Top StoriesУЛС ТӨРУлс төрийн мэдээ

Отрядуудаас 33 тогоочийг "Сургалтад суулгана" гэж хуураад фестивальд бэлтгэгч хийлгэх Х.Лхагвасүрэнгийн санааг Х.Нямбаатар мэдэж байсан уу

Хураангуй:

  • Хилийн цэргийн 33 отрядаас 33 тогоочийг "Тогоочийн зэрэг олгох сургалтад суулгана" гэж хуураад "UB food” хоолны фестивальд бэлтгэгч хийлгэж байна.

Дэлгэрэнгүй:

600 сая төгрөгийн төсөвтэй "UB food” фестивалийг энэ сарын 8-14-ний өдрүүдэд Сүхбаатарын талбайд зохион байгуулж буй.

Эхлээд тоон мэдээлэл хүргэе. Өдөрт 5000 хүнд хоолоор үйлчилнэ гэж тооцоолсон ч эхний өдөр 10, хоёр дахь өдөр 13 мянган иргэн үйлчлүүлсэн урьдчилсан тоон мэдээлэл байна. Дөрвөн тонн будаа, дөрвөн тонн шар лууван, өч төчнөөн тонн мах, сонгино гэхчлэн оржээ.

Тоон мэдээлэл дурдсан нь учиртай. Мянга мянган хүний хоолны, тонн тонноор бэлтгэсэн бэлтгэлийн ард хилийн цэргийн ангиудын тогооч нарыг дайчлан ажиллуулж байна. Ноцтой нь, монголын өнцөг булан бүрээс 33 отрядын тогоочийг ирүүлэхдээ "Тогоочийн сургалтад суулгаж, зэрэг олгоно. Узбекистан тогоочоос жор суралцана" хэмээн хуурчээ. Гэвч бодит байдал дээр сургалт биш фестивалийн хоолны бэлтгэгчийн ажил угтсан байна.

  • Тонн тонноор нь хоолны бэлдэц бэлдүүлэхдээ хилийн цэргийн ангиудын тогооч нар гэдгээ чандлан нууцлахыг үүрэгдсэн байна. Нийтлэг үйлчилгээний газрынхан нэрэн дор халхавчлан ажиллуулж буй юм.
  • Тэднийг олигтой хоол ундгүй шамдуулан ажиллуулахаас гадна "нийслэлийнх" гэх хянагч ажилчид насаар залуу тогооч нарыг загнаж, зодох ч үйлдэл гаргасан байна.
  • Хэдэн тоннын том тогоо угаахаас эхлээд хоол таваглах зэрэг бүх хар бор ажлыг хийжээ.
  • Сургалтанд сууж, тогоочийн зэрэг авах, хоолны шинэ жор сурах нь битгий хэл сертификат гэсэн цаас өвөртлөөд буцах чигтэй байна.

Энэ ажлын эзнийг хошууч генерал Х.Лхагвасүрэнг гэчихэд хол зөрөхгүй. Учир нь хоолны фестиваль энэ сарын 08-нд эхэлсэн, Х.Лхагвасүрэн 09-нд Хил хамгаалах ерөнхий газрын даргын албаа хүлээлгэн өгч, тэтгэвэртээ гарсан билээ. Товчхондоо ажлаа хүлээлгэж өгөхөөс өмнө монголын өнцөг булан бүрийн хилчин тогооч нарыг нийслэлийн ажилд "зарцлах" үүрэг, даалгавар түүнээс гарсан гэсэн үг.

Хожгорын Лхагвасүрэнгийн хувьд, 2016 онд Ц.Элбэгдоржоос “Бригадын генерал” цол, 2024 онд У.Хүрэлсүхээс хошууч генерал цол хүртсэн нэгэн юм.

Алс холоос хилийн цэргийн отрядуудаас тогооч нарыг хуурч авч ирээд хөдөлмөрийн мөлжлөг хийлгэсэн энэхүү үйлдлийг Хотын дарга Х.Нямбаатар мэдэж байгаа юу. Мэдсэн ч, мэдээгүй юм шиг царайлж байгаа юу. Эсвэл хуурч авчрах ажлыг хошууч генерал Х.Лхагвасүрэнтэй хамт хийсэн үү. Нэмээд энэ сарын 09-нд хошууч генерал Х.Лхагвасүрэнгээс ажлаа хүлээн авсан Ж.Бямбасүрэн мэдэж байгаа юу, отрядуудын тогооч нартаа анхаарал хандуулсан уу.

