Жүдо бөхийн 2026 оны УАШТ-ний холимог багийн төрөлд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа “Сүлд” спорт хорооны баг, тамирчид хүрэл медаль хүртлээ. “Сүлд” спорт хорооны багт дэлхийн аварга Ц.Цогтбаатар, дэлхийн хошой медальт, МУГТ Л.Энхрийлэн, өсвөрийн дэлхийн аварга М.Цэндбазар, Азийн АШТ-ий хүрэл медальт О.Хүслэн, үндэсний бөхийн Улсын заан Б.Серик, Н.Амартүвшин нар хүч сорьж, барилдав.
Тэд хүрэл медалийн төлөөх барилдаанд “Хилчин” спорт хорооны II багийг ялсан юм. Энэ оны жүдо бөхийн УАШТ-н сүүлийн өдрөө Чингис хотод үргэлжилж байгаа бөгөөд холимог багийн барилдааны аваргууд тодорсноор тэмцээн өндөрлөх юм.
Б.АЗЖАРГАЛ













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.