Б.Чойжилсүрэн: Улсаараа хөлдөхгүйн тулд хязгаарлалт хийхээс өөр арга байхгүй
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн өвөлжилт, эрчим хүчний асуудлаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй уулзсаны дараа мэдээлэл өглөө.
Ингэхдээ "Ерөнхийлөгчтэй уулзаад гараад ирлээ. Ой модыг хөгжүүлэх үндэсний хорооны хурал болж, Ерөнхийлөгч ахаллаа. ДЦС-4 дээр дөрөвдүгээр зуух үлээлттэй яваад байсан юм. Сүүлийн хоногуудад чадлын дутагдалтай байсан учир гэмтлийг нэг, нэгээр устгаад явж буй. Өнөө орой оргил ачааллыг давуулаад дөрөвдүгээр зуухыг зогсоож, засвар хийнэ. Ер нь л хязгаарлалт хийхгүйн төлөө ажиллаж байна. ДЦС-4-ийнхний зүгээс 48 цаг шаардлагатай гэж байгаа. Бид аль болох богино хугацаанд гэмтлийг засварлана.
Т.Доржханд сайд бид хоёрыг огцруулаач ээ гэж Ө.Шижир гишүүн шаардлага хүргүүлж байгаа юм билээ. Би өөрөө цөөнхийн гишүүн байсан хүн. Чадлын дутагдалд орсон, хязгаарлалт хийж буйд олон нийт дургүйцэж байгаа нь мэдээж. Тиймээс сөрөг хүчний хувьд таатай боломжийг ашиглаж, улстөр хийхийг бол ойлгож байна.
Хамгийн чухал асуудал бол чадлын дутагдалд орсон энэ цаг үед хөлдөлт үүсгэж болохгүй. Хөлдөлт үүсвэл одоо байгаагаас илүү төвөгтэй байдал үүснэ. Хоёрдугаарт, хэрэглээг хязгаарлаж явахгүй бол систем маань өөрөө тэг зогсолтод орох эрсдэл бий. Тэгвэл Улсаараа цахилгаангүй болох хүндрэл гарна. Энэ хоёр хүндрэлийг эхний ээлжид манай эрчим хүчний салбарынхан анхаарч байгаа. Тиймээс хязгаарлалт хийхээс өөр арга байхгүй.
Ерөнхийлөгчид эрчим хүчний салбарт үүссэн нөхцөл байдлын талаарх цаг үеийн мэдээллийг өгсөн. Хариуцлага тооцох эсэхийг хэлж мэдэхгүй. Миний зүгээс "та надад хариуцлага тооцох уу" гэж асуугаагүй" гэлээ.
О.ОНОН















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Чойжоо үнэхээр том бнаа. Намайг хэн яахын бэ л гэж байна.
iim um yarij baigaa huniig hedii boltol bailgah gesen umee hurelsugsger ee?
Ягд та нар хийх ёстой цаг хугацаанд нь засварын хийхгүй дүн өвлийн хүйтэнд ийм хүнд байдалд улс орноо оруулав ..хулгай чинь үнэндээ хэтэрлээ дээ хулгайч нараа. Хэлэх муу үг олдохгүй цаазын ял сэргээсээ цаазын тавцан др зогсож байхыг чинь харах л үлдлээ дээ...
"та надад хариуцлага тооцох уу" гэж асуугаагүй" аймар тавласан байна ш д бараг л чи барах уу гэсийм биш үү. ТОМ БАЙНА ДОО ЧОЙЖОО ДҮГЖҮҮ сайд
Мэдээж ерөнхийлөгч аль нэгэн сайдад шууд хариуцлага тооцох эрх хуулиар байхгүй ч дефакто ерөнхий сайдад даалгавар өгөөд хариуцлага тооцуулах боломж бол бүрэн байгаа л даа. Тэгэж харин чадах уу эсвэл ногоон Чойжоо ам руу нь хахтал мөнгө чихээд үлдэх үү гэдгийг одоо л харъя даа.
Энэ их хүйтэнд шалны халаалт энэ тэр гээд хамаг юмаа зах замбараагүй залгасан биз.Хязгаарлалт хийх нь зөвшдээ.
Энэ пизад УИХ, Засгийн газраас зайлуулдаг арга байдаггүй юм байх даа
Zun nair naadam hesch mungu idej yvahdaa eniigee bodohgui yasiin, setgelgui iim ymmnuudaa zailuulaach
Засвар хийчихсэн одоо гайгүй тог тасрахгүй нтр гээд байгаагүй билүү.
Зунжингаа нутаг усныхаа ойг тэмдэглээд явж байхын оронд энэ харгис улиралд ард түмэн чинь даарна хөрнө гэдгийг бодож байгаагүй хэрэг үү?