Ийм олон асуулт хариулт эрт байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
98 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Жанжин Сүхбаатао маань цэргээ өмөөрч сайд даргыг банздаж албан тушаалаас нь хөөх байсан байх даа

Зочин
Зочин
Reply to  Зочин

Хилийн цэргийн тогооч нар яасан их азтай юм бэ ? Ийм сайхан сурга лт дадлагад хамрагдаад, эх орны нийслэлийн төв талбайд, өөрсдийн гараар хийсэн сайхан хоолоор олон түмнийг дайлаад....
Хилийн цэргийн дарга нар овсгоо самбаатай, менеж мент сайтай ажилладаг юм бнаа.
Баяр хүргэе !

Зочин
Зочин
Reply to  Зочин

Чи битгий солиор. Хилчид чам шиг хийх ажилгүй хүмүүс үү тэ, хуцдаг муу халтар вэ.

Зочин
Зочин
Reply to  Зочин

хуц чи

Fuck you
Fuck you
Reply to  Зочин

Хуцдаг гичийг өөрийг нь ажилуулах пмсан

Зочин
Зочин
Reply to  Зочин

Нямбаатар бол нэг хотын дарга . Арми удирдаад тогооч нарыг авчруулаад үнэгүй зарах хэмжээний эрх мэдэлтэй хүн биш ! Цэргүүдэд энэ хооронд хэн хоол хийж өгсөн бэ гэдэг асуулт гарна ?

Зочин
Зочин
Reply to  Зочин

Мэддэг юмаа л бур!Арми гэж Монголд байхгүй. Зэвсэгт хүчин гэж бий. Хилийн цэрэг Хууль зүй, дотоод хэргийн яаманд харьяалагддаг юм.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Армийн гишүүн тогоочийг нэг хотын дарга үнэгүй зарахгүй !

Зочин
Зочин
Reply to  Зочин

Нэг хотын даргад харьяалагддаг гэж хэлээгүйд танк ю

Зочин
Зочин
Reply to  Зочин

Цэргийн ийм том а лбан тушаалтай хүн худ а л ярих буруу. Тиймээс хариуцлагаа үүрээд тушаад бууруулбал таарна. Та нар жирийн цэргүүдийг ажилтай нь холбоогүй зүйлээр зайлуулдаг. Энд бол ажилтай холбоотой худал ярьж хуурсан байна. Нямбаатар ч бас нэг хотын дарга байж армийн тогооч нарыг өөр өөр газраас дуудаж үнэгүй зарах барлаг болгох , арми удирдах хэн юм бэ ?

нямбаатарын IQ70л байх
нямбаатарын IQ70л байх
Reply to  Зочин

юугаа солиороод байгаа юм. Чи манай гэрт хүрээд ир би чамд гэр яаж цэвэрлэхийг хэлээд өгнө чи цэвэрлэнэ гэхээр чамд таалагдаж байна уу? Чи манай хоум партиг дуустал явахгүй аяга таваг уугаж хоол хүмүүст аягалж өгнө. Цалин малин яриад дэмий шүү. Бэлтгэгч хийж суралцана гэж юу байх уу. Даварцан юм бэ нэг хэсгийг нь хуурч мэргэжлийн тогооч нарыг бэлтгэгч хийлгэнэ хийлгээд нөгөө хэсэг тэр хоолоо зараад цайрцан луйварчид юм бишүү арай дэндүү

Зочин
Зочин
Reply to  Зочин

Зөв ш дээ

ЗзЗззочиночинз
ЗзЗззочиночинз
Reply to  Зочин

Зөв шүүдээ.Харин азтай тогооч нар бна харин бодитоор .5-6 хоногийн сургалт шүүдээ.Олон орны хоолны соёлыг түгээн дэлгэрүүлэх зөв ажил зохион байгуулсан бна.Хүмүүс өлссөндөө биш сонирхох гэж үзэж бгаа юм шүүдээ.хар энергитэй хүмүүс минь.аливаа юмыг сөрөг биш эерэг талаас нь харж дүгнэж бай..

