УЛС ТӨРУлс төрийн мэдээ
АН-ын бүлгийн ээлжит бус хуралдаанд Ерөнхий сайд оролцож байна
УИХ дахь АН-ын бүлэг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар өнөөдөр /2025.04.02/ ээлжит бусаар хуралдаж байна. Хуралдаан Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож байна.
Монгол Улсын Засгийн газар хуваарь ёсоор өнөөдөр ээлжит хуралдаанаа хийсэн. Хуралдаанаар Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд АТГ-ын дарга З.Дашдавааг улираан томилох шийдвэр гаргасныг Засгийн газрын гишүүдэд танилцуулж, кабинетын саналыг сонссон юм. Улмаар З.Дашдавааг танилцуулахаар АН-ын бүлгийн хуралдаанд оролцож байна.
Эдгээр асуудлуудаар УИХ дахь МАН-ын бүлэг мөн ээлжит бусаар хуралдаж, З.Дашдавааг улираан томилохыг дэмжээд байгаа юм
Д.ЖАРГАЛМАА







АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.