Монголын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг 2026 оны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн Хэнтий аймгийн Чингис хотод болохоор болжээ. Тэмцээн ирэх оны нэгдүгээр сарын 23-25-ны өдрүүдэд Хэнтий аймгийн спортын ордонд болох аж. Тэгвэл тэмцээнд өсвөр үеийн буюу 15, 16, 17 настай тамирчдыг оролцохыг зөвшөөрчээ.
Ташрамд, Хэнтий аймгийн Биеийн тамир, спортын хороо энэ жил “Бөртэ чоно-2025” наадмын шилдэг спорт хороогоор шалгарсан. Тэгвэл эрэгтэйчүүдийн 49, эмэгтэйчүүдийн 34, холимог багийн ангиллын 12 дах удаагийн улсын аваргууд тус аймагт тодрохоор болж байна.
Б.АЗЖАРГАЛ













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.