Зочин
Зочин
Reply to  Зочин

Үхсэн хойноо.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Жанжин хэн? битгий мөөр

Зочин
Зочин
Reply to  Зочин

Сүхбаатао гэж хятад хүн үү ?

Нэргүй баатар
Нэргүй баатар
Reply to  Зочин

Хятадад Сүхбаатар нэртэй Хятад хүн нет харин Сүхбаатар цэвэр Монгол нэр болхоор Монгол хүн

өмгөөлөгч
өмгөөлөгч

за юун сүртэй юм вээ дандаа хүн шүүмжлэхээ бодно шинэ зүйл санаачилсан засаг дарга сайн байна

Зочин
Зочин

Үнэнээ хэлэх хэрэгтэй. Оролцох эсэхээ хүмүүс өөрсдөө мэдэг. Эсвэл оролцуулахын тулд ца лингийн нэмэгдэл ч юм уу санал болгож болно. Худал ярих хуурах нь хориотой гээд төрийн албаны дүрэмд заачихсан байгаа. Зөрчсөн хүн ёс зүйн хороогоор орно.

Ц.Нарантуяа
Ц.Нарантуяа

Нийслэлийн захирагч Нянбаатар !!! эрүүл хүн үү?

Зочин
Зочин

Цоо эрүүл хүн биш санагдах боллоо шүү

Зочин
Зочин
Reply to  Зочин

Цоо эрүүл хүн энэ дэлхийд байхгүй

Зочин
Зочин

Ene setgedel bichsen hvmvvs vnendee teneg garuud bain shvv dee hvn huurch mehlej ajiliin bairnaasan end abchiraad belteggech hiilgen gedeg bol vnendee doromjilol belteggech gedeg maan hool hiih materal beldej hool hiisen togoo shanag ugaahiig helen tvvnees hool hiihgvi shvv dee zvgeerel hotoor dvvren ajilgvi zaluus bain tolboroo dohirood hiilgvvl hiichin shvv dee zvgeerel vnegvi ajiltan bolgoson bain

Зочин
Зочин

Хүнийг хуурч болохгүй.

ган
ган

Яагаад тогооч нар энэ ажилд бэлтгэгч хйж болохгүй гэж. Юун сүртэй хөдөлмөрийн мөлжлөг луйвар гэж донгодно вэ. Нэг талаараа энэ чинь ажил мэргэжлийн бахархал, бүр муугаар яривал олон түмнийг хоол ундаар дайлж буй буянтай үйл, энэ үйлсэд өөрийн хувь нэмрээ оруулж байгаа хэрэг. Үнэндээ манай тогооч нар плов хийж чаддаггүй нь үнэн. Сайн сурчихвал өөрсдөд нь хэрэгтэй. Битгий дандаа үмхий амлаж мууг уриалж байхаа боль. Хөлсний бичээч минь.

Зочин
Зочин
Reply to  ган

Болно. Гэхдээ бэлтгэгч хийлгүүлнэ гэдгээ хэлэх хэрэгтэй. Энэ бол сургалт биш. Цэргийн хүн худал ярих хориотой байх. АНУ-н армийн эмэгтэй худал яриагүй ч өөрийн үзэл бодлоо илэрхийлсний төлөө халагдаж байхад энэ зэргийн албан тушаалтан хүмүүсийг хуурч залилвал бам халагдах ёстой!

Зочинзочин
Зочинзочин

Хил дээр цөөн хүний дунд байдаг тогооч нар олон хүн бужигнаж шуугисан газар хэдэн хоног хоол бэлтгэх, зөөх дадлага хийх сайн. Ажилласан цалинг нь өгөх байлгүй. Тогоочийн үнэмлэх аваад, плов болон бусад хоол яаж бэлтгэж хийдгийг практик дээр нь биеэр үзэж сурч авсан байх. Азтай тогооч нар байна.

