Нийгэм мэдээ

Цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуур унаж Замын-Үүд сумын эрчим хүч тасалджээ

Өчигдөр буюу 2025 оны 3 сарын 31-ний өдөр Замын-Үүд сумаас 80 км-ийн зайд, “Төхөмийн хөндий" гэх газарт байрлах 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуур унаж тус сумын эрчим хүч 100 хувь тасалдсан байна.

Уг асуудлаар Дорноговь аймгийн Онцгой комисс өчигдөр орой шуурхай хуралдаж, Замын-Үүд сумын 1-р хэрэглэгчдийг эрчим хүчээр яаралтай хангахын тулд дизель үүсгэврүүдийг аймгийн төвөөс тус суманд хүргүүлэх шийдвэр гаргасан юм.

Ингээд Дорноговь аймагт үйл ажиллагаа явуулж буй ААН, байгууллагуудад хүсэлт гаргасны дагуу Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийг хэрэгжүүлж буй “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК яаралтай арга хэмжээ авч, 250 кВа хүчин чадалтай дизель генераторыг зориулалтын өргөх машин механизм ашиглан зөөвөрлөж, 23:00 цагийн орчим үйлдвэрийн талбайгаас Замын-Үүд сум руу тээвэрлэн хүргүүллээ хэмээн Монгол газрын тос боловсруулах үйлдвэр ТӨХХК-аас мэдээллээ.

З.УЧРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button