УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Ц.Туваан: Нам хамаагүй. Х.Баттулга гишүүний "Төгрөг нуурын орд"-ын асуудлыг хуулийн дагуу шийдэх нь зөв

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваанаас өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн стратегийн ордтой холбоотой зарим асуудлаар тодрууллаа.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан:

-2007 онд шийд нь 16 ордын хил заагийг нь эцэслэн тогтоох найман орд байгаа. Энэ асуудал өнөөдөр Засгийн газрын хуралдаанд орох байсан боловч дараагийн асуудалтай нь цуг ирэх долоо хоногт оруулахаар боллоо. Дараагийн асуудал гэдэг нь стратегийн орд байж болохуйц 39 ордын нэр байгаа. Энэ дээр манай яамныхан ажиллаж байгаа. Уг асуудлыг ирэх долоо хоногт Засгийн газрын хуралдаанд оруулна. Стратегийн орд гэж ДНБ-ий 5 хувтай тэнцэхүйц хэмжээний үнэлгээтэй ордыг хэлээд байгаа юм. ДНБ-ээр бодоход 5 хувь нь ойролцоогоор 4 их наяд буюу тэрбум гаран долларын үнэлгээтэй гэсэн үг. Бид судалж үзээд 39 нэр дотор стратегийн ордод орох хэмжээний орд байвал Засгийн газрын хуралдаанаар оруулж батална.

Ухаа худгийн асуудал Засгийн газар дээр Засгийн газар дээр яригдаад О.Алтангэрэл сайдаар ахлуулсан ажлын хэсэг ажилласан. Би ажлын хэсгийн гишүүнээр ажиллаж байгаа. Энэ асуудал дээр төрийн албан тушаалтнууд алдаа гаргасан байх магадлалтай асуудлыг шалгаж тогтоогоод энэ асуудал нь стратегийн ордод орж байгаа асуудал болохоор УИХ-аар оруулъя гэдэг байдлаар Засгийн газрын хуралдаанаар оруулж УИХ-д өргөн барьсан. УИХ хэлэлцүүлэхдээ тухайн асуудлуудыг тодорхой бүрдүүлбэрээр хангаж байж хэлэлцүүлдэг. Энэ асуудал бүрдүүлбэл хангах шатандаа явж байгаа гэж би ойлгож байгаа.

Төгрөг нуурын орд болон Х.Баттулга гишүүний асуудал дээр бол Засгийн газрын шийдвэр гарсан асуудал учраас нам хамаагүй. Ном журам, хуулийн дагуу шийдэгдэх ёстой гэж харж байгаа. Долоо хоногийн хугацаа гэдэг нь ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар стратегийн ордуудын асуудал орж ирнэ. Үүнтэй холбож ЗГХЭГ-ын дарга хэлсэн болов уу гэж бодож байна. Нэмж стратегийн ордоор оруулж ирэх үү, үгүй юу гэдэг 39 орд дотор Төгрөг нуур байгаа.

2019 онд бид Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийсэн. Энэ өөрчлөлт дотор Баялагийн сангийн тухай хуулийг баталж, хэрэгжүүлэх зүйл заалт орсон. Дээрээс нь уул уурхайн баялгийн дийлэнх үр өгөөж нь монголд ноогдох агуулга орсон. Үүний дагуу 2024 онд Баялагийн сангийн тухай хууль батлагдсан. Энэ хүрээнд баялгийн сан дотор байгаа гурван сангийн нэг хуримтлалын санг дүүргэх, орлогожуулах үүрэг Засгийн газарт, тэр дундаа Аж үйлдвэр, эрдэс баялгийн яаманд ноогдож байгаа. Тэгэхээр энэ нэлээд чухал асуудал. Сүүлд баталсан Үндсэн хууль түүнийг дагуулж баталсан хуулиа барьж бид шийдвэр гаргаж байгаа.

Д.ЖАРГАЛМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
тогтох
тогтох
4 сар 2, 2025 15:52

Баялаг бол ард түмний өмч тиймээс хэн хайгуул хийж илрүүлсэнээс нь хамааруулж бүх уурхайгаас баялагыг сан ашиг хүртэх ёстой би нөөцийг нь илрүүлж тогтоосон гээд дангаараа эзэмшиж ашгийг хүртэх ёсгүй.

zochin
zochin
4 сар 2, 2025 17:18

шууд хураа

Зочин
Зочин
4 сар 2, 2025 17:50

JENKOG SHUUD BUUDAN ALAH HTEI

Холбоотой мэдээ

Back to top button