иргэн
иргэн

Нямбаатарын *балаг*дуусахгүй юм,,,,

Зочин
Зочин

Наад лалар лхагвасүрэнгээс чинь лалар санаа л гарна шд. Эртхэн зайлуулах байсан юм

Нэргүй баатар
Нэргүй баатар

Миний Хилийн цэргийн -р Отрядад тогоочоор ажилладаг эгч маань УБ хотод ирж энэ хотын захирагчын албанаас зохион байгуулж байгаа сургалтанд хамрагсандаа маш их баяртай байгаа шүү. Хөдөө хязгаар нутагт улсынхаа хилийн харуул хамгаалалтанд Хилчин дайчидтайгаа хамт алба хаадаг. Гэвч бидэнд нийслэл хотдоо очих тийм боломж олддоггүй харин сайхан боломж гаргаж аав,ээж ах,дүү,найз нөхөдтэйгээ уулзаж Хүний сэтгэлийн Ган төйлагдаж байна .Энэ арга хэмжээнд биднийг оролцуулсанд хувиасаа гүн талархал илэрхийлье.
Хилийн -р Отрядын тогооч .........
2025-4- 12

Зочин
Зочин

Бүгд л мэдэж байгаа ш дээ. Цалин томилолт, урамшуулалыг нь бодож олгох хэрэгтэй. Ийм янзаар хүнээр боолын хөдөлмөр хийлгэж буй Нямбаатарт бас арга хэмжээ авах хэрэгтэй.

өнөрөө
өнөрөө

Нийслэлийн нийтлэг үйлчилгээний гэх газар бол үе үеийн хотын дарга түүний албан хаагчдын мөнгө угаадаг ганц газар…. , тэнд саяхан нэг тэтгэвэртээ гарсан цэргийн хүн томилогдсон бсан… үүнийг шалгах хэрэгтэй!!!!!

Зочин
Зочин

Заа муу хэдэн цэргүүдийг хоол нойргүй зүтгүүлж яаж тамалсан болоо ? ..Би ч гадарлаж л байна..Цэрэгт бэлтгэгч хийж л явлаа ..

Зочин
Зочин

Арай л муухай хуурчээ

Зочин
Зочин

Цэргийн газраас тогооч дайчилж бгаа нь цалин егехгvй гэсэн vг л дээ

Зочин
Зочин

Энэ дарангуйлагчийн хотын даргаас чөлөөлье өө иргэдээ

Зочин
Зочин

Ийм нүсэр том арга хэмжээнд оролцож бгаа нь залуу тогооч нарт ховор сайхан сургалт дадлага, бараг нэгэн насны бахархал болно ш дээ !
Битгий ингэж хов хөөцөлдөж бай,үүнийг бичсэн сэтгү үлч ч бас сэтгэх чадвар тааруу л нөхөр ажээ.

Зочинзочинзочин
Зочинзочинзочин

Ард түмэн чинь ямархуу аж төрж байгаа мэдэж байна уу малууд МИНЬ маш өлөн зэлмүүн амьдарч байна даа ЦАЛИН ТЭТГЭВЭР ТЭТГЭМЖ ГРУПП ЭЭ НЭМЧИХ ХҮРЭЛСҮХ ЭЭ ЧИ АМЬД УУ НЭГ ЮМ ДУУГАРААЧ царай алдан зүдэрч байна тэтгэвэр тэтгэмж ээ нэмчих ээ ХҮРЭЛСҮХыг дахиж СОНГОХГҮЙ шүү

Дээгий
Дээгий

Лхагвасүрэн гэж энэ генерал их мундаг хүн юмдаа, төрийн төлөө, хилийн төлөө төрсөн хүн шиг л юм. Хүндэтгэл төрөөд байх юм. Ийм хүмүүсийг сайхан ажиглаж байж бичээрэй, гомдоогоод яахав дээ. Дээр үед Сүүж уулын амралтад фестиваль болж 21 аймгийн хилчин тогооч нар цуглаж 7 хоног бэлтгэгч ч хийсэн бэлтгэл ч хийсэн, их юм сурдаг юм билээ. Томоохон ийм арга хэмжээнд аль болох л олон тогооч оролцуулж байх хэрэгтэй, гэтэл тун цөөн хүн оруулж бодвол айсан л байхдаа.

Зочин
Зочин

Албадан хөдөлмөр хийлгэхийг хориглосон хууль бий.

Зочин
Зочин

УБ-н мээрт 1,6 сая хүнээс нь оролцуулчих бэлтгэгч олдоогүй гэхэд үнэмшилгүй.

