Ерөнхийлөгчийн зарлигтай “Морин хуур найрал хөгжим” рүү Засгийн газар нь тогтоолоор халдав

Монгол Улсын Филармонийн “Морин хуур найрал хөгжим” нь Ерөнхийлөгчийн зарлигтай. Зарлигаар "Их найрал болгочхоод" Засгийн газрын тогтоолоор цомхотготгох асуудал эхлүүлсэн нь шүүмжлэл дагуулаад байна.
Тодруулбал, орон даяар өрнөж буй төсвийн хэмнэлт, төрийн албаныхны цомхотголд “Морин хуур найрал хөгжим”-ийг багтаажээ.
Уг нь Ерөнхийлөгчийг зарлигыг хэрэгжүүлэх зорилгоор өмнөх Засгийн газрын тогтоолоор Морин хуурын чуулгыг “Морин хуур найрал хөгжим” болгон өргжүүлсэн. Улмаар хувцас хэрэглэл, хөгжмийн зэмсгийг нь шинэчилжээ. Дэлхийн олон том театрт тоглолтууд хийсэн.
Хоёр жилийн өмнө гаргасан Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигт:
- Төрийн дээд, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонт, Монгол Улсын Соёлын элч-Морин хуурын чуулгыг найрал хөгжим болгон өргөжүүлж, холбогдох төсөв, санхүү, материаллаг баазыг бэхжүүлэн шийдвэрлэх, мэргэжлийн морин хуурч бэлтгэх тогтолцоог дэмжихэд анхаарах" гэсэн агуулга бий.
Найрал хөгжим нь дэлхийд тогтсон стандарттай. Харин манайх боловсон хүчний дутагдал болон зарим хөгжмийн зэмсгийг ашиглаж чадахгүй байгаагаас стандартдаа хүрч чадахгүй өдий хүрч ирсэн. Өргөжүүлсэн орон тоондоо хүн нэмж авч ч амжаагүй байж. Өдгөө цалин хасалт, цомхотголоос болж их найрал бүү хэл чуулгын хэмжээнд ажиллаж чадахгүйд хүрээд байна.
У.УЯН















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Монгол улсын нэрийг Дэлхийн тавцанд гаргаж сурталчилж явдаг Монгол Улсын Филармонийн “Морин хуур найрал хөгжим”-ийн хамт олныг цомхотгохын оронд хийх ажилгүй өдөржин дартс тоглох, хов ярих зэргээр цагийг нөхцөөдөг Ашигт малтмал, газрын тосны газрын ажилчдыг цөөлж уг байгууллагын ажилчдын бүтээмжийг дээшлүүлэхэд анхаарвал таарна. Аль 10 гаруй жилийн өмнө 20 мянга давсан тусгай зөвшөөрөлтэй байх үеийн данхар бүтцээр өнөөдрийн 4 мянга орчим тусгай зөвшөөрөл эзэмшигч нартай харилцан ажиллах өөр л баймаар
Цомтгож хэрхэвч болохгүй юм гэж бас байна шүүдээ.. Морин хуурын чуулга бол Монголын минь үндэсний дархалаа.. Монголын ард түмний бахархал, Монголын минь нүүр царай... харин ч орон тоог нь нэмэгдүүлэн хөгжүүлэн өргөтгөх шаардлагатай.. Цомхотгол хийх гээд байгаа юм бол төрийн данхар бүтэцээ л цэгцэлж цомхон болгох нь зүйтэй байх..
Daisogiinhan hovd must sumiin buzar guilagchinguud