УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Я.Содбаатар, Н.Учрал нар Ерөнхийлөгчтэй уулзахаар орлоо

Eрөнхийлөгч У.Хүрэлсүх холбогдох албан тушаалтнуудыг өрөөндөө дуудаж өвөлжилтийн нөхцөл байдал, эрчим хүчний асуудлаар хуралдаж байна.

Тус хуралд УИХ-ын дарга, МАН-ын ЕНБД, Засгийн газрын сайдууд, зарим ТӨХК болон агeнтлагийн дарга нарыг дуудан Хархорум хотын дарга нар оролцож буй юм.

Өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал цаашид хүндрэх магадлалтай байна. Тиймээс эрсдэлийг бодитоор үнэлэх, мэдээллийг цаг алдалгүй солилцох нь хүмүүнлэгийн хариу арга хэмжээг шуурхай, үр дүнтэй хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой. Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу цасны зузаан, нягт, агаарын температурын олон жилийн дундажтай харьцуулсан мэдээлэлд үндэслэн хийсэн үнэлгээгээр 9 аймгийн 36 сум цагаан зудтай, 16 аймгийн 54 сум цагаанаар зудархуу байгаа тухай албаныхан мэдээлээд буй. Иймд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын сайд нар болон зарим ТӨХК, агeнтлагийн дарга нартай өвөлжилтийн нөхцөл байдал, эрчим хүчний асуудлаар хуралдаж байгаа аж.

Мөн сүүлийн найман хоногийн хугацаанд хүйтний эрч чангарсан, ДЦС-4 дээр гэмтэл гарсантай холбоотойгоор Нийслэлд 1.5 цагийн хугацаатай цахилгаан, дулаан, усны хязгаарлалт хийсээр ирсэн билээ. Тус гэмтлийг өчигдөр бүрэн засварласан гэх боловч өнөөдөр ч гэсэн цахилгаан тасрах хуваарьтай байгаа билээ.

Ташрамд, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хувьд өнгөрөгч амралтын өдрүүдээр Дундговь аймгийн Мандалговь хотод ажиллаж, иргэд, малчидтай уулзан, Тэмээчдийн улсын V зөвлөгөөнд оролцсон билээ.

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

2 түгжил бас хэнийг хорлох хор нь болж яваа болдоо

Зочин
Зочин

Daisogiinhan hovd must sumiin buzar guilagchinguud

Кэкэкэкэ
Кэкэкэкэ

ОюунЭрдэнэ шиг хутга ханцуйлж оров.

Зочин
Зочин

Ороо л бз дэ.юу нь сонин бгаан.2 давхарын нойлд содбаатар шээлээ гэхү

Зочин
Зочин

Хоёр долдой

Холбоотой мэдээ

Back to top button