Зочин
Зочин

Арай

Бакытхан
Бакытхан

Анги отрядын тогооч нарт сайхан дадлага сургалт болох юм байна. Мөнгө идэж уусан биш шүүмжлэх юмаа олж дэ. Тэр олон мянган хүнд үйлчилж байгаа нь сургалт дадлага биш юмуу? Плов хийхийг, олон түмэнд яаж үйлчилэхийг сурч байна. Тэтгэвэрт гараад амьдралд нь хэрэг болно.

Зочин
Зочин

Бид Монгол хоолоо голж гадаад хоол идэх юмүү үгүй шүү Монгол хоол ариун шүү

Зочин
Зочин

oligtoi zuil bish baih. Baahan muudsan mah daldruulsan baih. Talbai orj hool ideed hordlogo awsan humuus sanalaa bicheerei.

Мөнхөө
Мөнхөө

Ядахад ногоогоо угааж бгаад арилгадаг гэдгийг сураа блгүй дээ.Шашлыкны махыг амталж сурсан.Махыг хальс цөвдлөөс нь салгаж пловны мах хэрчиж сурсан.Пловыг их хэмжээгээр яаж хийх вэ гэдгийг харсан.Огт үзэж хараагүй хүний хажууд бол их л юм сурсан байх ёстой доо.Тэр самса гээд хоолыг яаж хийхийг харсан.Өөрсдөө шинэ юм сурья гэвэл их л сурах юм бсан даа.Ял юм шиг бодож ярвалзаад бвал юу сурах вэ дээ!Узбек тогоочоос сураад авах юм их бсан шүү манайхааннн.Юм болгоныг битгий ингэж харлуулж бай.

Зочин
Зочин

нянбяктар пязьда монголд гай болж идэж хандаггүй шээс вэ

Иргэн
Иргэн

МАН-АН-Н мафиуудын ажил үргэлж дампуу байдаг!!! Төр хоол хийнэ!!! !!! Кк

Зочин
Зочин

Давраад байгаарай хүний хөдөлмөр, хүч ,цаг бүгд мөнгө шүү дээ ?!! Төсөвийн тогооч нар маш цалин багатай бдаг юм бна лээ. Тэгэхээр бараг үнэгүй ажиллуулсан гсн үг шүү дээ Цалин мөнгийг нь шударгаар бодож өгөөрэй Бэлтгэл хийсэн юм бол юугаа сурдаг юм

Ганцэцэг
Ганцэцэг

Нямбаатар эрүүл бус юм байна. Энэ олон тогооч нар сүүлд нь элдэв зүйл гаргах ёстойг мэдэхгүй байна гэж юу байхав .Нямбаатар дарга зайгаа тавих цаг ирсэн юм шигээ. Их янз янзын зан суртахуун гаргах юм даа.Төрийн гишүүн мөртлөө өөрийн зоргоор хотын дарга хийгээд байгаа юм бишүү.хойшид юу болох бол доо

Зочин
Зочин

33 тогоочийг хуурч талбайд бэлтгэгчээр ажиллуулжээ Аргаа барж дээ зайлуул

Бат
Бат

Үндсэн хуулиндаа парламентаа 2 танхимтай болгож ард түмэн төрөө хянахгүй бол төрд орж тэр бумтан болох цуваа тасрахгүй улс хөгжихгүй тусгаар тогтнол маань ч яаж мэдэх нь ард түмэн минь шаардаач

Еээ хүүрээ
Еээ хүүрээ

Муусайн лаларууд. Ард иргэд гудамжины хоол болоод худалдаа хийж болохгүй. Харин төр болохоор хачин лалрын өнгө үзэмжгүй амт чанаргүй юм болгоныг хичнээн тэрбум, саяаар нь хэнийгч үгийг сонсохгүйгээр дур мэдэж хийнэ. Бүр арай даварчисан уу! Суусан сандалаасаа бууж ард иргэдийн алхаж хэвтэж буй газар дээр бууж ирнээ муу сайн лалрууд

ҮГЛЭЭ ӨВГӨН
ҮГЛЭЭ ӨВГӨН

Арын хаалганы Генералууд.олширж байна.
Байлдаж үзээгүй.хүн.Генерал гэхэд хэцүү.баймаар!?

