Г.Цэндсүрэн: Цахилгаан тасарсан ч нарны эрчим хүчээр сумаа бүрэн хангадаг боллоо

Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын засаг дарга Г.Цэндсүрэнтэй холбогдож тодрууллаа. Тус сум цахилгааны хязгаарлалтад орох боломжгүй. Учир нь цахилгаан тасарсан тохиолдолд нарны эрчим хүчээр сумаа хангаж байна.
Тэрбээр, "Хувьд шилжсэн Дархан, Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ компани 2023 онд уг төслийг хэрэгжүүлэхээр танилцуулсан. Энэ хүрээндээ газрын хүсэлт гаргасан юм. Бид дэмжиж хууль ёсны дагуу газар олгосон.
Одоогоор улсын комисс хүлээж аваагүй байна. Ирэх дөрөвдүгээр сард ажиллаж, хүлээж авна гэсэн. Сая туршсан. Маш амжилттай боллоо. Одоо манай сум цахилгааны хязгаарлалтад орохгүй гэсэн үг. Өөрөөр хэлбэл, цаашид бүрэн боломжтой буюу эрчим хүчний дутагдалд орох боломжгүй болж байна.
Төслийн гүйцэтгэл саяхан оны өмнө дууссан. Амжилттай туршаад байгаа нь энэ. Одоогоор гар шилжүүлэгтэй байгаа. Комисс хүлээж авмагц бүрэн автомат болох юм. Өөрөөр хэлбэл цахилгаан тасарсан тохиолдолд автоматаар батарей руугаа шилжээд эрчим хүчээ өгнө. Нарны эрчим хүчээр сумыг хангана гэсэн үг" гэлээ.
Д.УЛСАА















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Тасарсаг үед биш байнга худалдаж авч байж л сэргээгдэх эрчим хүчээ дэмжмээр юм.
1-2 жилд цөөн хүн амтай сумд, 3-4 жилд томоохон сумд нар салхи нөөцлүүрийн эрчим хүчээр хангах ажлаа хувьд өгчих хэрэгтэй. Сайхан болно доо. Хүсэхгүй байгаа эрх мэдэл бий л байх. Заавал ялах хэрэгтэй.
Дархан Сэлэнгийн бүх хэрэглэгчийг ингээд наранд шилжүүлчихсэн юмсан. Чойжоог царай алдахгүй. Хэнд ч авилга өгөхгүй. Амар.
Энэ ДСЦТС компани чинь бантан хэлт Цэнгэлийн хувийн юм гэсэн шүү.
ДСЦТС ХК-аас сум бүрт үе шаттайгаар зохион байгуулж эхэлж байгаа юм. Өнөө үед чухал хэрэгтэй төсөл байна шүү
Нарны зай хураагуураар эрчим хүчээ шийдэж чадахгүй ш дээ. Халаалт чинь унаад аюул болно. Тийм учраас өвөл Улсын Комисс хүлээж авахгүй байгаа юм. Бөөн хэл ам гарна гээд.
Их өндөр өртөгтэй л дөө ашиг нь хэр байдаг юм
Өртөг багассаан ашигтай гардаг болсон шүү
Daisogiinhan hovd must sumiin buzar guilagchinguud
Боломж, эрсдэл хоёроо ялгаж ойлгож сурчихаад мэдээ бэлтгэж баймаар байна,