УЛС ТӨРУлс төрийн мэдээ

О.Номинчимэг ОУ-ын парламентчдын хүний эрхийн асуудал хариуцсан IPU-ийн хорооны ерөнхийлөгч болов

Парламентын гишүүдийн хүний эрхийг хамгаалах чиглэлээр олон улсын хэмжээнд ажилладаг Парламентчдын хүний эрхийн асуудал хариуцсан IPU-ийн хороо энэ долоо хоногт Швейцарын Холбооны Улсын Женев хотноо хуралдаж байна. Тус хурлын үеэр Монгол Улсын Их Хурлын гишүүн Одсүрэнгийн Номинчимэг Хорооны Ерөнхийлөгчөөр сонгогдлоо.

Парламентчдын хүний эрхийн асуудал хариуцсан IPU-ийн хороо нь жил бүр дэлхийн олон оронд хүчирхийлэл, дарамт шахалт, хууль бус ял шийтгэл, амь насанд аюул учрах нөхцөлтэй тулгарч буй парламентын гишүүдийг хамгаалах, өмгөөлөх чиг үүрэгтэй цорын ганц олон улсын гомдол шийдвэрлэх механизм юм.

Тус Хороо нь аюулд өртсөн парламентчдыг дэмжих зорилгоор олон улсын парламентын хамтын нийгэмлэгийг дайчлах, үндэсний эрх баригч байгууллагуудтай харилцах, газар дээр нь ажиллах айлчлал хийх, шүүх хуралд ажиглагч илгээх зэрэг бодитой, үр дүнтэй арга хэмжээг хэрэгжүүлдэг.

Парламентчдын хүний эрхийн асуудал хариуцсан IPU-ийн хороо нь жил бүр дэлхийн олон оронд хүчирхийлэл, дарамт шахалт, хууль бус ял шийтгэл, амь насанд аюул учрах нөхцөлтэй тулгарч буй парламентын гишүүдийг хамгаалах, өмгөөлөх чиг үүрэгтэй цорын ганц олон улсын гомдол шийдвэрлэх механизм юм. Монгол Улсын Их хурлын гишүүн О.Номинчимэг Хорооны Ерөнхийлөгчөөр сонгогдсон нь Монгол Улс хүний эрх, парламентын ардчиллыг хамгаалах олон улсын хүчин чармайлтад идэвхтэй хувь нэмэр оруулж буйн илэрхийлэл болж байна.

Парламентчдын хүний эрхийн асуудал хариуцсан IPU-ийн хороо нь дэлхийн бүс нутгуудыг төлөөлсөн 10 гишүүнээс бүрдэх бөгөөд гишүүд нь үндэсний бус, хувь хүний чадавх, мэргэшил, хүний эрхийн төлөөх тууштай байдлыг нь харгалзан сонгогддог. Хорооны бүрэлдэхүүн нь геополитикийн болон жендэрийн тэнцвэрийг хангах зарчмыг баримталдаг бөгөөд одоогоор гишүүдийн 50 хувь нь эмэгтэйчүүд байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Amjilt husie ee

Зочин
Зочин

УУГ НЬ ЭНЭ ЭМЭГТЭЙ ИХ ЧАГ ЧАГ ХИЙГЭЭД АСУУДЛЫГ ЗӨВ ТАЛААС НЬ ХАРААД БАЙХ ЮМ ТАМХИНЫ ТАТВАРЫН АСУУДЛААР ИХ ЯРЬСАН ДАА ДААН Ч ХҮЧ ЧАДАЛ НЬ ХҮРСЭНГҮЙ ТЭГЭСГЭЭД НАМЖСАН.ЭЭДЭЭ НОМИОКО ЧИ МИНЬ ДЭЭ АНХНААСАА ЭНГЭРЭЭ БИТГИЙ СУЛ ТАВЬЖ ХӨЛӨӨН БИТГИЙ ДЭЛГЭЭРЭЙ ТАНАЙ НАМД ДОНТОЙ ХУЛГАЙЧУУД ИХ БИЙ ШҮҮ САРНГЭРЭЛ ШИГ БОЛОВОО АНУЖИН МАНУЖИН ГЭЭД ОЛОН САЙХАН ЭЭЖҮҮДИЙГ НААДУУЛ ЧИНЬ БАЛЛАЖ ТАВЬСАН ЮМ ШҮҮ ОДОО Ч БАЛЛУУЛААД ДЭЭГҮҮР СЭВЖ ЯВАА ШУЛМАСНУУД ХЭН ХЭН БАЙГААГ ЧИ САЙН МЭДЭЖ БАЙГАА ГЭЖ НАЙДЬЯА.

Холбоотой мэдээ

Back to top button