ЗочинЗОЧИН
ЗочинЗОЧИН

ХООЛ Ч БУЯНТАЙ Л АЖИЛ Л ДАА. ХҮНИЙ ХОДООД ДҮҮРГЭДЭГ.

Зочин
Зочин

Хоолны фестивал дуусахаар үргэлжлүүлээд сургалтанд хамрах блгүй дээ. Ямар ч гсн энэд оролцсоноороо маш их дадлага туршлага хуримтлуулж бгаа даа

ганбат
ганбат

хэд хоногт бодитоор нь харж оролцсон тогооч нар бол цэргуудээ хооллочих жортой хоцроо байлгуйдээ,овсгоо самбаатай байх хэрэгтэй

Зочин
Зочин

юун сүртэй юм вэ.их бага гэхээс тогооч нар өдөр бүр л хийдэг ажил шүү дээ.ялангуяа цэргийнхэн массын хоол бэлтгэж хийхдээ хэний ч нүүрийг улайлгаж чихийг халууцуулахгүй сайн сонголт хийсэн бна.тодорхой хэмжээний цалин хөлс авч бас бага ч гэсэн зүйл мэдэж авч байгаа

Шеф тогооч
Шеф тогооч

Энэ сэтгүүлч ажил сурахад ямар дараалал байпагийг мэдэхгүй байж тэнэг юм ярьж амьтан үймүүлж бахаа хангаж бна. Ядаж гэрийн эзэгтэй эм хүн хоол юунаас эхэлдэгийг мэдмээр гадуур хооллож гэрийнхнийхээ гэдэс ходоодыг алдаг ажилгүй авгай бололтой. Тогооч хүн хийх хоолныхоо материалыг яаж бэлтгэхээс хоолны амт чанар шууд хамаардаг. Шинэ хоол хийж сурахын тулд юуг яаж бэлтгэхээ сурсан байх ёстой

Зочин
Зочин

Хоолны тухай энд яриагүй байна шүү. Тогооч гээд заавал тэнэг байх албагүй ! Сайн бод ! Дахиад унш !

fuck korean
fuck korean

Цуйван фестиваль хиййгээсэй

Зочин
Зочин

.

Зочин
Зочин

Будааполовбаатар гэж хотын дарганцар новш шүү дээ

зочин
зочин

Хаврын хавсарганаар хотын дарга маань ард иргэд нийслэлчүүддэ их сэтгэл гаргажээ үүний орон 5-8 сар дуустал Жзбекстанаас бүх төрлийн жимс ногооны худалдаа зах ажилуулсан бол шороотойтостой будаатай хуурганаас илүү байр байсан даа

Гайхав
Гайхав

Күэ нээрээ ёрын хүмүүс шүү!! Хоолны л хэрүүл хийгээд байх юм.Матeриал юмны мөнгө нь гэж байна биз дээ! Ёстой бүтэхгүйээ!!Идэх уухын дон туссан өлөн хулгайч нараас болж зүгээр мэдээ ч унших боломжгүй дандаа бузрын хэрүүл!! Чёрт

зочин
зочин

Тогооч нараас нь асуугаач, хэрэгтэй газраа ирж туршлага сууж гэж л бна лээ ш дээ.

ЭГЭЛ НЭГЭН ...
ЭГЭЛ НЭГЭН ...

Сайн бэлтгэгч байж л сайн тогооч болно бх даа .Бүгдийг бүү үгүйсгэ л дээ ... харин ч их азтай хүмүүс энэ сургалтад хамрагджээ .

Хуяг
Хуяг

Юу нь болохгүй гэж.. Аль ч улсад ийм томоохон арга хэмжээнүүдэд цэргийнхэн дайчлагдан ажилладаг

Зочин
Зочин

хотын нийтлэг үйлчилгээний газрын дарга гээд Баттулга билүү гээд хазгай хэлтэй хуучин хилийн цэргийн нэг хошууч бий. Нямбаатарын гарын хүн, хамаг ар гэрийн ажлыг нь нугалдаг нөхөр бий. тэр л зохион байгуулсан болж таарлаа

Зочин
Зочин

Ичиж үхээсэй бузарууд юмаа

Zoshin
Zoshin

Энэ хэний бизнис юм Эргүү Нямбаатарын ажил биш үү Энэ их мөнгийг хэн угаагаад байгаа юм

Холбоотой мэдээ

Back to top button