, мэдээллийн платформоор дамжуулан мэдээлэл түгээх, нийтлэл, бичвэр оруулах зэргээр үзэл бодлоо илэрхийлэх боломж, хэлбэр өргөжин нэмэгдсээр байна. Үүнд хамаарах хэрэгцээ, шаардлагын судалгаанд үндэслэж нэр томьёо, хуулийн үйлчлэх хүрээг тодорхойлоогүй.

Тухайлбал, хуулиар зохицуулах харилцаанд бие даасан сэтгүүлч (solopreneur), онлайн сэтгүүлч (online journalists)-ийн үйл ажиллагааг хамааруулаагүй. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн Хүний эрхийн зөвлөлийн Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хамгаалах асуудлаарх тусгай илтгэгч Франк Ла Рю 2012 оны илтгэлдээ онлайн сэтгүүлч (online journalists) гэгдэх мэргэжлийн болон мэргэжлийн бус чөлөөт сэтгүүлчид нэмэгдэж байна. Энэ нь мэдээллийг бодит цаг хугацаанд баримтжуулж, түгээхэд улам бүр чухал үүрэг гүйцэтгэж байгаа. Иймд Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын дагуу ижил хамгаалалт хүртэх ёстой хэмээн тэмдэглэсэн байдаг.

Дөрөвдүгээрт, Хуулийн төсөлд тавигдах хэл зүй, найруулгын шаардлагыг хангаагүй олон асуудал байна. Жишээлбэл, аливаа хуульд хүч нэмсэн үг ашиглаж болдоггүй. Гэтэл “илт худал мэдээлэл” гэж оруулж ирсэн байх жишээтэй.

Хуулийн төсөлд хэмжиж, тодорхойлох боломжгүй, хожим цензур тогтооход ашиглагдах эрсдэлтэй зорилго (“олон нийтийн эрх, ашиг сонирхлын төлөөх”, “тэнцвэртэй мэдээлэх,”, “хүнлэг байх”), зарчим (“үндэсний аюулгүй байдал”, “нийтийн ашиг сонирхол”), нэр томьёо (сэтгүүл зүйн үйл ажиллагаа, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлч), хүч оруулсан үг (илт худал мэдээлэл, ташаа мэдээлэл) байгааг бүхэлд нь өөрчлөх шаардлагатай. Учир нь энэ эргээд яаж ч хэрэглэж болох эрсдэл үүсгэдэг. “Танай нийтлэл ард түмнийг бухимдуулаад, үндэсний эв нэгдэлд аюул учруулаад байна” гээд цензурдвэл яах вэ.

-Та нэг мөр багц хуулийн хүрээнд боловсруулах ёстой гэж үзсэн нь яагаад вэ?

-Хуулийн төсөлтэй хамт,

  • Зөрчлийн тухай хууль
  • Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль
  • Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль
  • Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль
  • Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд тус тус нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийг хамт өргөн мэдүүлсэн байна. Энэ хангалтгүй.

Угтаа хэвлэл мэдээллийн эрх чөлөөг баталгаажуулах, хэрэгжүүлэх, хязгаарлалт тогтоох зохицуулалт агуулсан бүхий л хууль хоорондын уялдаа, давхардал, хийдлийг тодорхойлох ёстой. Энэ судалгаанд үндэслэн дагах хуулийн төслийг бүрэн хэмжээгээр боловсруулж, Хууль тогтоомжийн тухай хуулийн 14.4-т зааснаар үзэл баримтлалдаа тусгах шаардлагатай. 

Тухайлбал, УИХ-ын сонгуулийн үед хэвлэл мэдээлэл яаж ажиллахыг УИХ-ын сонгуулийн тухай хуулиар зохицуулсан байдаг. Энэ зохицуулалт зүй ёсны байж чадаж байна уу. Шинэчилсэн найруулгын төслийг дагуулж өөрчлөх, хоорондын нийцлийг хангах хэрэгцээ шаардлага байна уу гэдгийг судлах хэрэгтэй.

Ерөөсөө хэвлэл мэдээллийн салбар тусдаа бие даасан хуультай болчихоор бусад хуулиуд хэрхэн уялдах тал дээр маш өргөн хүрээнд авч үзэх ёстой. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Гамшгаас хамгаалах тухай хууль, Төрийн болон албаны нууцын тухай хууль, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай гэх мэт олон хуульд хэвлэл яаж ажиллах, ямар үед татгалзах эрхгүй мэдээлэх, үнэ төлбөргүй ажиллах, агуулгын тодорхой хяналт тавигдах зэргийг зохицуулсан байгаа.

