НИЙГЭМНийгэм мэдээ

Э.Содномпилжээ дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэв

Норвеги Улсын Драммен хотноо “Classic” хэвтээ шахалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 2025 оны тавдугаар сарын 18-26-ны өдрүүдэд үргэлжилж буй.

Насанд хүрэгчдийн ДАШТ-ий 120 кг-ын жинд  Хөдөлмөрийн баатар МУГТ ОУХМ Э.Содномпилжээ 250 кг шахаж мөнгөн медалийн эзэн боллоо. ДАШТ-ээс Монголын баг тамирчид алтан медаль гурав, мөнгөн медаль хоёр, хүрэл медаль гурав, нийт найман медалийг одоогоор хүртээд байгаа юм байна.

Тэрбээр Парис 2024 паралимпын наадмаас мөнгөн медаль хүртсэн байсан билээ. Тухайн үед онгоцны буудлаас угтан авч баярын сэтгэгдлийг хуваалцсан яриаг дараах линкээс унших боломжтой.

Г.МИШЭЭЛ

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button