Нийгэм мэдээ

Годрон өвчний нөхөн төлбөрийн зөрүү болох 315 сая төгрөгийг малчдад энэ онд олгоно

Өнгөрсөн оны аравдугаар сард Дорноговь аймгийн Хатанбулаг, Хөвсгөл сумдын нутаг дэвсгэрт мал, амьтны гоц халдварт “Ямааны годрон” өвчин гарч 29 хот айлын 91 малчин өрхийн 14,252 толгой ямааг зориудаар устгалд оруулж, уг өвчний голомт, тархалтыг бүрэн зогсоох арга хэмжээ авсан.

Тэгвэл “Ямааны годрон” өвчний нөхцөл байдал, зориудаар устгалд оруулсан ямааны нөхөн төлбөрт шаардагдах зардлыг өнгөрсөн онд багтаан 2.8 тэрбум төгрөгийг малчдад олгуулахаар улсын төсвөөс шийдвэрлүүлсэн.

Одоогоор жишиг үнийн 90 хувийн нөхөн төлбөрийн 50 хувь болох 1,4 тэрбум төгрөгийг малчдын дансанд шилжүүлжээ.

Орон нутгаас малчдын амьжиргааг дэмжих зорилгоор нөхөн төлбөрийн зөрүү 10 хувьд шаардагдах 315,5 сая төгрөгийг 2025 онд олгохоор аймгийн ИТХ-аар баталсан байна.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 1, 2025 18:05

Хөөх ямар тансаг юм бээ

Холбоотой мэдээ

Back to top button