Эдгээр хуулийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийхгүй, хоорондын уялдааг хангахгүйгээр шинэчилсэн найруулгын төсөл яаж бичив. Хариулт авмаар байгаа юм. Тиймээс нэг мөр багц хуулийн төслийн хүрээнд боловсруулахгүй бол, салбарын бус хуулиар хязгаарлалт, үүрэг, хариуцлага ногдуулах эрсдэлтэй.

-Харин ХМБ-ыг тодорхойлж өгсөн хэсэгт ямар дүгнэлт хийв?

Хуулийн төслийн 4.1.2-т редакцтай сонин, сэтгүүл, радио, телевиз, цахим хуудас эзэмшдэг хуулийн этгээдийг хэвлэл мэдээллийн байгууллага байхаар тодорхойлсон байна лээ. Энэ нь мэдээллийн онлайн портал, нийгмийн сүлжээний хуудсыг заавал хуулийн этгээд эзэмших, бие даасан сэтгүүлчид заавал редакцад харьяалагдах, үгүй бол тэдгээрийн үйл ажиллагааг сэтгүүл зүйн үйл ажиллагаанд хамааруулахгүй байх агуулгатай байна.

Энэ агуулгыг хэвлэл мэдээллийн байгууллагын технологийн хөгжлийг дагасан үйл ажиллагааг хязгаарлах үр дагавартай гэж харж байгаа.

-Мөн ХМБ-ыг цензурдэх зорилгод ашиглагдаж мэдэх заалтууд байна уу?

-Хэмжиж, тодорхойлох боломжгүй, хожим цензур тогтооход ашиглахдах эрсдэлтэй “Олон нийтийн эрх, ашиг сонирхлын төлөөх”, “Тэнцвэртэй мэдээлэх,”, “Хүнлэг байх” гэх зорилго, “Үндэсний аюулгүй байдал”, “Нийтийн ашиг сонирхол” гэх зарчмууд, хэт нарийвчлан тодорхойлсон “Сэтгүүл зүйн үйл ажиллагаа”, “Хэвлэл мэдээллийн хэрэгсэл”, “Сэтгүүлч” гэх нэр томьёоны тодорхойлолтууд, “Илт худал мэдээлэл”, “Ташаа мэдээлэл” гэх хүч оруулсан үгсийг бүхэлд нь өөрчлөх шаардлагатай.

Олон нийтийн эрх, ашиг сонирхлын төлөөх үйл ажиллагаа л энэ хуулиар зохицуулагдана гэж тайлбарлах боломж үлдээх ёсгүй.

Чиний нийтлэл олон нийтийн ашиг сонирхолд чиглээгүй байна, тиймээс чамд эх сурвалжаа нууцлах эрх байхгүй гэж хэн нэгэн мөрдөгч, шүүгч эсвэл албан тушаалтан ярих орон зай гаргахгүй байх хэрэгтэй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төр, эдийн засаг болон урлагийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
20 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 2, 2025 09:58

Энэ нэг б�##�ай авгай бас өвчигнөөд эхлэвүү хавараа гэж......

Зочин
Зочин
4 сар 2, 2025 10:01

Болчимгүй мэдлэг хүмүүжилгүй дэвэргэн банди нарыг бүү сумлаад бай гол нь хүмүүжүүлэхииг л бодох ёстой өмгөөлөгч ухаантай юм бол эргүү ацаа

haha
haha
4 сар 2, 2025 11:01

za naad bandi nar chin neg l buruu argaar yavaad baigaa yum bish uu.

Залруулга
Залруулга
4 сар 2, 2025 11:11

Би мэдээллийн эрх чөлөө, хэвлэлийн зохистой мэдээллийг �##�бан туша�##�тан нараас өмөөрч дугарч л байдаг хүн. Харин Алтангэрэл мэдээлэл хийхдээ Ноорог.мн гэдэг мэдээллийн байгууллагын тухайтад муу юм юу ч хэлэхгүй, тэнд ажилладаг зарим хүний дансаар 9, 3 сая ч гэл үү, төгрөг орж гарсан байна. Энэнийг мөрийтэй тоглоомын хэрэгт холбоотой байж магадгүй гэж сэжиглэн ш�##�гаж байгаа л гэж хэлнэ билээ. Өмгөөлөгч харин Алтангэрэл гэм буруутай эсэхийг шүүх шийдвэрлээгүй байхад шууд буруутгав�##� Үндсэн хуулиар олгосон, Монгол улсын иргэний эрхийг хохироож мэдэх мэт. Хэвлэл- мэдээллээр болгоомжтой ярьж байгууштай.
Зохиолч Л.Пзрэвдорж

Зочин
Зочин
4 сар 2, 2025 13:58

Б�##�аавгай �######�. Үхсэн баасны уучл�##�т гуйх

Дэл
Дэл
4 сар 2, 2025 14:46

Сүртэй собака вэ

Зочин
Зочин
4 сар 2, 2025 15:23

Ийм мэдлэгтэй зоригтой з�##�уус улам олон болох болтугай!

