Зэсийн цогцолбор барьж болзошгүй 4 компанийн нэг нь авлигын хэрэг үйлдэж, $150 саяыг төлж байжээ
Үе үеийн Засгийн газруудын байгуулахаар зэхсэн ч бүтээгүй Зэс боловсруулах үйлдвэртэй болоход нэг алхам ойртжээ. Учир нь уг цогцолборыг барих тендерт 13 компани санал ирүүлснээс эхний шатанд Хятадын гурав, Швейцарын нэг компанийг шалгаруулсан байна. Үүнээс нэг нь гүйцэтгэнэ гэсэн үг.
Уг цогцолборыг барих өртөг нь нэг тэрбум доллар. Монгол мөнгөөр 3.5 их наяд.
Тэгвэл Монголчуудын 40 жилийн эрмэлзлийг бодит болгох магадлалтай дөрвөн компанийн мэдээллийг хүргэе.
БНХАУ-ын Эн Эф Си (NFC) компани;
1983 онд БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн зөвшөөрлөөр байгуулагдсан уг компани ган, зэс, алт/өнгөний үйлдвэр, боловсруулалт, уул уурхайн төслүүд дээр ажиллаж байсан туршлагатай. Гадаад барилга угсралт, инженерчлэлийн чиглэлтэй төрийн өмчит аж ахуйн нэгж. Шэньжэньгийн Хувьцааны Биржид бүртгэлтэй. 50 гаруй улс, бүс нутагт ажилладаг. Монгол улсад өмнө нь ажил гүйцэтгэж байгаагүй.
БНХАУ-ын Жянши Коппер (Jiangxi Copper) компани;
БНХАУ-ын хамгийн том интеграцчилсан зэс олборлолт, баяжмал, хайлуулах, боловсруулалтын компани бөгөөд Дэксинг (Dexing) болон бусад томоохон уурхай, үйлдвэрийн үйл ажиллагаа явуулдаг. 1979 онд эхэлж, 1997 онд Шанхайн хөрөнгийн биржид бүртгэгдсэн. 26,000–32,000 ажилтантай, 2024 оны орлого нь $72.5 тэрбум орчим байжээ.
БНХАУ- ын Ляньтоу Нью Энержи Технологи (Liantou New Energy Technology), Чайна ЭнФи Инженеринг Корпораци (China ENFI Engineering Corporation), Шаньси Нортерн Коппер Индастри (Shanxi Northern Copper Industry) гэсэн 3 компанийн түншлэл;
China ENFI Engineering Corporation нь 2006 онд байгуулагдсан. Инженер, уул уурхай, металлургийн EPC, шинэ эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Харин Shanxi Northern Copper Industry Co. Ltd. нь 2002 онд байгуулагдсан зэс олборлолт, баяжмал, металл боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг байна. Тус гурван компани манай улсад бүтээн байгуулагдах гэж буй Зэсийн үйлдвэрийг ихээхэн сонирхож, ийн нэгдэж тендерт оролцжээ.
Швейцар Улсын Гленкор Интернэшнл ЭйЖи (Glencore International AG) .
1974 онд байгуулагдсан. 30 гаруй оронд үйл ажиллагаа эрхэлдэг. 150 мянган ажилтантай. Металл, эрчим хүч, хөдөө аж ахуй зэрэг төрөл бүрийн түүхий эдийн олборлолт, боловсруулалт, худалдаа, маркетингаар дэлхий даяар үйл ажиллагаа явуулдаг компани аж. Нэмж тодруулахад, 2011 онд Конго улсын засгийн газартай холбоотой хээл хахуулийн асуудлаар Швейцарын Прокурорын газарт шалгагдаж, CHF 2 сая торгууль, USD 150 сая нөхөн төлбөр төлөхөөр болж байжээ.
Энэ үйлдвэр байгуулагдсанаараа Эрдэнэт үйлдвэрээс гарч байгаа зэсийн баяжмалыг бүрэн боловсруулж, жилдээ 120 мянган тонн цэвэр зэс үйлдвэрлэж, жилдээ 2 тэрбум ам.долларын катодын зэсийн экспортын орлого олох боломжтой болох тухай албаныхан мэдээлж байсан юм. Мөн дараах үр дүнд хүрэх төсөөлөлтэй буй билээ.
- Монгол улс дотооддоо үйлдвэрлэсэн зэс, түүгээр хийсэн бүтээгдэхүүнээр өөрийгөө бүрэн хангаж, эцсийн бүтээгдэхүүн экспортлогч орон болно.
- Тухайн үйлдвэрийг дагалдан туслах үйлдвэрүүд, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч жижиг, дунд үйлдвэрлэл хөгжинө.
- Үйлдвэрлэлд байгаль орчин, нийгэмд аюулгүй техник, технологи нэвтэрнэ.
- Зэсийн баяжмал хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэрээс техник технологи, ажлын байр, эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны стандартуудыг эзэмшсэн, дотоод, гадаадын хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөхүйц дадлага туршлагатай ажиллах хүчин бий болно.
- Их дээд сургууль болон техник мэргэжлийн сургуулиудын сургалтын хөтөлбөр шинэчлэгдэж, шинэ төрлийн мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх тогтолцоо бүрдэнэ.
- Экспортын болон импортыг орлох бүтээгдэхүүний нэр төрлийг шинээр бий болгосноор манай улсын гадаад худалдааны тэнцэлд эерэг нөлөө үзүүлнэ.
- Орон нутагт 759 шууд ажлын байр шинээр бий болгоно.
Өнгөрсөн найман сард Ерөнхий сайд Г.Занданшатарын захирамжаар Монгол Улс зэс хайлуулах үйлдвэрийг барьж байгуулах ажлын хэсгийг байгуулсан. Тус ажлын хэсгийн ахлагчаар Шадар сайд С.Бямбацогт ажиллаж буй билээ.
О.ОНОН















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Daisogiinhan hovd must sumiin buzar guilagchinguud
Ene. Sharuud dunduur ni orhoor ym hereg bdgiin bee. Zaaval ene hediig tetgeh shaardlaga bn uu oyu tlgoigoo hrldaa vet hiih heden sain engineer taalingiin hangalttai uguud l hytduudaar bariulaldaa uursduu buteegdhuuniig ni avhiim chin naadah chin zasgaas ni mungu ni shuud griiahdee uchraa olood irne naad heden shar tolgoitnud chin horvood bhgui hosgui urtguur zeel olj itcheed uursudduu bonus bicheed l suuj bh ulsuudshdee hezee oilgnoo iluu yum yuchig bhgui yag ene technolog deer
Эхний, сүүлчийн хоёр компаний аль нэг байж болох юм. Уг нь Швейцарийн менежмэнт мундаг л даа
Бямба Цогтын хийдэг бүтээдэг гэж юу байхав бөөн авилгал нэхээд л төсөл зогсоно доо
Авилгал өгдөг крмпанийг нь сонгонодоо харж байгаарай
Дэлхийн шилдэг технологиор буюу финландын технологиор барихад 600-700 сая доллар болно гэсэн тооцоолол ТЭЗҮ дээр өмнө нь гарсан байсан. Муу Хятад технологиор хийгээд 400-500 сая доллар хятадуутай нийлж гулгуулахаар шийджээ.
Ха ха ажлын хэсгийн ахлагч нь энэ нөхөр бол дууссан гэсэн үг. Очиж очиж энэ өлөн
Хятадууд их хэцү дээ.дээрэнгүй.
Аль эрт зэсийн үйлдвэр барьж болох байсан, гэвч МАН -АН мафиуудын хулгай луйвар зогсох гээд байсан учираас МАН хүсээгүй