“Т.Доржханд, Б.Чойжилсүрэн нарыг огцруулахгүй бол ЗГ-т хариуцлага тооцох акцыг үндэсний хэмжээнд өрнүүлнэ“

Ардчилсан намаас Пүрэв гараг бүр хийдэг "4/11" мэдээллийн цагаараа бизнесийн орчны доройтлын талаарх тоо баримт, Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн хэрэгцээ шаардлага болон цаг үеийн нөхцөл байдал ба Ардчилсан намын улс төрийн байр суурийн талаар мэдээлэл өгсөн юм
Энэ үеэр намын ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгч Д.Амарбаясгалан "Өнөөдөр үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор эрх баригчдад хандсан улстөрийн байр сууриа илэрхийлэхээр хүрэлцэн ирээд байна.
2016 оноос хойш гурван парламентад эрх баригчид нийтдээ 170 гаруй их наяд төгрөгийн төсвийг захиран зарцуулсан байна. Сүүлийн гуравхан жилийн хугацаанд төлөвлөсөн байдлаар 70 орчим тэрбумыг зарцуулах төсөвтэй. Гэвч эрх баригчид өнөөдөр нэг ч цахилгаан станцыг ашиглалтад оруулаагүйгээр барахгүй, өвлийг ард түмний, айл өрхийн нуруун дээр үүрүүлж, тогны хязгаарлалт, тасалдалтыг хийж байгаа нь үнэхээр зохисгүй үйлдэл гэж үзэж байгаа. Үүнээс гадна маш их хэмжээний төсвийг захиран зарцуулж байгаа хэдий ч нийгэм эдийн засагт гарсан бодитой өөрчлөлт байхгүй байгаа энэ үед төрийг улам данхар болгож, 30 гаруй сайдтайгаар данхайлгаж байна. Үүнд Ардчилсан нам, Ардчилсан намын бүлгийн гишүүд шүүмжлэлтэй хандсан. Энэ утгаараа УИХ-ын Ардчилсан намын бүлгээс дэд сайд нарын асуудалд байр сууриа илэрхийлж, томилгоог эргэн харахгүй бол ЗГ-т хариуцлага тооцохоо илэрхийлсэн. Үүнээс гадна цахилгааны хязгаарлалт, тогны хязгаарлалттай холбоотой айл өрхүүдэд учирч байгаа хүндрэл, ААН дээр учирч байгаа хүндрэлүүд дээр АН-ын бүлгийн гишүүд, тэр дундаа Ө.Шижир гишүүн байр сууриа илэрхийлж, Шадар сайд Т.Доржханд, ЭХ-ний сайд Б.Чойжилсүрэн нарыг огцруулах саналыг гаргаж, гишүүдээс гарын үсэг зуруулж эхэлснийг та бүхэн мэдэж байгаа.
Эдгээр асуудлуудад ЗГ яаралтай шийдвэр гаргаж, ойрын хугацаанд шийдэхгүй бол АН-ын зүгээс Үндэсний хэмжээнд ЗГ-т хариуцлага тооцох акцыг өрнүүлнэ" гэлээ.
Г.МИШЭЭЛ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Барах уу
Daisogiinhan hovd must sumiin buzar guilagchinguud
ДОРЖХАНД ӨГӨӨЖТЭЙ АЖИЛ ХИЙЖ БАЙГАА ШҮҮ.
Доржхандад ямар хамаа байсан юм.Чиг үүрэг нь Эрчим хүчинд гадны хөрөнгө татах үүрэгтэй.Ажилаа сайн хийж байгаа.