Зочин
Зочин
4 сар 2, 2025 22:10
Reply to  Зочин

Үхсэн баас энэнии өмгөөлөх зөвлөх гэж б�##�дууш нь байдгиим харах царайны юм

Зочин
Зочин
4 сар 2, 2025 16:05

Бас нэг Лодой лүд үү

Ганаа
Ганаа
4 сар 2, 2025 18:58

Зайлаа мөрийтэй тоглоом ийн асууд�##�д холбогдогчийг сайн ш�##�га

Зочин
Зочин
4 сар 3, 2025 06:41

А-ль а-ль та-л нь луйварчид шүү дээ. Баастай бацаанууд нэг та-лд, нөгөө та-лд төрийн 10 цагдаа авилгачид, рекетчид. Төр рекет хийдэгийн бодит жишээ энэ. Бууда-л, баар, �######�ы газар, тоглоомын газрыг төр л ивээлдээ авч ажиллуулж байна. Луйварчдын өмгөөлөгч болохоор ийм омогтой дуугарч чаддаг. Бодвол мөнгө авчихсандаа л тэр байх даа. Бодит амьдра-л дээр мань мэтийг өмгөөлөх амьтан олддоггүйшдээ.

Зочин
Зочин
4 сар 3, 2025 06:42
Reply to  Зочин

Я-н-х-ны газрыг, биеэ үнэлэгчдийг бас л цагдаа нар удирддаг шүү.

Зочин
Зочин
4 сар 3, 2025 06:44

ЯЛУЙВАРЧИД ЯРЬДАГ БОЛСОН ЭНЭ ЦАГТ ХЭН НЬ ЛУЙВАРЧИН ЮМ БҮҮ МЭД АРД ТҮМНЭЭ ТАТВАР МАШИНЫ УЛСЫН ДУГААРААР ДАРАМТАЛСАН ЯДУУРАЛЫГ ХҮЧЭЭР БИ БОЛГОЖ БАЙГАА ЭРХТЭН ДАРХТАНГУУДЫГ ӨРШӨӨЖ БОЛОХГҮЙ

Зочин
Зочин
4 сар 3, 2025 07:13

Мөрийтэй тоглосон тоглогчийн мөнгө гуйвуулсан болон ямар нэгэн хэрэг хийсэн учраас л саатуулагдсан байх.Сайдыг уучл�##�т гуйх хэрэгтэй гэж юу яриад байгаа юм бэ.хэрэг хийсэн хүн болгоноос уучл�##�т гуйх болж байна уу.

Зочин
Зочин
4 сар 3, 2025 09:27

Яахаараа уучл�##� гуйх гэж. Нэгэнт тэнд нь ажилладаг хүнийг цахим тоглоомын гэмт хэрэгт ш�##�гаж байгаа бол бүгдийг нь ш�##�гах нь зөв

Дарьсүрэн
Дарьсүрэн
4 сар 3, 2025 14:01

Цагдаа,хуулийнхан зөв хөдөлсөн биш үү?Үр дүнд нь нэг нөхөр өөрийгөө их хурдан илчлээд гараад ирээ биз дээ.

БатБабатБатБатБаБат
БатБабатБатБатБаБат
4 сар 3, 2025 16:52

Цагдаа зөв ажилласан Хууль гэдэг нь Дарангуйлан захирах систем

Анхаар
Анхаар
4 сар 3, 2025 16:53

3 сая хүндээ гай болох үг, үйлдэл хиижхииж баига хүмүүсииг сайн ш�##�гаж баи ! !

Зочинхх
Зочинхх
4 сар 3, 2025 19:06

ямар их мөнгөтэй байна вэ хуулийн ферм хөлслөөд

Зочин
Зочин
4 сар 4, 2025 19:49

Юу гээд хуцаад бгаа эргүү авгай вэ .дуугүй �######�аад өг

Холбоотой мэдээ

Back to top button